BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


philosophy
На страницу 1, 2  След.
 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
Amale
ороошо


Зарегистрирован: Oct 07, 2006
Сообщения: 60
СообщениеДобавлено: 02.01.07, 09:36 +0000     philosophy Ответить с цитатой

philosophy honihogch buryat hunuud naashaa
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Mongol_Ard
ахамад


Зарегистрирован: Jul 28, 2006
Сообщения: 946
СообщениеДобавлено: 02.01.07, 09:41 +0000     Re: philosophy Ответить с цитатой

Amale писал(а):
philosophy honihogch buryat hunuud naashaa


gun uhaan sonirhogch buryad humuus naashaa...

Hamgiin suuld Ayn Rand-iin tuhai unshsan mash sonirholtoi baisan.
Objectivism-
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Amale
ороошо


Зарегистрирован: Oct 07, 2006
Сообщения: 60
СообщениеДобавлено: 02.01.07, 09:44 +0000     Amale Ответить с цитатой

t, kto interesuytsya philosophie Dobro pojalovati!.......
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Amale
ороошо


Зарегистрирован: Oct 07, 2006
Сообщения: 60
СообщениеДобавлено: 02.01.07, 09:45 +0000     Amale Ответить с цитатой

ctho takoe objectivism?
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Amale
ороошо


Зарегистрирован: Oct 07, 2006
Сообщения: 60
СообщениеДобавлено: 02.01.07, 09:48 +0000     Amale Ответить с цитатой

Цэвээн Жамсранов
(1881 – 1940)

