balbar шэнэхэн
Зарегистрирован: Apr 25, 2008 Сообщения: 11
|
Добавлено: 28.04.08, 05:23 +0000 Буриадын лам Агваандорж |
|
|
Буриадын лам Агваандорж (1850-1938) хэмээгч 1905 онд Вагиндрагийн үсгийг зохиожээ. Вагиндра гэдэг нь түүний нэрийн Агваан гэдэг хэсгийн нь самгарди орчуулга гэнэ. Зохиогч уг бичгээ Худам Монгол бичигт тулгуурлан зохиож авиа бүрийн дүрсийг ялгахдаа тод Монгол бичгийн хэлбэрийг ашигласан байна. Гэхдээ энэ бичигт Монгол бичигтэй адил эхин, дунд, адагт ордог ялгаа гэж үгүй. Гол онцлог нь Орос хэлний ф, щ болон Буриадын шүргэх "х" авиаг тэмдэглэх тусгай үсэг болон урт эгшиг, тагнайшсан байдлыг тэмдэглэх тэмдэг зохиож, цэглэлийн зүйлсийг европ жишгээр нэмжээ. Энэ бичиг нь үндсэн үсэг36, үүнээс 8 нь эгшиг, бас цэглэлийн 7 тэмдэгтэй байсан байна. Вагиндрагийн үсгээр байгаа дурсгал гэвэл 1905-1910 оны хооронд чулуун бараар хэвлэсэн хэлзүйн бичиг, ардын билигийн зүйлийн эмхэтгэл зэрэг болой. Мөнгө зардлын бололцооноос болж энэ бичгээр ном хэвлэх нь хязгаарлагдаж яваандаа уул бичиг нь мартагдахад хүрчээ.
Ц.Шагдарсүрэн
Монголчуудын утга соёлын товчоон
(хуудас126-127)
1991 |
|