BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


участие монголов в иракской кампании
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7
 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Ниигэм улас түрын шуулган
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
Ханбурятский
заримдаа ороошо


Зарегистрирован: Apr 28, 2004
Сообщения: 20
СообщениеДобавлено: 18.05.04, 04:37 +0000     Ответить с цитатой

какие из халха-монголов солдаты, тем более миротворцы,Мародеры-одно слово,бедные иракцы
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Zorigoo
ахамад


Зарегистрирован: Jul 8, 2003
Сообщения: 502
Откуда: Mongolia
СообщениеДобавлено: 18.05.04, 07:05 +0000     Ответить с цитатой

Цитата:
какие из халха-монголов солдаты, тем более миротворцы,Мародеры-одно слово,бедные иракцы


Ну ну посмотрим кто из нас мародеры! :twisted:
Русские то точно очень хорошие солдаты и будет воевать с чечной еще 100 лет.
Ереел тогтог.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
Ханбурятский
заримдаа ороошо


Зарегистрирован: Apr 28, 2004
Сообщения: 20
СообщениеДобавлено: 19.05.04, 11:17 +0000     Ответить с цитатой

Zorigoo писал(а):
Цитата:
какие из халха-монголов солдаты, тем более миротворцы,Мародеры-одно слово,бедные иракцы


Ну ну посмотрим кто из нас мародеры! :twisted:
Русские то точно очень хорошие солдаты и будет воевать с чечной еще 100 лет.
Ереел тогтог.



А я -не русский и мне плевать на них, меня вы убл...ки возмущаете.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
WESTSIDE
хүндэтэ айлшан


Зарегистрирован: May 22, 2004
Сообщения: 2
СообщениеДобавлено: 23.05.04, 09:35 +0000     Ответить с цитатой

Монголия, вступай в НАТО. Живите и развивайтесь назло фашисткой Русне. Счастья вам и богатства. Не слушайте холопов, прихвостней и коллаборационистов. Пока нет возможности вырваться из этой сранной страны рогозиных, шариковых, единороссов. Пусть сидят в своем золотом кольце. смоленщина, рязанщина, орловщина и тому подобные свинарники для русни.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
DD
эрдэмтэн


Зарегистрирован: Sep 8, 2003
Сообщения: 1754
СообщениеДобавлено: 23.05.04, 11:11 +0000     Ответить с цитатой

Admin,
mne kazhetsya nuzhno udalit viskazivanie Westside. Etomu saitu net nikakoi neobhodimosti predstavat v extremistskom vide. Mi dolzhni vse delat po umnomu, strategicheski gramotno, a tak ne dai bog eshe zabanyat s etim kontrolem za smi.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
dGalsan
тэнгэри


Зарегистрирован: Feb 12, 2004
Сообщения: 10453
Откуда: mw
СообщениеДобавлено: 23.05.04, 11:40 +0000     Ответить с цитатой

Ханбурятский и вестсайд - вы кандидаты на забанивание.
Есди будет продолжаться в том же духе, вы потеряете возможность разбрасывать здесь свое ментальное гомно.

Прочитайте правила форума.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
Ханбурятский
заримдаа ороошо


Зарегистрирован: Apr 28, 2004
Сообщения: 20
СообщениеДобавлено: 25.05.04, 07:07 +0000     Ответить с цитатой

dGalsan писал(а):
Ханбурятский и вестсайд - вы кандидаты на забанивание.
Есди будет продолжаться в том же духе, вы потеряете возможность разбрасывать здесь свое ментальное гомно.

Прочитайте правила форума.


Давай валяй, если ты можещь меня лично выкинуть, то выкидывай. Я ничего не нарушал, зарегистрирован как и все, высказываюсь не матом. В чем проблема? это решают модераторы, а не ты, понял??
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
dGalsan
тэнгэри


Зарегистрирован: Feb 12, 2004
Сообщения: 10453
Откуда: mw
СообщениеДобавлено: 25.05.04, 10:48 +0000     Ответить с цитатой

2 ханбурятский

прочитай правила форума
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
gure
эрдэмтэн


Зарегистрирован: Jul 18, 2003
Сообщения: 1334
СообщениеДобавлено: 28.05.04, 04:44 +0000     Ответить с цитатой

еще один линк:
http://gazeta.ru/firstplace.shtml

Цитата:

О причастности к пыткам европейских военных сообщили на этой неделе следователи подразделения американской военной полиции. По их словам, сразу несколько бывших узников тюрьмы Абу-Граиб опознали в своих мучителях поляков. Освобожденные иракцы утверждали, что допросы с пристрастием велись и другими европейцами, но из каких именно стран, следователи понять так и не смогли. Каким образом удалось опознать в тюремщиках поляков, не вполне понятно. Возможно, военные говорили на польском и кто-то из пленных знал этот язык. Возможно, тюремщиков выявили по форме или каким-то другим знакам отличия...

Как бы то ни было, у США появился повод говорить о нарушении Женевской конвенции многими участниками антииракской коалиции. И вообще, сегодняшняя новость, растиражированная исключительно американскими СМИ, порою выглядит как оправдание.

Польская сторона пока никак не отреагировала на заявления американских следователей. Большая часть польских военных размещена сейчас в центральной и южной частях Ирака.

Примечательно, что сообщения об участии коалиционных сил в издевательствах над иракцами появились на следующий день после публикации отчета правозащитной организации «Международная амнистия». В нем правозащитники впервые включили в список нарушителей прав человека США. В отчете отдельно говорилось о случаях пыток и издевательств над иракскими пленными. Не исключено, что американцы специально организовали утечку, чтобы снять с себя часть вины и переложить ее на союзников.
...