ХХ зууны Монгол туургатны нэрт мэргэд зvтгэлтний нэг нь Жамсраны Цэвээн юм.
Тэрээр vндэсний эрх чєлєєний хувьсгал ид єрнєн ялах vеэр 1911 оны эцсээр Монголд ирж 1917 оны эх хvртэл олон талаар идэвхлэн оролцож, олноо єргєгдсєн Монгол улсын Гадаад явдлын соёл эрхлэсэн тvшмэлээр ажиллаж сэргэн мандалтын нийгэм,эдийн засаг, улс тєр, соёлын элдэв асуудлыг боловсруулж, хэрэгжvvлэлцэж, гадаад орнуудтай хэлэлцэн тохиролцох vйлсэд тухайлбал 1915 оны гурван улсын удтал vргэлжилсэн хэлэлцээрт эксперт, орчуулагчаар оролцож, сэтгvvл сонин санаачилан vvсгэж янз бvрийн шинжлэх ухаан, шинэ ёсны тухай олон талтай мэдээлэл суртчилгааг цуцалтгvй хийж, ардчилсан шинжтэй Бvгд найрамдах тєр, засгийн талаар санамж зєвєлгєє єгч “Улсын эрх “ ( 60 шахам хуудас бvхий ном)
“Дундад иргэн улсын шинэ тvvх цаазын бичгийн нийт товчоо “хэмээх орчуулга
(1000 гаруй хуудас) зэргийг vйлдэж засагт єргєн толилуулж байжээ.
Ж.Цэвээн 1920 оны зунаас 1930 – аад оны эх хvртэл Монголын хувьсгал, нам, тєрийн тал бvрийн vйл ажилгаанд биечлэн оролцож, чухал хувь нэмэрээ оруулсан юм. Тэрээр Монгол ардын намыг байгуулахад оролцож, анхны гишvvдийн нэг болж намын анхны программ болох “Тvмэнд тунхаглан зарлах бичиг” – ийг боловсруулж батлуулсан билээ. Тэрээр ардын хувьсгал ялсаны дараагаар Ардын засгийн дотоод яамны дэд сайдаар 1921 – 1923 онд Судар бичгийн хvрээлэнгийн гишvvн, эрдэмтэн нарийн бичгийн даргаар 1921 – 1923 онд бас 1924 онд Ардыг гэгээрvvлэх яам байгуулахад зєвлєх тvшмэлээр, засгийн, эдийн засгийн боловсронгуй гишvvн, Монгол банкны зєвлєлийн боловсронгуй гишvvн тэдгээрийн зэрэгцээгээр 1923 – 1924 онд Намын тєв хорооны тэргvvлэгч гишvvн, 1924 – 1925 онд НТХ – ны гишvvн 1925 – 1928 онд Намын хянан байцаах тєв комиссын орлогч, тэргvvлэгч, 1925 – 1925 онд Улсын бага хурлын гишvvн зэрэг шинэ тутам янз бvрийн газар байгуулхад элдэв замаар зєвлєж, туслаж бие хайргvй хvртээмжтэй зvтгэж байжээ. БНМАУ – ын vндсэн хууль зохиоход оролцож, Зєвлєлт, Англи, Швейцар зэрэг улсуудын vндсэн хуулиудыг орчуулан, харьцуулан шинжиж єєрийн улсын євєрмєц нєхцєлд тохируулан боловсруулалцжээ.
Ж.Цэвээн єєрийн нийгэм, улс тєрийн vзэл баримтлалын хувьд хувьсгалт ардчилсан vзэлтэй зvтгэлтэн байжээ.Тэрээр Монголын нийгмийг vндсээр нь єєрчлєх хувьсгалт шинжтэй vзэл онол баримталж байжээ.
Ж.Цэвээн нь олон зууны турш ард олны эрх чєлєєний эрмэлзлэл мєрєєдєл, шvтлэг, мэдлэг, туршлага бvхнийг цагаантай хартай нь нийлэгшvvлэн цогцлуулж ирсэн “шашны vзлийг” шvvмжлэлтэйгээр баримталж тунгааж ариунаар мандуулах зорилго бодолтой хvн байв.
Ж.Цэвээн vндэсний шинж бvхий социалист vзэл онол баримжаалж байсан гэж хэлж болно.Тэрээр vнэндээ анги, ангийн тэмцлийг туйлшируулах vзэлтэн биш, харин тvvнээс дээгvvр vндэсний нэгдэл, эв эеийг тавьж, vндэсний сэргэн мандалтыг юунаас ч илvv эрхэмлэн vздэг, хэн бvхэн хувийн ємчтэй байж болохыг ардын аж ахуйтнууд баяжиж хєрєнгєжихийг дэмжиж “баячигтун” гэдэг лоозон дэвшvvлэн уриалж, чингэхдээ манайд пролетари, ангигvй капитализмыг vзэлгvй хєгжих боломжтой учраас vндэсний євєрмєгц байдал, ард олныхоо эрх ашигт нийцсэн, янз бvрийн ємчийн vндсэн дээр улсын капитализм мэтийг ашиглаж улс хоршоололын социолизм байгуулж болно гэж яван яван vзэх болсон ажээ.
