BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


Бид нэг ард тvмэн
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8  След.
 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Ниигэм улас түрын шуулган
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
dash
ороошо


Зарегистрирован: Aug 02, 2006
Сообщения: 55
СообщениеДобавлено: 14.09.06, 03:43 +0000     Ответить с цитатой

Сонгоол, Гишvvн нарт: Морин толгойт хасбууг сvлд болгох нь vнэхээр зєв. Нєгєє сонгодог хас нь болохоор дэндvv интернационал, хаа сайгvй л дэлгэрсэн. Тэгээд бас фашизмтай холбоотой. Бас нэг санаа зовох зvйл бол, манайд дэндvv єргєн хэрэглэгддэг, хас хээтэй хивс, шалан дээгvvр дэвсэлж, хас дєрєє уландаа гишгэж, хас хээтэй суудал дээр сууцгаадаг. Дээр нь дэвсэлдэг сvлд байж болохгvй штэ. Харин энэ унаган тєрхєєр нь сvлдээ болгоод, нэн ихээр хvндэтгэж явбал болоод явчихна.
Гишvvн та Сонгоолыг дор нь дэмжиж, урам єгсєн нь сайн байна. Харин таны зурсан 2-р дvрс загалмайтай адил харагдаж байна. 1-р дvрсийн тэнхлэг, тэгш хэмийг нь анхаарахгvй бол зvvн тийшээ онхолдож ойчих нь ээ.
Ер нь бол цэнхэр дээр цагаанаар, ийм туг сvлд байж болох юм.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
dash
ороошо


Зарегистрирован: Aug 02, 2006
Сообщения: 55
СообщениеДобавлено: 14.09.06, 03:44 +0000     Ответить с цитатой

Аус-д: Орос хэл дэмий гэсэн ч, манайд албан ёсоор, єргєнєєр зааж сургадаг л хэл шvv дээ. Бид энэ форумд хилийн чанадын ахан дvvстэйгээ орос хэлээр л харилцаж байна. Англиар харилцахгvй шvv дээ. Англиар єргєдєл уншаад, асуудал шийдээд байдаг тvшмэд манайд байдаг юм уу. Ховор л байх.
Бас гадаад байгаа улсад баахан давуу эрх шаарджээ дээ. Гадаадын иргэн болцон юм бол гадаадын иргэнийхээ шугамаар л асуудлаа шийдvvлнэ шvv дээ. Гадаадын иргэн болсноос болж л та нар єєрснєє єєрсєддєє асуудал vvсгэсэн байна. Эх орноо зовох цагт нь хаяж явж, харьд дагаж орох хэрэггvй л байсан юм. Манай цагаачдыг тэр харийн улсууд чинь эх орноо ямар хєєрхєн хаячихаад ирсэн улс вэ гэж єхєєрдєхгvй, зовлон тохиолдоход манайхыг бас л хаяж явах улс шvv дээ гэж л хvлээж авч байгаа шvv дээ. Харьд жаргаж шалихгvй дээ. Айлын хаяа хатавчинд “жаргаснаас” хар гэртээ хаан, бор гэртээ богд гэгчээр Монголдоо л амьдрах хэрэгтэй ш дээ.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Aus
шэнэхэн


Зарегистрирован: Aug 31, 2006
Сообщения: 7
СообщениеДобавлено: 14.09.06, 23:54 +0000     Ответить с цитатой

Sain uu? Dash aa.

Oros helnii talaarh bodol chini undeslel muutai yum shig sanagdaj baina. Ene talaar sain bodno uu?
Jishee mi; Zovhon buriad, halimag metiin ulstaigaa hariltsdag gesen shaltgaanaar Orosiig ontsolj baina gedeg uchir dutagdaltai yum bish uu! Busad talaar bol English –tei haritsuulj sorguulj tavina gedeg ineedtei bus uu!

Gadaad baigaa ulsad davuu erh shaardalgui yahav dee! Ted chini Mongoldoo torj osson Mongol humuus, Mongol orondoo busad gadaadiin humuusees iluu davuu erh edleh erhtei, shaardah erhtei gej bi oilgodog. ”Гадаадын иргэн болсноос болж л та нар єєрснєє єєрсєддєє асуудал vvсгэсэн байна.” Minii asuudal bolon mon busad humuusiin asuudal bol yag l sumiin toviin zaluu Ulaanbaatart irchiheed uul ,us, nutag, aav eejiigee sanaad, tedendee sanaa zovood baigaatai l adil yumaa. Hatuuhan uneniig helehed Mongol bol ertontsiin zah hyazgaariin bogluu sum. USA terguutei zarim ulsuud bol ene ertontsiin tov, manaihaar bol Ulaanbaatar yum.
Gadaadiin irgen bolson ulsuudiin huvid bol ih olon uchir shaltgaantai baigaa baih.
Ted medeejeer eh ornoosoo garch yavna gej osoogui, bodoj baigaagui cham shig l tom bolood hund tustai humuus bolood, eh ornoo hogjuulne gej huuhed nasaa ongorooson. Gevch amidral gedeg chini aguu, taavarlahiin argagui huvi zayanii erheer end saihan l amidarch baina.
Harin edgeer gurnii bodlogo bol hariin oyun uhaan, tsusaar oorsdiigoo selbej ulam huchirheg boloh bodlogo yavuulj baigaa uchiraas huniig har, shar, tsagaan geh met aris tsusnii hemjuureer adlaad baidaggui bolohoor l ene delhiin ontsog burees irsen tsagaach nar end ajillaj amidraliin toloo hatuu bolovch shudraga temtseld urialan duudaj edgeer orniig hodlogoond oruulj baina. Harin manai Mongold bol togloomiin durem ni shudarga bus baina shuu ee! Chi hozor togloj baigaa 2 heseg uls baina gej boddoo. Neg ni bolohoor dandaa bulhaidan, tegeed margaldan zodoldon, ayugui bol tegeed hutgalaad alchihaj magadgui. Nogooh ni bolohoor er ni duremiinhee daguu shudarga toglono. Medeej haaya bulhaidah bolovch yamarch baisan ev zuigee olchihno. Tegehleer minii bodloor chi suuliin hesegt l ochij hozor toglono baihaa.
” Айлын хаяа хатавчинд “жаргаснаас” хар гэртээ хаан, бор гэртээ богд гэгчээр Монголдоо л амьдрах хэрэгтэй ш дээ.” Enetei bi sanal niilehgui baina.
Unenee helehed bid har gertee harst, bor gertee bool bolj amidarch baigaa shuu! Dashaa!
Harin bi ene baigaa gazartaa hun hoorondiin hundetgel, shudargaar hodolmor hiivel sanhuu ediin zasgiin bolomjiin amidral, tegsh erh, taivan amidralaa huuliar hamgaaluulaad, yos surtahuuntai humuusiin dund amar taivan amidarch baina.