ну вот, началась сдача союзничков. не коалиция, а куча д...
и сами измазались, и остальных изваляем.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
songool
соохор адуу


Зарегистрирован: May 21, 2004
Сообщения: 2359
Откуда: Ургэн Сухын хойноос бэшэ Хабтагай Туулын хаяанаас
СообщениеДобавлено: 31.05.04, 08:42 +0000     Ответить с цитатой

тут я повешу интервью монгольского морпеха. только она на монгольском. и я ничего обшего не имею с американцами.
просто для инфа. и всё.
ИРАКТ ДАЙТАЖ ДАРИЙН УТАА VНЭРЛЭЖ ЯВСАН МОНГОЛ ЦЭРГИЙН ЯРИА

Оруулсан Огноо: 2004-05-29 Уншсан тоо: 716


Р.ХОСБАЯР: ИРАКААС ЭРГЭЖ ИРСЭНИЙ ДАРАА НЭГ ХЭСЭГ НАЙЗ НЄХДИЙН МААНЬ ШАРИЛ, ОЛОН ДАЙСНЫ ХVVР НVДЭНД ХАРАГДАЖ, ЗVVДЛЭГДДЭГ БАЙСАН -ИРАКТ БАРЬЖ БАЙСАН МИНИЙ ХЄНГЄН ПУЛЕМОТ, АКА ХОЁР ХЭЗЭЭ Ч ГАЦАЖ БАЙСАНГVЙ


Яриаг тэмдэглэсэн Б.Номинчимэд


Дайн болж байна л гэдэг. Бид єдєр бvр ТВ-ээр, эсвэл сониноос Иракт, Афганд болж буй дайны тухай мэдээлэл хvлээн авч байгаа ч яг тэрхvv дайны талбараас, дарийн утаан дунд vхэл амьдралын дэнсэн дээр, исгэрэх суман мєндєр, тэсрэх бємбєгєн дундаас ирсэн хvнтэй уулзаж, дайны хатуу ширvvнийг, тэр дундаа бидэнд бол vлгэр домог мэт болсон Дэлхийн хоёрдугаар дайны тухайд бус, хамгийн орчин vеийн зэвсэглэл, техник, стратегиэр байлдаж буй Иракт болж буй хатуу ширvvн байлдааны гал дундаас ирсэн хvнтэй уулзахад нэн сонин байлаа.


Гэхдээ энэ цэрэг эр бол Монгол хvн. Аль єнгєрєгч хавар АНУ, Их Британи тэргvvтэй эвслийн цэргийн хvчин Иракт довтлох эхэн vеийн дайны тvгшvvрт єдрvvдийг та бvхэн бvгдээр санаж байгаа байхаа. Тэдэн дотор нэгэн монгол цэрэг яваа тухай мэдээлэл бvдэг бадагхан сонсогдоод єнгєрсєн. Тvvнийг сонссон зарим нь энэ дайнд яаж яваад монгол хvн оролцчихов, тэр хэрхэн байлдсан бол хэмээн сонирхож байсан биз. Дархан хотод цэрэг эрийн гэрт тєрж, цэрэг эрийн ёсоор єсєж хvмvvжсэн, єдгєє ч жинхэнэ цэрэг эрийн ёсоор дэлхийн тэргvvлэгч хvчирхэг гvрэн АНУ-ын армид, тэр дундаа армийн хамгийн шилдэг анги нэгтгэл, цохилтынх нь гол хvчин болдог алдарт Маринуудын эгнээнд нэр тєртэй алба хашиж, Иракт олон vндэстний шилэгдмэл эрсийн дотроос гавьяагаараа шалгарсан энэ Монгол маринийг Р.Хосбаяр хэмээнэ. Гэргийг нь Нямаа гэнэ. Єдгєє тэд Вашингтон ДиСи-гийн дэргэдэх Бетисдад амьдарч байна. Хосоо єєрєє Бетисда дахь Цэргийн эмнэлэгт vvргээ гvйцэтгэн алба хааж буй. Зураач Цолмон, дуучин Батмєнх бид гурвуул нэгэн vдэш тэднийд зочилж, дайн дажины хvнд бэрхийг, єнєєгийн дайны сонин хачныг яриуллаа. Хосоогийн ярианаас дарийн утаа vнэртэх шиг л болж билээ. Тэрхvv дарь vнэртvvлж, сум исгэрvvлсэн яриаг чадан ядан тэмдэглэн авсанаа уншигчиддаа хvргэж байна.




Бид хоолны ширээний ард суусан байсан тул яриа маань Цэргийн хуарангийн хоол ямар байдгаас эхэлсэн юм. За, ингэхэд америкийн армийн хуарангийн хоол ямар вэ?

Ер нь бvрэн энергитэй цэрэг ямар ч сайн зэвсэгтэй, бэлтгэлтэй атлаа єлсгєлєн цэргээс илvv байлдах чадвартай байдаг учраас цэргийн хуаранд хоолыг сайн, ханатал єгдєг. Их илчлэг, тэжээлтэй хоол байдаг. Гэхдээ тэр хоолыг нь дандаа идэхэд сvvлдээ залхдаг юм билээ.

Ходоодыг нь цатгадаг байж, тэгвэл оюун санааг нь...?

АНУ-ын армид цэргvvдийн оюун санааг их сайн бэлтгэнэ дээ. Дайн л бол дайн. Хvvхэд ч байсан ялгаагvй дайсан л бол буудах ёстой гэсэн сэтгэхvй, сэтгэл зvйг гvнзгий суулгаж єгдєг. Буудах буудахдаа нэг л сумаар буудах учиртай. Маринууд хэзээ ч олон сумаар шvршиж бууддаггvйг ТВ-ээр, киноноос та бvхэн хардаг биз. Марине хvн ганц л сумаар буудах ёстой.


Ингэхэд та хэр мэргэн буудагч вэ? Хэр хол зайнаас буудаж байна вэ?


800 мерт автоматаар ямар ч байрлалаас бууддаг.

Бай бvдэг бараг харагддаг уу?

Ямар ч харагдсан, салхитай, манантай байсан ч онох учиртай. Тийм ч учраас маринууд алдартай. 300, 500, 800 метрт хэвтээ босоо янз бvрийн байдлаар буудаж бэлтгэл хийдэг. Гарцаагvй онодог байж марине болно. /Тvvнд армийн шилдэг мэргэн буудагчийн тэмдэг байна билээ. Тэрээр бидэнд цагдаа цэргийнхний буудлага хийдэг талбай дээр буудлага буудлага хийсэн байгаа vзvvлсэн бєгєєд 50 метрийн зайнаас гар буугаар буудсан тvvний оночийг бид бол 10 метрээс ч чадахгvй юм байна даа гэж ярилцаж билээ/

Та яаж яваад марине болчихов?

Маринед хоёр янзаар л орно. Нэг нь єєрєє гуйж байгаад орно. Нєгєє нь гуйлгуулж байгаад орно. Би гуйлгуулж байгаад орсон. Би энд эхлээд дунд сургуульд, дараа нь коллежид Бизнес- эдийн засгийн чиглэлээр сурч байсан. Коллежид сурч байхдаа Америкийн коллежуудын шилдэг оюутнаар хоёр жил дараалан шалгарсан. Тэгээд надад ногоон карт авч єгч байгаад орсон доо.