Ж.Цэвээн Монголд шинжлэх ухаан 8 тєрлийн чиглэлээр, соён гэгээрvvлэх ажил эн тэргvvнд хийх нь зvйтэй гэж vзэж, тvvнийхээ дагуу эрж сонгосоор ХХ – зууны эхээр Европ ба Оросд алдаршсан 100 гаруй ном сурах бичиг, товхимол олж цуглуулан авчирч єєрийн сайн нєхєдтэй хамтран орчуулах, хэвлэх нvсэр их ажлыг vvсгэн хєгжvvлжээ. Yvнд:
1. Дэлхийн газар зvйн байдлаар – 10 орчим ном, товхимол
2. Тvмэн бодис – тvvхийн цувралаар – 40 орчим
3. “Эхлэлт” хэмээх шинжлэх ухааны талаар – 5 ном
4. Соёлын тvvхийн цуврал – 8
5. Тооны ухаан - 5
6. Социализмын vзэл сургаалаар – 3
7. Хvн тєрлєхтний тvvхийн асуудлаар – 4
8. Сод их хvмvvсийн намтар – 25 орчимыг бvгд 100 гаруй ном
товхимолыг хичээнгvйлэн олж хуримтлуулж Монголд авчирчээ.
Ж.Цэвээний эдгээр ном товхимолыг орчуулах, хэвлэн нийтэлж дэлгэрvvлэх буянт сайхан vйлс зєвхєн Монголын Богд хаант улсын vед дуусах хэрэгжих аргагvй байсан учраас ардын хувьсгалын дараагаар vргэлжлэн явагдах агаад 1930 – онд барагцаалбал 50 гаруй хувь нь хэрэгжижээ.
Ж.Цэвээний санаачлага оролцоотойгоор Ф.Энгельсийн “Єрх гэр, ємчит хєрєнгє, улс тєрийн vvсэл” /1926/, Павленкогийн Соёл боловсролын тvvхээс “Хєрєнгє хєдєлмєр мєргєлдсєний тvvх” /1926/ Хвольсоны “Шинжлэх ухааны ашиг тус” /1931/ Кряжины “Дорно дахинаа vvр гийнэм” /1924/ Л.Тольстой “ Иваны сvйрэл” /1913/ Францын Гранстромын “Хєх Монголын хєх туг” зэрэг зохиолуудыг орчуулж Монгол тvмний хvртээл болгожээ.
Ж. Цэвээнийг Монголын ард тvмний хvvхдийг сургах орчин vеийн шинжлэх ухааны сургуулийн vр vvсгэлийг тавигчидын нэг гэж тооцож болно.
Ж. Цэвээн санаачлан Ханддорж, Цэрэндорж угтан дэмжиж иргэний эрдэм мэдлэг эрхлэн сургах анхны бага сургуулийг 1912 оны 3 – р сарын 24 – нд 47 хvvхэдтэйгээр байгуулжээ
Ж. .Цэвээн бага дунд сургуулийн их vндсийг тавилцаж бага, дунд сургууль, багш нарыг бэлтгэх сургууль байгуулахад идэвхлэн зvтгэж зарим хичээлийг єєрєє зааж байжээ.Сургуулиудад заах хичээлийн сурах бичгийг орчуулах, зохион бичих, хэвлэн нийтлэх ажилыг санаачлан журмын нєхдийн хамт их ажилыг бvтээжээ.
Ж. Цэвээн хоцрогдонгуй бvдvvлэг ард тvмнийг сэргээн идэвхжvvлэхэд тэдний оюун ухааныг нээгдvvлэн єєдлvvлэхэд тэдний дотор шинжлэх ухаан, соёл иргэншлийг дэлгэрvvлэхэд сонин сэтгvvл, хэвлэлийн vvрэг асар их гэж vздэг хvн байжээ. Тэрээр Монгол – Оросын засгийн газрын хоорондын гэрээ хэлэлцээрт орж явахдаа санаачлан сvvхээлж Монголд хэвлэлийн газар байгуулах чухал заалт оруулсан нь Монгол тvмнийг соён гэгээрvvлэх их ажлын vvд хаалгыг нээгдvvлэхэд их ач холбогдолоо єгчээ. Ингээд олноо єргєгдсєн монгол улсын Нийслэл хvрээнд Оросын элчингийн дэргэд