Minii bodloor tsagaachilna tsagaach avna gedeg chini tiim muu yum bish yum baina.
Alivaa uls chini yumiig olon talaas ni harj, setgej baij hogjdeg yum baina. Oor uls undesten, soyol irgenshlees irsen hun ooroor setgej, bodoj ter ulsuudad oyunii zadral ogdog yum baina. Hamgiin ayultai yum chini hun bolgon adil setgeed bodood irvel ter niigem, uls oyunii huvid dordoj mohoj baigaa ter yum baina.(yag huuchin manai kommunist ue shig). Physiologiin huvid ch gesen oor tsustai buyu holiin tsustai holildood ireher ur tol ni saijrdag gedgiig bol shinjleh uhaan ali hediin batalsan, amidral deerch ilerhii uzegdel sh dee! Nogoo talaar tsagaach gedeg chini amidraliin toloo uguul humuusiig bodvol temseh ih erch, huch , chadaltai baidgaaraa uuguul humuusiig amidraliin toloo temtseld duudaj niigmiig hodolgoond oruulj idevhgui baihaas avarch baigaa yum. Tegehleer gadaadad baigaa ulsuud chini neg heseg ni butsaad Mongoldoo hureed irne. Ted chini bas yumiig oor ontsgoos haruud, Mongoliihoo amidraliig busadtai yadaj haritsuulj boddog bolno gedeg chini ih tom yum aa.
ZA za bicheed baival ih yum baina bodoj baidag yumiinhaa zah zuhaas gargaj sanal bodloo ilerhiilelee.
Ta bugd avah, yumiin avaad, hereguigiin shuuj tungaagaad mergen oyundaa tungaan bodooroi!

Hundetgesen Aus
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Гишvvн
заримдаа ороошо


Зарегистрирован: May 09, 2006
Сообщения: 15
СообщениеДобавлено: 20.09.06, 08:31 +0000     Ответить с цитатой

Би эрхлэн гаргах сониндоо “Сюрприз” юм уу, “Мессеж” гэдэг нэр єгєхийг хvссэн юм. Гэтэл ХЗДХЯ “Гадаад vгээр ХМХ-ийг нэрлэж болохгvй. Монголчлоод, Тєрийн хэлний зєвлєлєєр батлуулаад ир” гэсэн. Би сюрприз, мессеж, репатриаци гэсэн гурван vгийг монголчилж єгєхийг хvсэж, Тєрийн хэлний зєвлєлд хандсан. Хариуг нь 9.18-нд очиж авсныгаа дор сийрvvлэв. “Монголчилж болох гадаад vгийг хэрэглэхийг хориглоно” гэсэн хуулийн заалт байдаг юм байна. Хууль зєрчихийг хvсдэггvй хэн бvхний анхаарлыг дорхи хариу татах биз ээ.

ТЄРИЙН ХЭЛНИЙ ЗЄВЛЄЛД

ХVСЭЛТ

Улаанбаатар хот Утга нь: Репатриаци, сюрприз, мессеж
2006.08.16 зэрэг vгийг монголчлох тухай

1. Хилийн чанадад буй монгол угсаатан чєлєєтэйгээр Монголын иргэн болж, манай оронд амьдран суух боломжийг нээж єгєх “Репатриацийн тухай хуулийн тєслийг” би санаачлан зохиож, 2005 оны XII сард нийтлvvлсэн бєгєєд, єдгєє МУ-ын Ерєнхийлєгчийн ТГ-ын хvрээнд уг тєсєл хэлэлцэгдэж байна.
Иймээс, юуны ємнє “угсаатны томоохон бvлэг єєрийн угсаатны салж, зааглагдсан хэсгийг газар нутагтаа нvvлгэн ирvvлж нэгтгэх” гэсэн утгаар дэлхий нийтэд ойлгогдох болсон РЕПАТРИАЦИ хэмээх нэр томъёог монголчилж туслана уу.

2. Би залуучуудад зориулсан сонин vvсгэхийг зорьж, “Сюрприз” юм уу, “Мессеж” гэсэн нэртэй болгоё гэж тогтсон билээ. Хуулийн дагуу энэ нь боломжгvй юм байна. Иймд, эдгээр vгийн утгыг бvрэн дvvрэн илэрхийлж чадах монгол vгийг санал болгож тусална уу хэмээн хvсч байна.