Танд мэргэн буудагчийн тэмдэгээс гадна гавьяа байгуулсаны тєлєє хэд хэдэн медаль байгаа юм байна. Эдгээрээс хамгийн vнэтэй нь аль нь вэ?


АНУ-ын конгрессийн ордон - Капитолын дээр хатгадаг тугийг єдєр єдрєєр нь солиод дайнд онцгой гавьяа байгуулсан болон шархадсан хvмvvст єгдєг. Би тэр тугаар саяхан шагнуулаад байна. АНУ-ын конгрессийн гишvvд Бетисдагийн цэргийн эмнэлэг дээр дайны талбараас шархдаж ирээд эмчлvvлж байгаа цэргvvдээ эргэж ирсэн. Тэд шархагдагсадаа эргэснийхээ дараа эмнэлэгт ажиллаж байсан маринууд руу ирээд, та нарын дотор онцгой гавьяа байгуулсан марине байна уу? гэжээ. Манай нэг сержант "Манайд дайны талбараас исрэн гурван марине байгаа. Бvгд хийдгээ хийсэн, гавьяагаа байгуулсан хvмvvс, шалгараад энд ирж ажиллаж байгаа" гээд тэдэн дотроос онцлон намайг зааж єгчээ. Би єрєєндєє сууж байтал бєєн зангиа костюмтай хvмvvс ороод ирлээ. Юун хvмvvс юм болдоо гэтэл нэг нь "За чи Иракт байлдаж явсан уу?", "Байлдаж явсан", "Чи сайн байлдаж, нэр тєрєє гаргаж явсан юм байна гэдэгт бид итгэж байна. Чамайг бид хvндэтгээд энэ тугаар шагная" гэсэн. Америкийн тєрийн далбаагаар шагнуулсан маань их л том шагнал гэж ойлгож байгаа. Тэгээд конгрессийн гишvvдээс энэ шагналыг гардаж авлаа. Манайхаар бол саарал ордны дээр нэг єдєр мандсан туг л даа. Тvvнийг баярын бичиг, диплом дагалддаг юм байна.

Энд одоо ямар ажил хийж байна?


Энд Бетисдагийн цэргийн эмнэлэг дээр ажиллаж байна. Уг нь манай анги баруун эрэгт байрладаг. Тэгээд одоо анги маань Иракт байдал хvндэрсэн учир тийш явсан. Харин яагаад би ийшээ ирэх болов гэвэл энэхvv эмнэлэг нь дайны талбарт шархадсан цэргvvдийг Америкт хамгийн тvрvvн хvлээн авч байгаа эмнэлэг нь. Маш хvнд шархадсан, хагалгаа хийх шаардлагатай цэргvvд голдуу ирнэ. Бид хамгийн тvрvvнд тэднийг тосч авдаг. Энэ зvvн эргээр дvvрэн маринууд байгаа. Харин яагаад бидний 4 маринийг баруун эргээс зориуд энд авчирч байгаа юм бэ гэхээр бид бол дайнд орж, дайны талбарт учирдаг зовлон, vхэл, хатуу ширvvнийг биеэр туулсан хvмvvс. Тэгээд дайны талбараас шархадаад ирж байгаа цэргvvдийг хамгийн тvрvvнд бид тосч авдаг. Учир нь бид тэдний зовлонг нь ойлгодог, нэг анги нэгтгэлийнхэн, хамт дайны талбарт зэрэгцээд явж байсан хvмvvс. Дайнд оролцоогvй цэргvvдтэй тэр шархадаад ирж байгаа цэргvvд чинь их юм ярихгvй шvv дээ. Яриа нь таардаггvй, тоодог ч vгvй. Харин биднийг тосч аваад ярихад илvv ойр дотно юмаа ярьдаг л даа. Бид нэг ёсондоо шархадсан цэрэг ирэхэд угтаж аваад халамж, сэтгэл санааны дэмжлэг vзvvлэх ажил хийдэг. Гэхдээ бид нар эмнэлгийнхэн биш, эмнэлгийнхэн бол мэргэжлийн л ажлаа хийнэ.

Тэдэнтэй яг юу ярих вэ?


Юу байна, авгай хvvхэд чинь сайн уу, хэзээ єєрийг чинь эргэж ирэх вэ? Чамд юу хэрэгтэй байна, Гэр бvлийнхнийг чинь Зочид буудалд буулгах уу, машин тэргээр vйлчлэх vv гэх мэтчилэн. Мєн би ч гэсэн та бvхний vзсэнийг vзсэн. Отоонд орж байсан. 7 метрийн ойроос оросын автоматаар шvршvvлж байлаа, бємбєгдvvлж байлаа гээд л ярилцана шvv дээ.

Ингээд дайн талбараас ирж байгаа хvнд шархадсан цэргvvдийг хvлээж авахад хэцvv юм их тохиолдоно биз..?

Хэцvv юм байлгvй яах вэ. Америкууд энэ шархагсаддаа бvгдийг зориулдаг. Манай маринуудаас єдєр бvр 4-5 цэрэг хvнд шархтай ирдэг. Минид их єртдєг. Тэр мини нь танк эсэргvvцэгч учраас дуулгын нь цєм цохиод тархий нь гэмтээчихдэг. Тархи vрчихээд байхад зvрх нь цохилсоор л байдаг. Хоёр ч цэрэг ийм байдалтай ирсэн. Тэдэнд зvрхний аппарат залгачихсан, хэрвээ салгах л юм бол зvрх нь зогсчихгээд. Тэгээд аав, ээжийнх нь зєвшєєрлєєр аппаратыг нь салгах ёстой байсан. Манай генерал ирж энгэрт нь медалийг нь зvvсний дараа аппаратыг нь салгасан. Ээж, аав нь маш их гашуудаж, адилхан марине гээд намайг тэвэрч уйлахад хvvгээ алдсан эх хvний нулимсыг мєрєнг дээрээ тосох хэцvv л байсан. Та 7 метрийн ойроос автоматаар шvршvvлж байсан гэлээ.

Тэгээд яасан бэ?

Нэг бол би vхнэ, эсвэл тэр дайсан vхэх ёстой учраас би эргэж хараад л буудсан.

Та тулалдаанд орохдоо суманд оногдох бий гэж, vхчих бий гэж бодож байв уу?