байгуулсан Орос – Монголын гэгдэх багахан хэвлэлийн газрыг тvшиглvvлэн “Шинэ толь хэмээх бичгийг” 1913 оны 3 – р сарын 6 наас эхлэн нийтлэх болсон бєгєєд тvvний дараа “Нийслэлийн сонин бичиг” 1915 оны 9 – р сарын 1 –нээс 1920 оны 1 – р сарын 23 – нд нийтдээ 100 илvv дугаар гараад ажиллахаа зогссон юм. Yнэн хэрэг дээрээ Ж. Цэвээний санаачлага, чармайлтаар vvсэн гарах болсон “Шинэ толь хэмээх бичиг” “Нийслэл хvрээний сонин бичиг” нь Монголын тогтмол хэвлэлийн эх vvсвэр суурь болсон юм.Эл сонины эрхлэгчээр
Ж.Цэвээн ажиллаж тvvний бодлого, vзэл санаа, агуулгыг ардчилсан чиг баримжаатай болгосон гэж vзэж болно.
Ж.Цэвээн орь залуу наснаасаа єєрийн сэтгэл зvрх, амьдралаа эрдэм шинжилгээний ажилд зориулсан юм.
Ж.Цэвээний судалгаа, суртчилгааны нєр их ажлын торгон эх болсон єгvvлэл, нийтлэлvvд Орос, Буриад Монголын янз бvрийн хэвлэл дээр гарч эхэлсэнюм. Тухайлбал “Єєр угсаатан буриадын єєрийн ба эрхийн ухамсар”/ 1905/ “Реформын ємнєх буриадын эрхийн ухамсар” /1906/ “Буриад ба чєлєєлєх хєдєлгєєн” /1907/, Буриадын народник хєдєлгєєн ба тvvнийг шvvмжлэх нь” / 1907/ “Байгалын чандад амьдран суугчидын тухай тэмдэглэл” гэх зэрэг єгvvллvvдийг бичиж нийтлvvлжээ.
Ж. Цэвээн 1903 оноос эхлэн vндсэндээ 1937 оныг хvртэл Буриад, Євєрмонгол, ялангуяа Халх монголын янз бvрийн нутгийн олон ястан, угсаатны дотор гучаад жилийн турш экспедци судалгаагаар явж vнэлж баршгvй асар их материалын сан хємрєг хуримтлуулсан судлаач билээ. Ж.Цэвээн залуудаа 1906 онд Оросын газар зvйн нийгэмлэгийн угсаатны зvйн салбарын санаачилгаар Буриад угсаатны талаар хийсэн бvтээлийнхээ тєлєє тэдний хvндэт шагналын нэг мєнгєн медаль хvртэж байжээ. Тэрээр “Ага буриадын бєє мєргєлын ул мєр”/1906/, “Буриадаар аялсаны хураангуй тайлан” /1906/ ,”Ага буриадын онгон”, “Євєрмонголоор 1909 – 1910 онд аялсанаас”, “Монголын эдvгээ цагийн пайз” мэт єгvvллvvд ч бичжээ.
Ж.Цэвээн эрдмийн ажлыг эрхлэн оролдохоосоо эхлээд хvсэж мєрєєдсєн хамгийн эрхэм зvйл бол Монголд орчин цагийн шинжлэх ухааны суурийг тавьж цэцэглvvлэн хєгжvvлэх явдал болж байв. Тэрээр шинжлэх ухааны гvн мэдлэг, туршлагатай нэрт эрдэмтэн, хувьсгалт ардчилсан vзэл санаа бvхий нийгмийн зvтгэлтэн хvн. Ж.Цэвээн ЗСБНХУ – ын ШУА – ын Дорно дахины хvрээлэнд ажиллаж байв. Энэ завсар ”дархад, урианхай, дєрвєд, хотон, баяд, ойрд, мянгад, захчин, торгууд, хошууд, цахар, дарьганга, казак ястануудын аж тєрєл” хэмээх номыг, 1934 онд “16 –р зууны vеийн монгол он дарааллын бичиг” болох “Халх журмыг” судалжээ.1936 онд Ж.Цэвээнд хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хvртээж, дараа нь ЗСБНХУ - ын Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишvvнээр сонгож байжээ.
Ж.Цэвээн 1937 оны дундуур баривчилагдаж 1941 онд хилсээр цаазлагдсан юм. Тvvний Монголын шинжлэх ухаанд оруулсан vнэлж баршгvй хувь нэмрийг хойч vе бид мартах ёсгvй. Монгол туургатаны сод хєвгvvдийн нэг бол ЦЭВЭЭН ЖАМСРАНОВ юм.