Хvндэтгэн ёсолсон:
Чєлєєт сэтгvvлч Ч.Гишvvн


МОНГОЛ УЛС
ТЄРИЙН ХЭЛНИЙ ЗЄВЛЄЛ

2006 оны 8 сарын 31 єдєр Дугаар 06/3/38

СЭТГVVЛЧ Ч.ГИШVVН ТАНАА

Vгийн тайлбар хvргvvлэх тухай

Таны 2006 оны 8.16-нд ирvvлсэн хvсэлттэй танилцаж холбогдох зvйлийг судлан vзлээ.
1. Репатриаци гэдэг vг нь латин хэлний "эх орондоо эргэн ирэх" гэсэн vгээс гаралтай, а/ дайн дажны улмаас эх орныхоо хилийн чанадад гарсан иргэд болон цэргийн олзлогдогсод, дvрвэгсэд эх орондоо буцаж ирэх, б/ тодорхой улс болон тэр улсын иргэдээс vйлдэн, гадаадын хєрєнгє эрхлэгчдэд хадгалуулсан єрийн бичиг (облигаци)-ийг буцаан авчрах утгыг илэрхийлдэг vг юм. Энэ хоёр утгын а хэсэгт тодорхой хvмvvс тvvхэн эх орондоо эргэн ирж иргэний харьяалал авах утгыг бас хамруулдаг байна. Тухайлбал, герман vндэстэн хvн Герман улсад, еврей хvн Израиль улсад ирж иргэний харьяалалтай болох нь репатриаци юм байна. Энэ vгийн эсрэг утгатай уг нь экспатриаци юм. Иймээс Та "Репатриацийн тухай" хууль санаачилж байгаа бол репатриаци гэдэг vгийг "vндэстний уугууп эх орондоо буюу тvvхэн эх орондоо буцаж ирэх" гэсэн утгаар хэрэглэх нь зvйтэй гэж зєвлєж байна. Тэгвэл тэрхvv хуулийг "Vндэстний уугуулын эрхийн тухай" хэмээн нэрлэж болох юм.
2. Сюрприз гэдэг vг нь франц хэлний surprise гэсэн vгээс гаралтай "гэнэтийн явдал", "гэнэтийн бэлэг", "гэнэтийн муу мэдээ" гэсэн утгыг илэрхийлдэг vг юм. Иймээс Та энэ vгийг "олз, гарз" гэх буюу "хишиг, гай" гэх мэт vгээр орчуулан хэрэглэж болох юм гэж зєвлєж байна.
3. Мессеж гэдэг vгийн оронд "зурвас" буюу "зурвас бичиг" гэсэн vгсийн аль нэгийг хэрэглэж болно гэж vзэж байна.

Танд ажлын амжилт хvсье.

АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА, ДОКТОР Б.МАГСАРЖАВ
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
dash
ороошо


Зарегистрирован: Aug 02, 2006
Сообщения: 55
СообщениеДобавлено: 02.10.06, 02:03 +0000     Ответить с цитатой

Гишvvнд: Та энд ямар янзын бичигнvvдийг ямар зорилгоор тавиад байгаа юм бэ. Утгагvй л юм байна шvv дээ. Та тэр репатриаци гэдэг vгийг монголчлуулах хvсэлт гаргасан байхад, нєгєє газар чинь болохоор муухан толь бичгийн тайлбарыг л хуулаад єгчихсєн байна ш дээ. Та чинь одоо репатриаци гэж юу болохыг мэдэхгvй байж, репатриацийн хууль санаачилсан болж таарч байгаа юм уу, хаашаа юм? Тэр докторын хэлснээр бол “Vндэстний уугуулын эрхийн тухай хууль” гэх юм уу? Vндэстний уугуулын эрх гэхээр юу ч ойлгогдохгvй байна ш дээ.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
dash
ороошо


Зарегистрирован: Aug 02, 2006
Сообщения: 55
СообщениеДобавлено: 02.10.06, 02:04 +0000     Ответить с цитатой

Аус-д: Єєрєє ямархуу хvн болоод яаж яваагаа vгээрээ сайхан илэрхийлээ шив.
“USA тэргvvтэй улсууд энэ ертєнцийн тєв, Монгол бол ертєнцийн хязгаарын бєглvv сум” гэжээ. Америк ертєнцийн юуны тєв юм бэ? Сайн сайхан зvйлvvдийн тєв л байх. Гэхдээ бас хар тамхи, мафи, садар самуун, зэвсэглэлээр хєєцєлдєлт, дэлхийд ноёрхох дээрэнгvй санаа, хэрэглэхийн хэнээ, галзуу солиорол зэргийн тєв ч мєн биз дээ. Тэр муу муухай юмнууд чинь манайд байхгvй л байгаа ш дээ. Дунд сургуулийн сурагч автомат барьж орж ирээд л ангийнхнаа шvршчихдэггvй шдээ, манай энд. Энд єєрийг чинь шар арьстан, сармагчин, хужаа, цагаач энэ тэр гээд л хялайхгvйшдээ.
Наана чинь єндєр барилга, мєнгє тєгрєг, бараа таваар, хvvхэн шуухан байдаг л юм байгаа биз. Тэр бvхнийг чинь бид бас мэднэ ш дээ. Эсвэл очиж хазаж vзэж байж л мэддэг юм уу. Монголчууд чинь ухаарч, мэдэрч амьдардаг болохоос, бусад ард тvмэн шиг эд агуурс, мєнгє цаас цуглуулж, зугаа цэнгэл хєєцєлдєж, материалын боол болдоггvй, оюуны, тэмцлийн ард тvмэн байхгvй юу.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
dash
ороошо


Зарегистрирован: Aug 02, 2006
Сообщения: 55
СообщениеДобавлено: 02.10.06, 02:06 +0000     Ответить с цитатой