Vхэх цаг нь болсон бол vхнэ, болоогvй бол яаж ч буудуулаад дэлблvvлээд vхэхгvй. Ер нь байлдаанд орохдоо єнєєдєр сумонд оногдох болов уу, яах бол гэсэн бодол огтхон ч байж болохгvй. Vхэх цаг нь ирсэн бол vхнэ л биз гэж дайтдаг. Бид нэг удаа их бууны галд єртєж, миний дэргэд байсан нэг цэргийн хоёр гар нь газар дээрээ тасраад, баруун хєл нь санжчихсан, зєвхєн сум нэвтэрдэггvй хантааз нь цээжийн нь авч гарсан. Тийм болчихоод байхад л хиймэл гараар буудаж болдог бол заавал би буцаж ирнэ гэж байсан. Харин телевизор ажилуулж чадваргvй болжээ гэж хошигнож байсан. Эх орныхоо тєлєє би ийм эрэмдэг зэрэмдэг боллоо гэж хэзээ ч, хэн ч гомдолдоггvй. Би ажлаа хийж байсан, хийж байна гэж л ярьдаг. Хамгийн аюултай дайн бол гудамжны дайн. Яагаад гэвэл тэд нутгаа, байшингийнхаа єнцєг булан бvрийг, нууц газар хонгил нvхийг маш сайн мэдэж байдаг. Гудамжинд маш тайван хvvхдvvд тоглож л байдаг, гэтэл гэв гэнэт энд тэндээс галлаж, буудаж гардаг. Юу ч тохиолдож магадгvй. Єглєє босоод "За єнєєдєр миний vхэх єдєр vv, амьдрах єдєр vv гэж бодогддог"

Хичнээн удаа буудуулсан бэ?

Долоо, найман удаа отолтонд орсон. Иракт хийж байгаа байлдааны ажиллагаанаас цувааны хамгаалалтад явж байгаа хvмvvс хамгийн их алуулдаг.

Нэг тийм отолтынхоо тухай...?

Бид Иракийн нэг тосгон руу орохоос ємнє буу зэвсгээ шалгаж байтал тосгоны бvх гэрэл гэв гэнэт унтраад хав харанхуй, чив чимээгvй болчихоор нь бид нэг л биш боллоо гэж ойлгосон. Маш их зэвvvн, тvгшvvртэй болсон. Тэгтэл ч тал талаас дєрєв таван хvнд пулемот, минемотоор буудаж гарсан даа. Тэр хотын хvмvvс нь бvгд дайжаад, хэдэн дайчид vлдчихэж.. Бид гуч дєчєєд минут ширvvн буудалцсан. Дайснаа ч дарсан. Манай цуваа шахаж зогсоход 2 км болдог, тус бvр нь 2 сая долларын vнэтэй пуужинг нэг ачааны тэргэнд дєрєв таваар нь аччихсан, мєн их бууны сум хэрэглэл бvхий нэлээд том цуваа байлаа л даа.

Тvvнийг Иракууд мэдээд отолт хийсэн байгаа юм. Иракууд хэр дайчин хvмvvс вэ?

Зvрхгvй, биднийг муухай орилоод дайрахад зугтаадаг. Харин сvvлийн vед тэд хэтэрхий улайрч байна. Яагаад гэвэл том газар нутаг дээр Америкийн цєєхєн цэрэг vлдсэн, хил нь онгорхой байдаг уяраас гаднаас зvсэн зvйлийн террористууд, гадаадын хєлснийхєн, америкийг vзэн яддаг алуурчид орж ирсэн. Одоо байлдаж байгаа иракуудын 50 хувь нь гадаадынхан.

Маринууд гэж ер нь хэн бэ?

Ер нь маринууд гэдэг бол АНУ-ын армийн хамгийн шилдэг нь. Тэднийгээ хоёрхон газар бэлддэг. Нэг нь баруун эрэг дээр, нєгєє нь зvvн эрэг дээр. Яагаад гэвэл тэнгис далайтай ч, хуурай газартай ч байх ёстой. Бид эргээс 2-3 км зайтай, хамаг хувцас хэрэглэл, зэвсэгтэйгээ далайд хаягдана шvv дээ. Баруун эргийн маринуудыг илvv дайнч гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны vеэр бууж єгєх дээрээ тулвал єєрийгєє алдаг японуудтай баруун эргийнхэн л байлдаж байсан. Сайн япон цэрэг гэж ямар цэрэг байдаг вэ гэвэл vхсэн япон цэрэг байдаг гэж маринууд хэлдэг. Маринууд єєрсдєє ч амьдаараа бууж єгдєггvй, эцсээ хvртэл тулалддагаараа тvvхэнд алдартай. Биднийг гэртээ урьдаг, хvндэлдэг америкчууд олонтаа таардаг. Ресторанд хоолонд орчихоод мєнгєє тєлєх гэхэд "Марине" гэдгийг минь мэдээд ємнєєс тєлбєр хийчихдэг тохиолдол ч цєєнгvй гарсан. Дайны талбарт ч дайсандаа бол хамгийн хатуу ширvvн нь байдаг. Биднийг Иракаас гарахад зєрєєд армийнхан/энгийн цэргийнхэн/ орж ирсэн. Тэгээд тэд Марине гэдэг бичгийг чинь танкан дээрээ нааж болох уу гэж гуйсан. Яагаад гэвэл дайсныхан маринийханийг армийнханаас илvv дайнч, чадвартай болохыг сайн мэддэг болчихсон. Манай маринууд єєрийн гэсэн бие даасан ертєнцтэй. Улс тєрийнхєн ч гэсэн маринуудтай орооцолдох юм бол дахин сонгогддогvй. Цагаан ордонг ч, тусгай газруудыг ч маринууд хамгаалдаг. Бусад цэргvvд бол єєрсдийгєє л хамгаалдаг. Одоо Иракт байдал єдєр ирэх тутам хvндэрч, АНУ-ын цэргvvдийн хохирол урьд байгаагvйгээр ихэсч байна гэх боллоо.

Энэ нь таны байлдаанд орж байх vетэй харьцуулахад?