кодчиллыг нь янзлалаа. Tsebeen
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Amale
ороошо


Зарегистрирован: Oct 07, 2006
Сообщения: 60
СообщениеДобавлено: 02.01.07, 12:40 +0000     Amale Ответить с цитатой

http://www.philosophy.ru
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Amale
ороошо


Зарегистрирован: Oct 07, 2006
Сообщения: 60
СообщениеДобавлено: 02.01.07, 12:42 +0000     Amale Ответить с цитатой

http://www. filosof.historic.ru
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Amale
ороошо


Зарегистрирован: Oct 07, 2006
Сообщения: 60
СообщениеДобавлено: 02.01.07, 13:25 +0000     Tsebeen tanid bayarlalaa Ответить с цитатой

tsebeen tand bayarallaa. bishsniig zasaja ygsend.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
HORIDOIMERGEN
ходо байгша


Зарегистрирован: Jan 06, 2007
Сообщения: 338
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 06.01.07, 19:11 +0000     Ответить с цитатой

ZALUUS TSEVEENII UIL HERGIIG URGELJLUULEH HEREGTEI!!!

TER HUNII ETSSIIN ZORILGIIG OORSDIIN ZORILGO BOLGOVOL SAINSAN!!!
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
Amale
ороошо


Зарегистрирован: Oct 07, 2006
Сообщения: 60
СообщениеДобавлено: 10.01.07, 13:19 +0000     Amale Ответить с цитатой