Наана чинь байгаа юмнуудыг наад ард тvмэн чинь хоосон газар дээр 200 гаруй жил хєдєлмєрлєж байж бvтээсэн болохоос, та бvтээгээгvй, таны юм биш атал мань мэтэд гайхуулаад яах юм бэ, инээдтэй л байхгvй юу. Танд наад юмнууд чинь огт хамаагvй, хvртээлгvй ш дээ. Та тэнд боолынхоо л ажлыг хийгээд явахаас бус, тэр байшингийн эзэн болох ч vгvй, тэр их мєнгє тєгрєгийг нь хармайлах ч vгvй, тэр хvvхэн шуухныг нь богтлох ч vгvй ш дээ. Та бол эх орноо орхиж явсан, Австрали таны эх орон биш, ийм нэг хэн гэхэд ч хэцvv, манай ч биш, танай ч биш, єєрийн ч биш, хvний ч биш тийм л нэг, осолгvй л нэг хvн байгаа байхгvй юу. Энд эзгvй газар сумын тєв барьж байгуулчихаад тvvгээрээ бахархаж явдаг хvмvvс бол, хvний газар гуйж оччихоод, хvний юмаар хvvдэгнэж, сайрхаж явдаг єєрєєс чинь хэдэн зуу дахин л илvv байхгvй юу. Гэхдээ эндхийнхэн чинь таны мэддэг ганц зvйл болох сумын тєвєєс гадна, дэлхийг засан тохинуулахаас єгсvvлээд зєндєє юм хийж бvтээж явсан байхгvй юу. Монголчууд Чингис хаанаар бахархдаг, австраличууд кенгуругаар бахархдаг шvv дээ.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
dash
ороошо


Зарегистрирован: Aug 02, 2006
Сообщения: 55
СообщениеДобавлено: 02.10.06, 02:07 +0000     Ответить с цитатой

“Хар гэртээ харц, бор гэртээ боол байлаа” ч гэх шиг. Таныг энд хэн боолчилсон юм бэ? Монголд бvгд л єєрєє єєртєє эзэн байдагшдээ. Яахав, тєр засгийн ч юм уу, эзэн ноёны гарыг хараад энд амьдарна гэвэл худлаа. Гэхдээ єєрийнхєє л тэмцлээр энд амьдардаг, эндхийнхэн чинь эзэн сэтгэлгээтэй, эрийн сайнаар амьдардаг улс байхгvй юу. Харин та наанаа боолчлогдоогvй гэвэл юу л бол. Бид, vлдэгсэд бvгдээрээ цагаачилж явагсдыг боол л гэж vздэг, шоолдог, жигшдэг, єрєвддєг. Монгол хvн ямагт тэмцэж, єєртєє эзэн болж амьдарч байсан, амар хялбар хоол хайж, боолчлогдож явдаггvй л байсан байхгvй юу. Сvvлийн vед тархи толгой нь эргэсэн тан шиг улс олон болсон байна. Гэхдээ цєєрєх биз дээ. Энд алт байна, газар байна, ирээдvй байна, толгойгоо ажиллуулаад зоригтойхон хєдєлбєл хэн ч босс болох боломжтой. Гадныхан манай баялаг руу хуйларч байгаа нь худлаа биш шvv дээ. Бид энэ баялагтаа эзэн суугаад амьдарч болно шvv дээ. Бид саналаа зєв єгєєд л тєрийн эрхийг гартаа авсан луйварчдаас салж ч болно шvv дээ, бидний л дур. Ард тvмэн жаахан тєєрєлдчихєєд л байгаа болохоос, энд боол, харц болоод байгаа юм огт алга.
Тэгээд ер нь эзэн сэтгэлгээтэй нь vлдээд, боол сэтгэлтэй нь явдаг юм байна дєє. Энд боолчлогдож болохгvй болохоор, тэнд очиж боолчлогдож байхгvй юу.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Aus
шэнэхэн


Зарегистрирован: Aug 31, 2006
Сообщения: 7
СообщениеДобавлено: 10.10.06, 21:45 +0000     Ответить с цитатой

Za ta nariinn sanal bodlliig unshlaa. Nileen fashist, communist uzeltei ulsuud shig baih chini. Mongol eh oron ch uzel gedeg bol fashist, communist uzlees oor baih shuu! Yer ni neg daisan ileruuleh mayagaar busdiin oor uzeld handaj bolohgui shuu!
Duu nar bas nileen zaluu ulsuud bolohoor het haluun yarij baih shig baina. Yumiig tegj amarhan, engiin talaas ni harj bolohgui shuu! Yum nariin baih tusmaa zov baih bolno gej bi boddog yum.

1. Ingehed Dash ba Montgolpier ta 2 Mongoldoo yamar neg ajil, alba esvel business erhelj uzsen uu?
2. Mongol ornoo oor busad hogjingui ulsuudtai haritsuulj uzsen uu?

Herev ingej yavsan bol ta 2-t Mongol yagaad amidraliin tolooh delhiin uls tumnuudiin temtseld hotsrood baina yalagdaad baina gedgiig olj harsan baimaar yum.

