Zorigoo ахамад
Зарегистрирован: Jul 8, 2003 Сообщения: 502 Откуда: Mongolia |
Добавлено: 20.09.08, 01:29 +0000 |
|
|
Он бурят из Дашбалбара.
Паралимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Дамбадондогийн Баатаржав эх орондоо ирлээ. Төрийн ордны хүндэтгэлийн танхимд Д.Баатаржавыг төрийн тэргүүн, гишүүд хүндэтгэлтэйгээр өчигдөр хүлээн авч уулзсан юм.
Энэ үеэр тэрбээр олон нийтэд сэтгэгдлээ хуваалцлаа.
-Танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Монголын ард түмэн эвтэй байхтай хүчтэй. Та бүхэндээ их баярлалаа. Монгол Улсын иргэн болж төрсөндөө бахархаж байна. Намайг төрүүлсэн ааваараа бахархаж байна.
-Алтан медальд хүрч байсан үеэ дурсаач?
-Тэмцээнд орж байгаа тамирчин хүнд мэдээж хэцүү зүйл тулгарна. Маш өндөр хариуцлага байсан.
-Та энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-1989 оноос эхлээд хорь гаруй жил боллоо. Энэ хугацаанд Азийн гурван наадам, дэлхийн хоёр аварга, тивийн нэг дэлхийн аваргын тэмцээнд оролцлоо.
-Гэр бүлд тань харвадаг хүн бий юу?
-Дорнод аймгийн Дашбалбар сумын нутгийн улсууд маань их харвадаг л даа. Удам дагасан юм бий. Аав маань дэг жаяг журмыг их сайн барьдаг. Байгалиа хамгаалдаг сайхан хүн. Би буриад сурын харваагаар багаасаа хичээллэж байсан. Монгол хүнийг нум сумгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нум сумдаа би хайртай. Миний хүү одоо харваж байна. Монгол Улсын спортын мастер цолтой. Хүү маань эх орныхоо нэрийг гаргах тамирчин болж цаашид аавынхаа халааг авах байх аа.
-Дараагийн олимпод та оролцоно биз дээ?
-Спорт ч хугацаатай, халаатай байдаг. Ер нь цаашид дасгалжуулагч байх болов уу гэж бодож байна.
-Та алтан медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан уу?
-Зургадугаар сард ээжийнхээ нутаг Хэнтий аймгийн Дадал сум Чингэс хааныхаа төрсөн нутаг Дэлүүн болдогт очиж гуйж мөргөсөн. Монголын тамирчид нэр алдраа мандуулахаар олон улсын тэмцээнд явлаа шүү. Уул ус минь харж үзээрэй гэж залбирсан. Тэр нөлөөлсөн байх аа.
-Олимпийн дэвжээн дээр таныг дасгалжуулж байсан багшаа дурсаач?
-Манай үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Бадамхатан багш маань байна. Дасгалжуулагчгүйгээр тамирчин хүн амжилтад хүрэхгүй. Дасгалжуулагч хүн удирдан чиглүүлдэг гол толгой байдаг юм.
-Паралимпоос алтан медаль авна гэдэг монголчуудын бахархууштай үйл явдал боллоо?
-Монголын Төр засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ анхаарал тавьж харж үздэгт маш их баярладаг. Би БНСУ-д үйлдвэрлэсэн нумаар харвасан. Монголчууд та бүхэндээ баярлалаа. Олуулаа бол хүчтэй гэдэг үнэн юм байна. Та бүхнийхээ дэмжлэг туслалцаатайгаар олимпод Монгол Улсынхаа төрийн далбааг мандууллаа. Монгол Улс мандан бадрах болтугай.
Б.Одмаа |
|