Бичээч цорж Агваандорж
Буддын мэдлэг ухааны уламжлалт салбаруудад сайтар боловсорсон тєвд хэлээр олон боть ном туурвисан монголын тэргvvн зэргийн гvн ухаантны нэг нь бичээч Цорж хэмээн алдаршсан Агваандорж (зарим зохиолд Агваанцэрэн гэж нэрлэгдсэн) юм. Бичээч Цорж Сэцэн хан аймгийн Хэрээ хєхєл гэдэг газар одоогийн Хэнтий аймгийн Баянмєнх сумын нутаг Хэрлэнгийн хєвєєнд тєрж єссєн нэгэн ажээ. Богдын шавьд тооцогдох агаад бага залуудаа Их хvрээнд шавилан сууж Шадарын хамба лам Агваанхайдавын шавь болж номын дуу сонсжээ. Их хvрээнд эрдэм номоороо гайхагдсан таван Агваан гэж байсны нэг нь Агваандорж юм. Тvvний амьдарч байсан vе намтар зэрэг нь бvдэг бадаг байдаг бєгєєд манай хэл шинжлэл, философийн эрдэмтдээс бичээч Цоржийн амьдарч байсан он цагийг 1785-1849 оны орчим гэж тэмдэглэсэн байдаг.
Тэрбээр нийт 15-боть, тэдгээрт нийтдээ 344-н зохиол туурвисан аж. Тэдний ихэнх нь зан vйл, залбирал, мєргєл, ерєєл магтаал, гvн ухааны шинжтэй судар тарнийн бvтээл бий. Эдгээр бvтээлийн дотор урлахуй ухааны холбогдолтой "Орон хийд байгуулах ёсон", "Суварга тэргvvтнийг ямар мэт болгох ёсон", "Орчлонгийн хvрдийг бичих ёсон" зэрэг сонирхолтой ном тэрээр бичсэн байна. Агваандорж цорж бээр багшдаа зориулан "Хамба Агваанхайдав балсан бод залбирах ёсон" хэмээх залбирал зохиол мєн багшийнхаа туурвисан "Хэлний эрх баялаг", "Янжин лхамын магтаал vvлэн далай" зохиолуудад тайлбар зохиосны дээр эрхэм багш Агваанхайдавынхаа vзэл бодлыг ємгєєлєн "Yнэн vг тунамал рашааны нигvvлсэхvйн далайн худал нэрийг баригч булингарт шалбаагийн гачлан сvйтгэгч vйлдэгчийн дахин хариу, их зааны хvрхрэх дуун" нэрт нэгэн хориг зохиол туурвисан байна. Мєн тvvний бичсэн "Чухал хэрэгтэй захиасын тэмдэглэл" хэмээх зан vйл, шашны суртахууны анхаарал авбал зохилтой зvйлсийг гэрээс болгон бичсэн ном юм.
"Хутагт цорж Агваанцэрэнгийн сvм бvмийн гарчиг оршвой" хэмээх зохиолыг vндэслэн тvvний зохиолуудыг бvхэлд нь судрын ёс, тарнийн гvн ухаан, бусад чиглэлээрх бvтээлvvд гэж ангилж болно. Yvнд: "Шалгадгийн vлэгдэхvvнийг магадлахын арга илтийн бvлгийн тийн номлол туурвих сацрал оршвой". Энэхvv шалгадаг ухааны нийт 400 хуудас бvхий 3 ботийг дагнан бvрдvvлдэг Дхармакиртийн "Шалгадгийн тийн тайлбар" тайлбар зохиолдоо шалгадаг ухаан, тvvний дотор Буддын учир шалтгааны ухааны гол категориудыг авч vзсэн байдаг. Бичээч цорж учир шалтгааны ухааны бvтээлvvдээ Банчин Содномдагвын боловсруулсан Тєвдийн Лосолин хийдийн сурахын дагуу туурвисан. Тэрчлэн "Ухааны сан" хэмээх бичээч цорж Агваандоржийн логикийн бvтээл нь эртний энэтхэгийн гvн ухаантан Дагнагийн "Шалгадаг хотлоос тvvсэн" гэдэг учир шалтгааны ухааны гол судрын агуулгад тайлбар хийсэн болно. Энэнд нотлохуйн ухааны сонгодог бvтээлийн гvн нарийн агуулгыг тодорхой, эмх цэгцтэй хийгээд ухаарч ойлгоход дєхємтэй болгон буддын гvн ухаанд суралцагчдын оюуны мэлмийг нээхэд чухал нєлєє vзvvлсэн гэж судлаачид vздэг. "Ухааны сан" хэмээх учир шалтгааны ухааны бvтээлийнхээ "Єєрийн тусын бvлгийн тийн номлол" хэмээх хэсэгт юмс vзэгдлийн янагуухи хийгээд vнэмлэхvй шинжийг шалгадаг ухаанаар нотод буулгахад єєрєє эхлэн таниж мэдэхийн чухлыг єгvvлэхийн хамтаар шалтгаан vрсийн асуудлыг хєндєн тайлбарлаж, мєн буддын тогтсон тааллын дээд номлол болсон тєв vзлийн тухай авч vзсэн бий. Эдvгээ тvvний бvтээл сан хємрєгт тєдийлєн судалгаа шинжилгээ хийгээгvй буй болно.

Янзлав. Tsebeen
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Tsebeen
Мудур кэку


Зарегистрирован: Dec 9, 2003
Сообщения: 3030
Откуда: Yдэ голой урда бэе
СообщениеДобавлено: 10.01.07, 20:14 +0000     Ответить с цитатой

Амар аа, чи наадахаа буриадчилж чадах уу? Улсуудад уншихад нь арай дєхєм болох болов уу.
_________________
Отшеньдобрый hидальго Дон Цэбээн Кижингинский и Доодо-Кодунский, Улаан-Yдэнский и Улаанбаатарский и прочая, прочая... едет к сеньоре Наталее Добоской и Машзаводской
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Amale
ороошо