Садам Хусейны хєшєєг буулгахад Иракууд их баярлаж, хєєрч байлаа. Ингээд л болчихлоо, дайн дуусчихлаа гэж бид бодож байсан. Гэтэл жинхэнэ дайн одоо л эхлээд байна. Нэлээн цус урсана гэж бодож байна. Биднийг Иракт очиж байхад хvн болгон дайсан биш байсан. Гэтэл одоо хvн болгон дайсан болж байна. Одоо Иракийг АНУ-ийн арми орхивол Оросууд Афганистанийг орхисны дараа газар газрын террористууд цугларсан шиг л юм болно. Єєрєєр хэлбэл Ирак хоёрдугаар Афганистан болно. Ямар ч эмх замбараагvй, єєрсдийн цагдаа ч байхгvй газар байдал ямар болох нь ойлгомжтой. Єнєєдєр Иракууд єєрсдийнхєє цагдааг буудаж байхад тэнд эмх журам тогтооно гэхэд нэн хэцvv. Тэгэхээр Америкийн хувьд наашаа ч vгvй, цаашаа ч vгvй намагт шигдчихээд л байна. Хэр олон ирак ална тэр чинээгээрээ, тийм тооны олон америк цэргийн цус урсана. Єнєєдєр Ирак, Багдад цуст талбар болчихсон. Энэ 4 дvгээр сард 126 америк цэрэг алууллаа. Єнгєрсєн оны хамгийн цуст сар нь 11 дvгээр сар байсан. Тэр vед нэг сарын дотор 70-аад цэрэг алуулсан бол энэ сард 126 болж, бараг л хоёр дахин єсєєд байна.

Америкуудын хувьд энэ дайныг юуны тулд хийж байна гэж бодож байна вэ?


Америкууд газрын тос, баялагт нь болоод ноёрхох гэж байна гэсэн ойлголт их тvгээмэл байдаг. Миний бодлоор vгvй юмаа. Газрын тосны олзворлолт, vйлдвэрлэлийн салбарт чєлєєт тендер зарлаад долоон улсын компани оччихлоо. Тэгэхээр єнєєдєр АНУ-ын Иракт хийж буй vйл ажиллагааг аюулгvй байдлыг нь хангаж, тогтвортой байлгах зорилготой гэж ойлгох нь зvйтэй санагдана.

Та дайнд явж байгаагаа мэдэж байсан уу?

Мэдээжийн хэрэг бидэнд дайтна гэж хэлээгvй. Гэхдээ хэзээд дайны бэлэн байдалд, байлдааны бэлтгэлд байсан. Эхлээд Кувейт руу очиход бидэнд хэлэхдээ аюулгvй байдлыг хангана, дайн болвол та нар орно л гэсэн. Гэхдээ 150 мянган цэрэг хєдєлгєєд, єч тєчнєєн зардал гаргаж байгаа юм чинь зvгээр нэг хєдєлгєєгvй дээ гэж бодож явсан.

Хувцас, хэрэглэлийнхээ талаар сонирхуулаач?

Маринууд тєгс тєгєлдєр байх ёстой учир дайнд орохдоо ч хувцсаа индvvдэж ємсдєг байсан. Сvvлийн vеийн хувцас нь улам боловсронгуй болжээ. Бидний хэрэглэдэг хувцас, зэвсэг, хэрэгсэл нийлээд 70-80 кг болдог.

Хуучин цагт фрондын нєхєд гэж нэг их том ойлголт байсан тухай ахмадууд ярьцгааж, ном зохиолд олонтаа бичсэн байдаг. Фронтын нєхєд шиг vнэ цэнэтэй хvн байдаггvй гэж ярьцгаадаг. Таны хувьд хамт байлдаж, мєр зэрэгцэн тулалдаж явсан нєхєд хэн бэ?

Ямар шашин шvтдэг, арьсны єнгє, бvх зvйл хамаагvй, байлдааны талбарт нєхєд бол нєхєд л байдаг. Дайнд хvн байлдахдаа мєнгєний тєлєє биш, эд хогшил олзны тєлєє биш, эх орондоо хайртай гэдэг vгний тєлєє биш, харин хамт хажуудаа байлдаж яваа нєхрєє амьд мэнд гэрт нь буцаахын тєлєє байлддаг гэж нэг том генерал хэлсэн. Тэр их vнэн vг болохыг байлдаанд ороод мэдсэн. Хичнээн мундаг байлдаад хэдэн медаль авах нь чухал биш, нєхрийгєє гэрт нь л амьд мэнд авчрах нь чухал. Харин дайны vед бид жирийн амьдралдаа єдєр бvр учирч байсан ч огтхон анзаардаггvй зvйлийг илvv мэдэрдэг. Яагаад гэвэл дайны талбарт хvний амь ширхэг талхнаас ч хямдхан болдог vе байдаг. Нєхєр чинь харин талхнаас vнэтэй шvv гэдгийг мэдрvvлдэг. Хэрвээ би найз нєхєдгvй байсан бол галзуурах байсан. Хvний амь тийм хямдхан, ганцхан сумны vнэтэй байх гэж..., нэг сум 10 цент, 10 центээр хvний амь vнэлэгдэж байна гэдэг бодлыг найз нєхєдтэйгээ ярьж хєєрч байж даван туулдаг.

Дайны талбараас буцаж ирэхэд...?

Аав, ээж, дvv нар бодогддог. Хvн хvнээс илvv энэ хvн /Хосбаяр дэргэдээ суусан эхнэр Нямаагаа заав/ их бодогддог. Амьд л очих юмсан, амьд мэнд яваад очвол яаж баярлах бол гэж боддог байсан. Биднийг хэзээ буцаах нь тодорхойгvй байсан. Тэгээд ч тэдэнд буцна, тэдний єдєр очино гэж арагшаа мэдээлэл хvргэх бололцоогvй байсан. Иракаас нэг л єдєр гэдрэг нь татсан. Тэгээд ч манай анги АНУ-ын баруун эрэгт шєнє буусан л даа. Машинаа гараашаас аваад гэртээ иртэл Нямаа маань найзындаа оччихож. Тэднийд очиход манай хvн унтаж байхаар нь хєлнєєс нь татаад сэрээсэн чинь, сэрж ирчихээд намайг ирсэнд vнэмшихгvй, зvvдvv юу вэ гээд байсан.

Цус, vхэл хагацал их vзэж.., тэгээд эргээд ирэхэд санаа сэтгэл чинь хэр зэрэг тогтвортой байсан бэ?

Эргэж ирсэний дараа би нэлээн синдромтой болсон. Дайны синдром. Цус их vзсэн. Найз нараа алдсан, тэдний маань шарил ч, зєндєє олон дайсны хvvр ч хvртэл харагддаг, зvvдлэгддэг байсан. Тэр болгоныг миний хань ойлгож, миний ааш занг дардаг. Одоо санаа сэтгэл нэлээд тогтож, тайван болоод байгаа.