Minii bodloor bol, hamgiin gol ayul bol gadaadaas bish dotroos maani Mongolchuudad nuurleed baina.
Ene bol;

1. Setgelgeenii hotsrogdol
2. Yos surtahuunii unalt

Bid oyun sanaa, setgelgeenii huvid hotsrogdson uchiraas gadaadiinhantai oorsodteigee adilhan tegshhen haritsaj chadahgui yamagt golduu aldagdaltai naimaa hiideg yum.
Uund bas bidnii medleg, medeelel dutuu baigaatai holbootoi. Ter gadaadad baigaa olon ulsuud chini tend medleg, medeelel olj avch baigaa. Ted chini ergeed Mongoldoo hereg bolno. Onoodor olon Mongol zaluuchuud gadaadad nariin mergejleer ajillaj baina. Delhiid nertei kompaniudad engineer, ih deed surguuliudad bagshilj erdem shinjilgeenii ajil hiij baigaa shuu dee! Tednii ihenh ni daruu uchiraas sonin hevleleer oorsdiigoo gargaad reklamdaad baidaggui yumaa.
Mongol Manjiin medeld yagaad barag mohoh doson be geheer?
Ongots harad ted bidniig Manj hunii daraa oroh erh medel edluulj noyodod ni tsalin punluu ogch, hun ardiin yos zanshiliin barag hondoogui!
Getel bid barag mohoh dohoo bizdee. Yagaad gevel shariin shashnaas gadna, ted bidniig ertontsoos tusgaarlasand orshino. Yamar neg bituu orchind baigaa, hogjil hodolgoongui yum mohdogiin adil bid dotroosoo omhiirch mohoh shahsan. Baigaliin huuli bol yamagt hogjij hodolj baihiig zaadag yum. Bid Mongolchuud hoshuu nutagtaa hashigdaj, gadaad ertontstei soyol, ediin zasag, uls toriin haritsaand orohgui bol mohno shd ee. Yagaad ter arliin, bolon ene Australiin uuguuluud tiim ih hotsrogdson buduuleg baisan be gevel erdoosoo busad soyol irgenshlees tasarhai baisand l gol uchir ni baigaa yum. Mon kommunist niigem hotsrogdson olon shaltgaanii neg bas ard tumnee tomor hoshignii tsaana oruulsand baigaa yum shuu!
Mongol ih gurnii hun torlohtonii tuuhend oruulsan bas neg tom huvi nemer bol olon, ulsiin hil hyazgaariig evden soyol, shashin, ediin zasag uls tumnii orgon soliltsoo yavuulsand baigaa yum. Enenii achaar Europe –d dari, hevleliin technology geh met olon zuils irsen gej uzdeg.
Tsus soliltsohiin huvid Mongol hun tsootei jijig oron uchiraas hajuudaa baga ih gurnuudees bolgoomjilj tun bolgoomjtoi handah heregtei l dee!

Gehdee Mongoliin yazguurtnuud Chingisiig haana shireend orgomjilj uran yaruugaar ilerhiilehdee eroosoo hedehen undsen sanaa helsen baidag yum.
Daind oroilj yavaad
1. Olz bayalagiig olj avah
2. Tsarailag, saihan ems huunuudiig olj avah
Tegehleer bid ehiin talaasaa olon olzlogdoj irsen hariin busguichuudiin tsus orson baigaa biz! Ter ued holiin ovog aimgaas ehner huuhen avah heregtei gej haa hol aimgaas daisan dunduuraa ami nasaa zolin baij ur huuhdee, udam sudraa saijruulah gej temtsdeg baisan yum aa. Tegeed ch Mongol uls bureldehees hamaagui omno manai nutag orond, esvel horsh mayagaar mash olon ugsaanii uls bur Indo-Europe torhton hurtel baisan. Ed chini bugd bidnii ovog deedes bolj bidend ih baga hemjeegeer gene –ee ogson uchiraas Mongolchuud chini busad Azi –chuudiigaa bodvol tom tovir bietei, yas tomtoi baidag baih.
Shar ustei tsaivar tsaraitai, nogoon nudtei hun bidnii ah duus dotor mer ser baij l baidag shd ee. Er ni tsever undesten gedeg chini Europe –uud nomhon dalain heden aral deer ochihoos omno baisan. Odoo tiim yum haach baihgui. Ta nariig tuuh ih unshdagiig gadarlaj baina. Gehdee sain dugnelt hiij, bodoj, oorsonteigee yagaad gesen asuult tavij baildaa.
Orosuudiin nomiig unshihdaa bolgoomjtoi, shuumjleltei handaj bai! Naaduul chini setgelgeenii bolon oyun sanaanii ih hotsrogdold orson, yos surtahuun ni unasan mohoj baigaa uls shd ee! Tiim uchiraas bi ene site-d orj, ireeduid bid uhaalag baij chadah yum bol hil hyazgaaraa telj, ah duusee oortoo negtgeh oiriin ireeduin bolomjtoi nutagt bi toostdog yu.
USA, Australia –chuudiin huvid bol medeej hezee negen tsag buuran doroitoh ni unen bolovch yamarch baisan oiriin ireeduid tiim yum baihgui, bid uzehgui baihaa. End torolt Mongoloos iluu baih shuu! Olon huuhedtei (3-5) ailuud end jiriin l uzegdel shd ee!

Har gertee harts baina uu haan baina uu? gedegiin huvid hun bolgon oor l baih gehdee ihenh Mongolchuud nutag orniihoo ezen baij chadahgui baina aa!
Gadaadiin zahiin kompani manai huuliig ulandaa gishgej baina, malchin ail baitugai, buhel buten Mongoliin Ulziit gedeg suuring Orosiin altnii kompani nutag ornoos ni hoon gej avirlaj baisaniig bi hevlelees unshij baisan. Minii naiz gadaad tunshteigee Mongold irehdee eh orondoo irj baigaa hun shig gadaad naiziinhaa omno orood yarij hooroh gesen chini ta hoishoo bai ene gadaadiin hund ehleeed uilchilie gedeg ug hil gaali deer sonsood herhen evgui baidald orsonoo nadad helj baihad arai ch dee gej buhimdaj baisan aa bi sanaj baina. Ah maani sain geologich bolovch haiguuliin gazar avah gej yaj zovdog, ter haritsangui jaahan gazartaa altaa uhaad ajilchidaa tsalin taviad, tatvaraa tolood l baga saga ashig avdag. Gevch jil bolgonii havar banknaas zeel avahguigeer hodolj chaddagui baital gadaadiinhan ter ali oligtoi gazruudiin ali hediin avchihsan, tegeed ehnii 5 jildee tatvar toldoggui geh metchilen olon hongololt edeldiig bi harj l baisan.
Gadaadiin zeel tuslamj gej heden gadaadiin ugeer yavj ted ni ter tosliinhoo ihenheer tsalin, zardaldaa ureed, uldseneer ni zah zeelees ondor uneer ter tonog tohooromjoo niiluuleed bid ortei boldogiig, Mongol mergejiltenguud ternees hed dahin hyamd hiih bolomjtoig, tednii ug uneguidegiig bi ooroo ajil hiij yavj baisanii huvid sain meddeg yum.