Зарегистрирован: Oct 07, 2006
Сообщения: 60
СообщениеДобавлено: 11.01.07, 03:43 +0000     Amale Ответить с цитатой

yanzalaj ygsend bayarlalaa. bi buryatchilj sain chadahgyi bnaa. er ni tiigeed daraa daraagiinhiig buryatchilna geje bodoj bga,
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
songool
соохор адуу


Зарегистрирован: May 21, 2004
Сообщения: 2359
Откуда: Ургэн Сухын хойноос бэшэ Хабтагай Туулын хаяанаас
СообщениеДобавлено: 11.01.07, 07:11 +0000     Ответить с цитатой

Бэшээшэ соржо Агваандоржо
Буддын мэдэлгэ ухаанай уламжалалта hалбаруудада hайтар болбосороhон тvгэд хэлээр олон боти ном тоорбиhан монголой тэригvvн зэргиин гvн ухаантанай нэгэнинь бэшээшэ Соржо хэмээн алдаршаа hэн Агваандоржо (зарим зохеолдо Агваанцэрэн гэжэ байдаг) бэлэй. Бэшээшэ Соржо Сэцэн хан аймагай Хэрээ хvхєл гэгшэ газар мvнєєгэй Хэнтэй аймагай Баянмєнх сомоной нютаг Хэрлэнэй хvбєєдэ тvрєжэ vндыhєн хvн байгаа. Богдын шабида тоологдохо аад бага залуудаа Ехэ хvрээндэ шабилан hуужа Шадарай хамба лама Агваанхайдабын шаби боложо номой дуун дуулаа. Ехэ хvрээндэ эрдэм номоороо гайхагдаа hэн табан Агваан гэжэ байhанай нэгэнинь Агваандоржо юм. Тэрэнэй амидаржа байhан vе, намтар юмнvvдни тодо бэшэ байдаг аад манай хэлэ шэнжэлэл(филологи), философиин эрдэмтэнvvд, бэшээшэ Соржын аммдаржа байhан саг vеыг 1785-1849 оной тушаа гэжэ тоолоhон байдаг.
Тэрэ эрдэмтэ хуварагнай бvгэдэ 15 боти, тэдээн зосоони 344 зохёол тоорбиhон байгаа. Тэдэ номнуудай ехэнхинь зан vйл, залбирал, мvргєл, vреэл магтаал, гvн ухаанай шэнжэтэй судар тарниин бvтээл бии. Энэ бvтээлvvдын дотор урлахуй ухааны(архитектура) холбогдолтой "Орон хиид байгуулаха ёhон", "Субарга тэргvvтэниие ямар мэтн болгохо ёhон", "Орчилонгииг хvрдиие бэшэхэ ёhон" гэхэ мэтэ hонирхолтой номнууд байна. Агваандорж цорж багшадаа зорюулан "Хамба Агваанхайдав балсанбод залбираха ёhон" гэхэ залбирал зохёол мvн багшиингаа тооррбиhон "Хэлэнэй эрхэ баялиг", "Янжинлхамын магтаал vvлэн далай" зохёолуудада тайлбари зохёоhон аад баhа эрхим багша Агваанхайдавынгаа vзэл бодолыг vмгєєлєн "Yнэн vгэ тунамал рашаанай нигvvлсэхvйн далайн худал нэрийг баригшх булингарта шалбаагай гашалан hvйтгэгшэ vйлдэгшын дахин харюу, ехэ заанай хvрхирэхэ дуун" нэрэтэ нэгэн хориг зохёол тоорбиhон байна. Мvн тэрэны бэшэhэн "Чухал хэрэгтэй захиасын тэмдэглэл" гэхэ номда зан vйл, шажаны суртахууны анжаралдаа абаа вол зохихо зvйлнvvдиие захяа болгон бэшээ гээшэ.
"Хутагт цорж Агваанцэрэнгийн сvм бvмийн гарчиг оршвой" гэхн каталогиие vндэhэлэн тэрэнэй зохёолуудые бvхэлдэни судрын ёhон, тарнийн гvн ухаан, баhа ондоо сэдэбиин бvтээлvvд гэжэ хубаажа болоно. Энээндэни: "Шалгадагийн vлэгдэхvvнийг магадлахын арга илтийн бvлгийн тийн номлол туурвих сацрал оршвой". Энээхэн шалгадаг ухаанай бvгэдэ 400 хуудаhантай 3 ботиhоо бvрилдэhэн Дхармакиртийн "Шалгадгийн тийн тайлбар" тайлбари зохёолдоо шалгадаг ухаан, тэрэнэй зосоохи Буддын ушар шалтагаанай ухаанай гол категориудые шэнжэлжэ vзэhэн байдаг. Бэшээшэ соржо ушар шалтагааны ухаанай бvтээлvvдээ Банчин Содномдагбын болбосоруулаhан Тvгэдэй Лосолин хиидын сураха бэшэгэй дагуу тоорбиhон. Баhа "Ухааны сан" гэхэ логикиин бvтээлни эртэнэй энэтхэгэй гvн ухаанта Дагнаагай "Шалгадаг хотолhоо тvvhэн" гэдэг ушар шалтагаанай ухаанай гол сударын агуулгад тайлбари хэhэн бvтээл болоно. Энэни нуталахуйн ухаанай hунгадаг бvтээлын гvн нарин агуулгые тодорхой, эмх замбираатай, ухааража ойлгоходо хилбар болгон буддын гvн ухаанд суралсагшадай оюунай мэлмые нээхэдэ шухала нvлєє vзvvлэhэн гэжэ шудалаашад vзэдэг. "Ухааны сан" гэхэ ушар шалтагаанай ухаанай бvтээлынгєє "Єєрийн туhын бvлгийн тиин номлол" гэхг хэhэгтэ юм vзэгдэлэй наадти ба vнэмлэхvй-абсолютно шэнжые шалгадаг ухаанаар нотод буулгахадх єєрєє эхилэн танижа мэдэхэй шухалые хэлэхын хамта, шалтагаан vридын асуудалые барижа тайлбарилаад, мvн буддын тогтоhон таалалай дээдэ номнол болоhон тvб vзэлэй тухай шэнжэлэhэниинь бии. Мvнєє хvртэрэ тэрэнай бvтээлэй санда тиимэшье hайнаар шудалгаа шэнжэлгэн хэгдээгvй байhаар.
_________________
миний блогто айлчалаарай!!!
http://songolia.blogspot.com
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Yahoo Messenger ICQ Number
songool
соохор адуу