Дайн байлдааны талбарт эргэн дурсах, дуу дуулах юм байв уу?


Дайны vед хамгийн их дуулах дуртай дуу маань "Цэргийн бодол" байсан. Тэр vнэхээр их vнэн vгтэй дуу. Би фото зургийн альбом авч яваагvй. Яагаад гэвэл гэрийнхнийхээ зургыг дайны талбарт, дайсанд алдахыг хvсээгvй. 1, 2 зурагтай л байсан. Хамгаас хайрт ээж, аав, ах дvv ханийн маань л зургууд. Цэргийн майханд, буудлагын дуу шуугиан дунд унтахаараа тэрийгээ хараад, цагаан сараар ногоон дарь эхээ залаад, цайгаа ууж байсандаа гээд л олон юмыг бодоод тvр ч болов дугхийдэг, амасхийдэг байсан. Дайны дуу чимээ, шуугиан, vймээн, аллага, цусан дунд цор ганц гэрэл гэгээ энэ байсан.

Мєр зэрэгцэн тулалдаж, нэг тогооноос хооллож явсан нєхдєє алдахад хvнд байв уу?


Дайн vзээгvй хvмvvс дайны тухай "єнгєтєєр" ярьсан ч дайны бодит байдлын тухай 20 хувийг нь л хvмvvст ойлгуулна гэж би боддог. Би дайнд дєрвєн таньдаг хvнээ, хоёр найзыгаа алдсан. Манай нэг найз хар цэрэг байсан. Харууд маринед цєєхєн л дєє. Шилэгдэж, шалгуурыг нь давж чаддаггvй юм шиг байгаа юм. Тэр хар найзын маань авгай нь биднийг Багдадын ойролцоо байх vед тєрєєд охинтой болсон гэсэн мэдээ ирсэн л дээ. Манай цэргийнхэний байлдааны ажиллагаа дуусаж байлаа. Манай найз маань охинтой болсон, одоо дайн дуусч байна, эсэн мэнд буцах нь гээд бєєн баяр байсан. Манай офицерvvд ч мєн л тvvнийг одоо цувааны хамгаалалтад яваад хэрэггvй. Хоёр долоо хоноод нутагтаа харь, онгоцоор охин луугаа яв гэж байсан. Тэгээд хамгийн сvvлчийн удаа хамгаалалтад гарсан. Цувааны урд яваа машин нь цуваанаас 200-300 метрийн урд явдаг. Яагаад гэвэл мина шалгадаг. Торгуулийн суман гэсэн оросын ойлголттой бараг адилхан л даа. Би тэр єдєр хамт явах байсан боловч азаар яваагvй юм. Машинд дєрвvvлээ явдаг юм. Миний хар найз жолоочийн хажууд туслах буудагчаар явсан юм. Гэтэл тэд отоонд орж, АКА-ны галд єртєхєд найз маань жолоочтойгоо газар дээрээ алуулж, арын хоёр нь шархтсан байсан. Эхнэртэйгээ суугаад гурванхан жил болсон, анхныхаа хvvхдийн барааг нь ч харж амжаагvй. Тємєр авсанд ороод, ачигдаад л гэртээ харьсан даа. Нvvрэнд нь машины шилний vртэс шигчихсэн байсан. Тэр єдєр би жижигхэн майханд хэдэн цэрэгтэй шахцалдаад хэвтэж байлаа. Шороон шуурган дунд майханд шахцалдаж байсан нь дээр байдаг юм. Гэтэл гадаа чи тэрний эхнэр, аав ээжийнх нь утсыг мэдэх vv, энээ тэрээ гэсэн яриа гарахаар нь би огло харайгаад л гарсан. Хоолоо хувааж, зовлон жаргалаа ярьдаг найз маань байхгvй болчохсон чинь тэр шєнє унтаж чаддаггvй ээ. Зvрх тvгшээд, эхнэр хvvхэд нь одо яах бол гэж бодохоос ч хэцvv байсан. Хэрвээ миний Нямаа ийм байдалд орвол яанаа гэж бодогдсон. Цэргийнхэн, манай сургагч нар, ахмадууд дайны vеэр хvнтэй битгий дотнос, ойр дотно нєхєрлєж болохгvй гэж зєвлєдєг л дєє. Хvмvvнлэг биш сонсогдовч vнэхээр vнэн vг. Дотны хvнээ алдахаар дотор хачин болоод хядаад єгмєєр санагддаг. Яг тэр єдєртєє би хамгаалалтанд явлаа. Харанхуй шєнє бvртийсэн болгоныг буудсан чинь андуураад vхэр хvртэл буудчихсан байсан. Хэрвээ vхэрний оронд мэргэн буудагч байсан бол би буудуулчихаар байсан. Дайнд тэгж сэтгэл санаа хямарч, улайрах нь аюултай.

Та ийнхvv бvртийсэн болгоныг буудаж явахдаа гэмгvй энгийн иргэд, хvvхэд, эмэгтэйчvvд буудчих вий гэж бодоогvй юу?

Дайн л бол дайн. Хэн л тvрvvлнэ, єрсєнє тэр амьд гарна, єрсєж чадахгvй бол алуулна. Харанхуй гудамжаар явж байгаа хvн бол мэдээжийн дайсан л байна. Тvvнээс биш чи хэн бэ, чи буудах уу, би буудах уу гээд суухгvй.

Хэдийгээр дайн ч гэлээ хvн ална гэдэг хvмvvнлэг ёсны тухайд бол хэцvv л санагдаж байна?