Montgolpier! repatriot -uud chini Mongold irj baigaa tsagaach shuu dee! France -d bolson uil yavdal bol tednii l aris ongoor yalgavarlah uil ajilgaanii aldaa shuu dee! Hogshin Europe -toi busad uls undestniig haritsuulj bolohgui dee! (USA, Australia, Canada)
Medeej Mongoliig edentei bas adiltgaj bolohgui l baih. Manaid irdeg niigemiin hamgiin dood davhargiin hyataduudiig buh hyataduud iim baidag gej oilgoj bas bolohgui dee!

Za neg ingeed orhie. Yavaandaa yavgan heruul, bi bienee doosh hiisen asuudal boloh geed baih shig baina.

Gishuunii devshuulj hootsoldoj baigaa huuli sanaachlagiig demjih gej end orson gol zorilgoo barag martchih shahlaa! :D :lol:

Gishuun -ee chinii uil ajillagaa her amjilttai yavagdaj baina? Chamd amjilt husie!
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Зоригтбаатар
ороошо


Зарегистрирован: Aug 22, 2006
Сообщения: 126
Откуда: Монгол Улс, Баян-Улгийский аймаг, Алтанцугц сум.
СообщениеДобавлено: 10.10.06, 23:22 +0000     mongolia Ответить с цитатой

www.ykm.ru/forum

zakhodite
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
Зоригтбаатар
ороошо


Зарегистрирован: Aug 22, 2006
Сообщения: 126
Откуда: Монгол Улс, Баян-Улгийский аймаг, Алтанцугц сум.
СообщениеДобавлено: 10.10.06, 23:25 +0000     mongolia Ответить с цитатой

http://www.sayanogorsk.info/forum/user/3082/


zakhodite
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
Зоригтбаатар
ороошо


Зарегистрирован: Aug 22, 2006
Сообщения: 126
Откуда: Монгол Улс, Баян-Улгийский аймаг, Алтанцугц сум.
СообщениеДобавлено: 10.10.06, 23:37 +0000     Re: Бид нэг ард тvмэн Ответить с цитатой

khaidu писал(а):
Мы один народ, нам надо изучить диалектов друг друга, как можно больше общаться на монгольском. Раньше у всех монголов был единый, классический, письменный монгольский язык. А устно они общались друг с другом на своих диалектах, ведь знали основные диалекты монгольского языка (центральный, южный, северный и западный). Так и будем поговорить здесь на монгольском, т.е. на своих диалектах, мы на центральном (монголулсынском, по-вашему, халхасском), а вы на своих.

Энэ єдрийн мэндийг дэвшvvлье. Olloo.mn-ы форумд орох гэтэл форум нь vгvй болжээ. Дарангуй дэглэмийн дарамт шахалтаас vvдсэн болов уу. Vгийн эрх чєлєєнд хамгийн их боломж олгодог нь форум л байсан. Бусад хэрэгслvvд ихэвчлэн худалдагдсан, эсвэл эмээсэн байдаг хойно.
Olloo.mn-д “болохгvй, бvтэхгvй” юм бичсэн залуусыг IP болон утасны дугаараар нь мєшгиж олоод, баривчлаад, хариуцлагад татаад байдаг боллоо; янз бvрийн оролцогчийн дугаарыг шаардаад, бичсэнийг хянаад сайтынхны ажлыг хийлгэхээ больсон; бараг л тусгай албаныхан админуудыг орлох болсон гэсэн зvйл сонинуудад бичигдсэн. Дээрх зvй бус явдлуудаас болж форум хаагдсан нь дамжиггvй. Интернетийн форумгvй улс (бичил улсыг мэдээж хэлсэнгvй) дэлхийд тоотой хэд л байдаг байх (Монгол, БНАСАУ, Иран г.з.).
Чингээд би хэлэх гэсэн зvйлээ буриад ахан дvvсийн ачаар дор єчье:

Сайн байцгаана уу? Би I сард халимагийн форумд орж vндэсний хєдєлгєєний талаар нэг зvйл асуусан юм. Гэтэл зарим халимаг залуус “бид бол монгол биш” гэх зэргээр хариулснаас хойш, эсрэгцэх зєв зvйтэй утгыг тэдэнд батлах нь миний нэгэн мэрийлт болж хувирсан.
“Оросын монгол хэлтэн, туургатан бол бидэнтэй хамтаар нэг ард тvмэн шvv” гэсэн санааг илэрхийлж, “ www.buryatia.org Сайт бурятского народа / Общественно-политический форум / Мы – один народ”, “ www.tyvanet.com Тыва.нет / История и культура / Тувинцы – монголы или нет?”, “ www.elista.org Элиста.орг / Общество, политика, события / Все мы – один народ” зэрэг форумд оролцох болсон билээ. Надтай нэг л хvн санаа нийлсэн нь халимагийн Санж болно.
“Бид ахан дvvс, ах дvv ард тvмнvvд” гэж цєєнгvй хvн бичсэн ч, “гэхдээ бид яг монголчууд бус, тєрєл тєс ч бие даасан єєр vндэстэн, угсаатан” гэж нэмж тодосгох юм.
Буриадууд Буриадынхаа л тухай ярьцгаана. Тувачууд бол “бид тvргvvд шvv, танай хєршvvд л юм шvv” гэдэг. Халимагууд “бид монгол биш ээ, ойрдууд” ч гэж байх шиг.
Энэ бvхэн миний урмыг хугалсан нь ойлгомжтой. Уг нь би форумд оролцдоггvй нэгэн байв. Нэг зvйл асуух гэснээс болж л, оросын нєхдvvдтэй баахан мэтгэлцлээ.