Зарегистрирован: May 21, 2004
Сообщения: 2359
Откуда: Ургэн Сухын хойноос бэшэ Хабтагай Туулын хаяанаас
СообщениеДобавлено: 11.01.07, 07:30 +0000     Ответить с цитатой

Ямархан сонин ушар гээшэб даа. Энэ Агваандорж гээшэмнай табангууд угтай хvvн боложо таарба гээшэ. Тэрээхэн Хэнтэйгэй Баянмvнх сомондо Богдын Ехэ шабиин Тавнангууд отог гэжэ байгаа юм даа. Буряад орондо буруулжа ошоо сэн байгаа хадаа буряады тоондо орохоор байгаа бэшэ гvv?
_________________
миний блогто айлчалаарай!!!
http://songolia.blogspot.com
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Yahoo Messenger ICQ Number
HORIDOIMERGEN
ходо байгша


Зарегистрирован: Jan 06, 2007
Сообщения: 338
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 12.01.07, 08:05 +0000     saitar uhagtun Ответить с цитатой

“Жижиг сэтгэвэл бага олно. Том сэтгэвэл их олно”
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн Часовой пояс: GMT - 3
На страницу 1, 2  След.
Страница 1 из 2

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
soyol.ru - всё о культуре и искусстве Бурятии




Рейтинг@Mail.ru