Дайн л бол дайн. Хvмvvнлэг ёсны тєлєє дайн байхаас биш хvмvvнлэг дайн гэж vгvй. Тэнд хvний амь vрэгдэж, алагдах нь тодорхой. Гэхдээ бас хvн алахад хvмvvнлэг чанар гэж байна. Тэр нь би дайснаа аллаа гэхэд ерєєсєє євчингvй алах ёстой. Хоёр, гурван долоо хоног сэхээн амьдруулахад хэвтvvлмээргvй, эрэмдэг зэрэмдэг амьтан болгож гэр бvлд нь бєєн дарамт vvрvvлмээргvй байна. Маринуудын зарчим ийм. Гэтэл иракуудын байлдааны тактик эсрэг. Маш хорон, аль эрт зэвсэглэлээс гарчихсан мина хэрэглэж байна. Цэргvvдийг нэгмєсєн алахгvй, хоёрын хооронд эрэмдэг зэрэмдэг амьтад болгож байна. Одоо энд манай эмнэлэгт ирж байгаа хvмvvсийг харж байхад америкийн сайхан шилдэг хvмvvс, хєвгvvд эрэмдэг болоод ирж байна. Бєхийн аварга, боксын аварга, янз бvрийн авьяас чадвартай хvмvvс бvгдээрээ сайн дураараа цэрэгт ороод явцгаасан. Гэтэл тэд хєл гаргvй, нvдгvй, тархи нь онгорхой, хvн гэж хэлэхэд хэцvv амьтад болоод ирж байна. Хvvхэд нь зэрэмдэг аавыгаа хараад би ийм аавтай гэхэд яах юм бэ. Манай аав хєл бємбєг тоглож чадахгvй гэвэл яах вэ. Би дайнд яваад хvндээр шархдах юм бол буцаж ирэхгvй. Хагас дутуу, тахир дутуу, хvнд гай болох гэж ирэхийн хэрэггvй юм. Би тvvнээ хэлэхэд Нямаа маань чи ямар ч болдог бай наддаа заавал ирээрэй гэж байсан. Ингэж хэлэхэд их л сайхан санагдаж байсан. Гэхдээ л цэрэг хvний хувьд, цэрэг эрийн хvvгийн хувьд тэгэж эрэмдэг, зэрэмдэг болохыг би хvлцэж чадахгvй. Тийм учраас хайртдаа хэлж байсан. Хэрвээ би шархдах л юм бол буцаж ирэхгvй шvv. Би чамаар шээс, баасаа зєєлгєєд л, чамайгаа ч зовоогоод, єєрєє ч хагас дутуу амьдраад яах юм бэ, vр хvvхдvvдээ би тахир дутуу хvний vр хvvхэд болгохгvй. Буцаж ирвэл бvрэн бvтэн, гавьяа байгуулчихаад ирнэ гэж хэлж байсан.

Амьд яваа хvн алтан аяганаас ус ууна гэдэг шvv дээ?

Vнэн л дээ. Гэхдээ миний хувьд бол тахир дутуу болчихоод алтан аяганаас ус уугаад яах юм. Уух юм бол уусан шиг л уух хэрэгтэй. Тэнгэсийн явган цэргvvд тэгдэг л дээ. Шархадчихаад би буцая гэдэггvй. Эндээ л дуусая гэдэг. Манай эмнэлэгт ирсэн шархадсан цэргvvд намайг дайны талбар луу буцаагаад явуулж єгєєч гэж гуйдаг. Энгийн хvмvvсийн хувьд их инээдтэй, хєєргєн юм шиг л санагдах байх. Тахир дутуу хvмvvс дайны талбар руу юундаа ингэж тэмvvлдэг юм бэ гэж тэд гайхдаг. Харин би тэдний энэ санаа сэтгэлийн байдлыг маш сайн ойлгож байгаа. Хийснээ нэр тєртэй дуусгах ёстой. Ямар ч генерал хvн єєрийгєє энгийн хувцастай буудаж алдаггvй. Генерал хvн хичнээн ядарч, дээрэмчин ч боллоо гэсэн, шоронд орлоо ч гэсэн, шоронгийн хувцастай єєрийгєє хорлодоггvй. Цэргийнхээ хувцасыг ном журмаар нь ємсєєд, сахал vсээ сайхан засуулаад, одон медалиа зvvж байгад дараа нь єєрийгєє бууддаг.

Нээрээ кинон дээр тийм юм гардаг шvv?


Тэр чинь цэрэг хvний сэтгэхvй. Цэрэг хvн нэр тєрдєє хvрэхийн тулд энгийн хvний гаргаагvй зориг тэвчээрийг гаргаж, арай єєрєєр vхэх ёстой.

АНУ армийнханыхаа сэтгэхvйг их сайн бэлтгэж дээ?

Тийм шvv. Сэтгэхvйг нь их сайн цэнэглэсэн учраас єнєєдєр хvний нутагт очиж байлдаж байна. Оросууд шиг дэлхийн хоёрдугаар дайнд эх орныхоо тєлєє гэж байлдаагvй. Гэтэл америк цэргvvд яагаад хvний нутагт очоод байлдаад байна вэ гэвэл сэтгэхvйг асар єндєр бэлтгэсэн учраас тэр. Цэрэг болохоос ємнє энэ хvн ямар хvн байсан бэ гэдэг нь чухал биш. Хэн ч байсан тэр хvнийг хувь хvнийх нь хувьд бvрэн єєрчлєєд, яг л байшин нурааж байгаа юм шиг хувь чанарыг нь бут цохиод унагаана.

Тэгээд буцаагаад байшин барьж байгаа юм шиг хийх гэсэн юмаа хийж єгдєг. Vхлээс айх сэтгэхvйг ч байхгvй болгож чадсан гэсэн vг vv?

Миний хувьд л гэхэд би одоо ерєєсєє айхгvй. Гудамжинд миний ємнєєс 20 хvн довтоллоо гэхэд би тэр тооны олноос айхгvй. Яадаг ч байсан зодолдож байгаад vхнэ. Хэзээ ч ухрана гэсэн ойлголт байхгvй.

Хосоо, ингэхэд одоо нас хэд хvрч байна вэ?


Одоо 25 хvрлээ дээ. Гэхдээ энэ 25 насанд би 50 насанд хvрсэн юм шиг л сайн, муу юм ихийг vзлээ. Эхэндээ би зvгээр л жирийн нэг гадаадын оюутан байсан. Одоо ч зєндєє олон монгол залуус тийм л байна. Гэхдээ Америкт заавал ч vгvй тойрч гардаг зам байдаг. Залуу хvн бvр л єєр єєрийн гэсэн бодол, зорилготой байгаа. Тvvндээ хvрэхийг хичээж байгаа.

Харин яаж, хэрхэн хvрэх вэ?