Монгол туургатан гэдэг нэг ард тvмэн юм уу, эсэхvл орос, украин зэрэг шиг адил тєстэй ч, єєр ард тvмнvvд юм уу? Энэ талаар санал бодлоо хуваалцана уу.

P.S.
1. Та бvхэн Оросын элэг буруу нєхдийг “зєв элэгтэй болгоход” тусалж, дээр дурдсан форумуудад шууд оролцон хариулбал сайн байна. Ялангуяа тувачуудыг “сэнхрvvлэх” шаардлага тун єндєр байна шvv!
2. Vvнийг уншигчдын дунд урианхай монгол хvн юм уу, урианхай аялгыг мэдэгч байгаа бол дараахь багахан зvйлсийг орчуулан єгч тусална уу (Тувачуудтай мэтгэлцэхэд хэрэгтэй болоод байна):
а) Сиген кескен тракторнун сигналы кайда чувел?
б) Моол дылда тыва состер база эвээш эвес-дир ийин, агбайларым.
в) Будун ботту дыштандырар дээнимден
Бурун чонум сандарай бербезин.
Будун бодум човаза-човазын,
Бурун чонум черле сандаравазын


ta nogoo khulia ned taviachee unshmaar bn shuudee
sonind ogson yariltslagiig chini unshsan
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
taufa-ahau
шэнэхэн


Зарегистрирован: Aug 09, 2006
Сообщения: 12
СообщениеДобавлено: 13.10.06, 05:29 +0000     Ответить с цитатой

Та нар хилийн чанадад байгаа, ганцаардсан ахан дvvсийгээ элдвээр хэлж хэрэггvй. Тэр хvн чинь та нар шиг л монгол хvн болж тєрсєн, цагаач болж тєрєєгvй. Хvн ардыг цагаачлахаас єєр аргагvй болгож байгаа тєрийн бодлого буруутай. Манай тєр єєрийн иргэдийг гадагш нь цагаачлуулж, єрєєлийн иргэдийг дотогш нь цагаачлуулж ирvvлэх тусгай бодлого явуулаад байгаа. Армиа хvртэл єєрийн орондоо єєрийн ард тvмнийг хамгаалах биш, харь оронд харийн ард тvмнийг хамгаалах болгож байгаа шvv дээ.
Харин Австралийг гайхалтай улс тvмэн гэж vзэхгvй. Тэднийг ямар орон, vндэстэн, ард тvмэн гэх юм бэ? 200-хан жилийн тvvхтэй. Єєрийн гэсэн тvvх, хэл соёлгvй юм чинь. Тэднийг Дашийн хэлдгээр кенгуру л нэгтгэж байна. Тэгэхлээр тэдэнд нэг их ирээдvй гээд байх юм байхгvй. Австраличуудад vндэсний vзэл, улсынхаа тєлєє гэсэн vзэл, єєриймсєг vзэл байхгvй. Цагаачид ирвэл ирж л байг, бид л болж байвал тэр Австрали Мавстрали ямар хамаатай юм л гэсэн хvмvvс байгаа. Єєрсдєє бvгдээрээ гаднаас ирсэн, бvгд цагаачдын удмууд юм чинь Австралийг харамлахгvй ш дээ. Тийм ч их хєгжиж дэвжээд байгаа, сайн сайхан орон биш байх шvv. Барууны орнууд ер нь сєнєж байгаа. Тэр бол vнэн.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
enhd
ахамад


Зарегистрирован: Aug 15, 2003
Сообщения: 619
Откуда: Монголия
СообщениеДобавлено: 13.10.06, 10:56 +0000     Ответить с цитатой

Цагаач орж ирнэ гэдэг нь байгалийн шалгарал явах нєхцєл бvрдэж байна гэсэн vг.
Монголд ямар цагаачид орж ирэх вэ? Жилд хэдий хэрийн урсгалтай байх вэ?
Ингээд эцэстээ хэн vлдэх вэ?
Ийм байдлаар нэг их болгоомжилж сэрэмжлэх хэрэг байна уу?
Эсвэл шууд л урдах гурван vе нь монгол цусны хvнийг цагаачлах эрхээр хангана гэж шууд зааж єгєх хэрэгтэй.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Aus
шэнэхэн


Зарегистрирован: Aug 31, 2006
Сообщения: 7
СообщениеДобавлено: 13.10.06, 19:58 +0000     Ответить с цитатой

Tsagaach manai Mongold barag irehgui baihaa!

Daraa hi nohtsold irj magadgui.

1. Yahav Oros, Hyatadad uls toriin hyamral, baigaliin gamshig garval Mongol garaltai golduu humuus irne.
2. Hyatadiiin niigmiin hamgiin dood davhargiin humuus ediin zasgiin sonirholoor irej baih.

2 dugaar nohtsoliin huvid manaih hun am, tsootei uchiraas, hyatadiin niigmiin dood davhargiin tsoohon heseg ni ireh ch (tednii ihenh ni irehgui l dee ) gesen manai huvid ih too baih bolno.
Iimd enenees bid aij baigaa yum. Tegehleer huulia sain bodoj gargah heregtei baih!

Nargia bolgoj iim huuli gargaval yu boloh bol gej bodood uzie dee.

Tegehleer enenii davuu tal;

-Olon Mongol ugsaanii hun irvel bidnii too osno. ( dagaad ediin zasag geh metiin huchin zuiluud osno.)

- Medeej amidraliin tolooh temtsel ondorsoj, bidniig hurtsalj ogno.

- Tsus baga hemjeegeer holdono

- Mon niigmiin dood davhargiin barilga deeree untdag bodoojoor boostei hyataduud niigemd dutagdaj baigaa barilga metiin hund salbariin ajillah huchnii dutagdaliig nohno.

- Manai Mongoliin niigmiin dood davhargiin yadarsan, zarim ni bas boostoj magadgui heden bor huuhend (ta nariin zovood baigaa shig ihenh Mongol huuhen tedniig tooj suugaad bid uusahgui sh dee erhem undserheg uzeltenguudee) nohor oldoj tednees arai boosdoj bolohgui yum baina gesen oilgolttoi huuhduud (erh bish etseg eheesee deeguur setgedeg) garna. Herev Mongold osoj torinood, bid zov haritsah yum bol ihenh ni Mongold elegtei hun bolno.

Sorog taluud;

- Buruu bodlogo yavuulbal undesten yastnii zorchil nemgdene (shine huuchin Mongolchuud geed)

- hyatadiin ur sadaas tsoon toonii heseg ni hyatadiin taliig barimtalsan buleg bii bolgono.

- Undserheg gej nerledeg heden fanatic patsaanuudiin uimeen degdej (magadgui Orosiin hatgalgaar) heden boostei Hyatadtai zodoldoj tednii huvtsasan dahi boosiig alsanaar Mongol Hyatadiin haritsaa muudaj bid ediin zasag, uls toriin huvid tednii havchilgaas hohirol amsaj Orosiin noloo Mongold behjij tednii haraand ulam oroh baih

- Esvel Hyatadiin hatgalgaar undserheg gej nerledeg nogoo heden fanatic patsaanuudiin uimeen degdej heden hyatadiin huvtsas uragdaj boosnuud ni oroh orngui bolj dalimd ni heden TV, video togluulagch evdereh ni evderch, zoogdoh ni zoogdono. Ter ued Hyatadiin udirdlagad bas neg fanatic baij taarah yum bol delhiin omno baahan hasgichaj baigaad manaid tsergee oruulaad bidniig boos alj baigaa yum shig l alah baih daa!

Tegeed zarim ulsuudiin erh ashig ih baga hemjeegeer hondogdoh uchiraas;
1. Oros sibirtee sanaa zovj durguitsene. Tegenguut hyataduud Orosiin nefti, hiig tedend tun ashigtai baidlaar hudaldaj avah geree baiguulj Orosiin gomdol, buhimdaliig zoolruuleh bogood tednii mohliig tur hoishluulj mongoor togtoono.

2. Ornodiin ornuud durguitsej tom, togtool shiidveruud olon ulsiin baiguulgaar bolno oorsdoo shuud gargana. Gevch tednuudtei Hyataduud mash ih tom geree tosluud baiguulj gariin useg zuraltsaad tedniig zoolruulne. Jishee ni; Boeing, yumuu Aerobus -iig ih hemjeegeer hudaldaj avna geh met. Tegeed tednii hevlelees oor Hyataduudtai temtseh gazar oldohgui. Hyataduud tedniig ni toohchgui, mass ni baruunii hevlel unshihchgui yum.

3. Japan, Solongos 2 orsoldogch ni ulam huchirhegjihiig buid tugshij, durguitsene. Gevch Hyatadad baigaa Japanii mash ih horongo oruulaltiig ni baritsaa bolgood, tednii horongo oruulaltiig demjih taatai nohtsol olgoh, gazar nutgiin margaan boloh heden humsiin chinii araliin asuudliig ni shiidej ogoh zereg arga henjee avaad Japaniig zoolruulne.
Solongosuudiig bol neg ih toohgui uchir heden Solongos soojuu uugaad sogtohdoo l Mongoliin asuudliig yarij, omogdood l duusna.

Delhii deer 1 milliard -aas iluu huntei, huchirheg ediin zasagtai ulam huchee avch baigaa, tsomiin zevsegtei ene orontoi duurchihsen teneg ulsuud l heruul hiij dain hiine gej oriloh baih. Hen ch tedentei oorsdiin shuud hohiroogoogui bol muudaltsahiig husehgui!

Tegehleer tuugeer baigaa gaig uugeer bitgii duudaj avchir gej Mongol ugee sanaj yavaydaa.

Yamar ch baisan minii bodloor bol tsagaachlaliin asuudliig sain huulichilj ogoh heregtei! zaaval Mongol tsustai gehgui tiv, delhiin hemjeend, amjilttai oroltsoj baisan tamrichin esvel erdemten mergeded geh met ontsgoi avaystai uls gej baigaad yas undes hargalzahgui manaid suurishij amidrah irgen boloh erhiin hangaj ogoh heregtei. Gehdee ted barag irehgui ch gesen!

Orchin ued tsagaach gedgiig 3 esvel 6 saraas deesh hugatsaand tus ulsad (uls bolgon oor l doo) amidarch baigaa ulsuudiig nerledeg bolson yum shuu dee!
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Ниигэм улас түрын шуулган Часовой пояс: GMT - 3
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8  След.
Страница 6 из 8

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
Книга Зүрхэ сэдьхэлэй оëорhоо. Гармаева С. Д.




Рейтинг@Mail.ru