Монголчууд маань надаас ирээд асуух юм байвал би мэдэх, чадах бvхнээ хэлж єгнє. Миний амьдралын зам шулуун, тойруу олон янз байсан. Би худлаа хэлэхгvй. Єєрийнхєє амьдралаар батлагдсан онолуудыг л хэлнэ. Хvмvvс за цагаачлалын хууль ингэж гарах юм гэнэ лээ. Жолооны vнэмлэх тэгээд авчихдаг юм гэнэ лээ, тийм хvн тэгж олж єгч байна гэнэ гээд л яриад байдаг. Хvнд хvсэл нь байгаад зориг, зорилгоо нэгтгэж чадвал ямар ч амжилтанд хvрч болдог. Би хайртдаа хэлдэг. Би сансарт нэг харайгаад хvрч чадна гэж амлахгvй. Харин би сансарын нисгэгч болно гээд зоривол би тэр зорилгодоо хvрэх л болно. Яагаад гэвэл хvнд єєрт нь нєєц бололцоо нь байгаад, арга замаа олоод, зєв бодолтойгоор зорилгодоо тууштай шантралгvй зvтгэвэл ямар ч юманд хvрч болдог. Хийж чадна л гэсэн бол хvрнэ. Єнєєдєр би америкийн тєрийн албан хаагч. Америкийн нийгэмд тодорхой байр суурьтай байна. Би гар буу барих эрхтэй. Гэтэл эндэхийн уугуул иргэдэд ч тийм эрх барагтай байдаггvй. Би оюутан байхдаа л ийм эрхтэй байж, Америкийн тєрийн байранд vнэгvй амьдарч байсан. Одоо ч би тєрийн халамжинд амьдарч байна. Хvн зєв бодолтой явбал бvтэхгvй юм гэж vгvй. Тvvний нотолгоог нь би амьдралдаа харуулж яваа гэж боддог. Хvн алддаг. Тэр алдаагаа мэдэж, засаж чаддаг байх хэрэгтэй. Ер нь хvн амар товч замыг сонгохоосоо илvv бартаатай ч гэсэн ирээдvйтэй замыг сонгож тvvндээ итгэлтэй байх хэрэгтэй. Аав, ээжийн маань надад єгсєн хvмvvжил гэвэл ямар ч юмыг бланстай хар, тэгээд тvvнийхээ дотор хий гаргалгvй зєв гишгэж сур гэдэг. Би аав, ээждээ "Би америкт єєрийнхєє чадлаар хєл дээрээ босно. Намайг дахиад америк явуулчих. Гурван зуун доллар єгчих. Би єєрєє амьдралаа олно" гэсэн. Энд АНУ-ын дунд сургуульд миний адил сурч буй монгол хvvхдvvд олон л байсан. Гэхдээ тэд ерєєсєє мєнгє хийгээгvй. Аав ээждээ эрхлээд л, их гvрэнд хvрээд ирсэн тєдийгєєр сэтгэл нь ханачихаад юу ч хийлгvй, юу ч суралгvй дэмий сул байх нь илvv. Би дунд сургуульд сурахын хажуугаар ажил хийгээд хоёр єрєє байрны мєнгє хийсэн. Тvvгээрээ 40 мянгатад хоёр єрєє байр авсан. Тэгээд тэр байраа зараад буцаад хvрээд ирсэн. Vеийнхэнтэй чинь таныг харьцуулахад мэдээжийн том ялгаа харагдаж байна.

Дайн тулаан vзэж, туулсан хvний хувьд vеийнхэндээ, залуучууддаа хандаж юу хэлмээр байна вэ?

Vеийнхнээ, залуучуудыг харж байхад хий хоосон их мєрєєдєх олонтаа юм. Тэр тэсч туулдаг амьдралыг тойрч хялбарчлах гэж их хичээх юм. Тvvнийг нь харахад их харамсдаг. Яг л миний хийж, алдаж явсан шиг юм хийгээд, цагаа алдаад явдаг. Зарим нь бvр буруу зам хєєгєєд явчих юм. Монголын олон сайхан залуус ямар ч ирээдvйгvй юмны хойноос хєєцєлдєж их цаг, хvч чадлаа vрэх юм. Хvний амьдрал гэдэг тэгэж дэмий юмны тєлєє vрээд байдаг зvйл биш. Богинохон насыг сэтгэлээ ханатал амьдрах хэрэгтэй. Хоёрдугаар гудамжны Баянаа нэг жип уначихаж. Батаа надаас залуу эхнэртэй болчихсон шvv гээд л. Тэгээд тvvнээс илvv гарахыгаа зорилгоо гэж ойлгодог. Гэтэл энэ зорилго биш. Иймхэн юмны тєлєє бидний амьдрал зориулагдаагvй. Бусдын тєлєє гэсэн сэтгэл байх хэрэгтэй. Гэхдээ тvvнээс ємнє єєрєє хэн бэ гэдгээ мэдэж, єєртєє сэтгэл хангалуун болж авах ёстой.


Та цэрэг дайны холбогдолтой нэг онигоо ч юм уу, хошин яриа хэлэхгvй юу?


Америкийн армийн явган цэрэг, агаарын цэрэг, усан цэрэг, бас нэг марине ийм дєрвєн цэрэг иракийн тусгайнхантай байлдаж л дээ. Тэгээд хvчинд дийлдээд аргагvй ухарчээ. Тэгсэн чинь тал газар нуугдах газар олддоггvй, дайсан ч гvйцээд иржээ. Агаарын цэрэг эхлээд гvйж яваад нохойн амбаар олоод ороод нуугдчихаж гэнэ. Дараа нь усан цэрэг гvйж явж л дээ. Тэгээд нуугдах газар харсан чинь тахианы амбаар харагдаж л дээ. Тvvнд орчихож. Армийн цэрэг гvйж явтал гахайны амбаар харагдахаар нь ороод нуугдчихаж гэнэ. Сvvлд нь марине нєгєє хэдээ хамгаалаад ард нь эргэж хараад буудалцаж явжээ. Тэгээд нуугдах газар эрээд олддоггvй гэнээ. Нохойны амбаарт орох гэсэн чинь хvнтэй байж, Тахиа, гахайны амбаар ч бас адилхан хvнтэй байна гэнэ. "Єє, муусайн юмнууд, одоо яах вэ" гээд явж байтал тал дээр нэг шуудай олдож л дээ. За, энэ шуудайнд л нуугдахаас даа гээд шуудайнд ороод хэвтчихэж гэнэ. Иракийн цэргvvд ирээд л хавийн юмыг нэгжиж гэнэ. Эхлээд тахианы амбарыг нээсэн чинь усан цэрэг тахиа болчихсон "Гауйг гуайг гу гуг гуаг" гэж байна гэнэ. Энд тахиа байгаа юм байна гээд л цаашаа яваад гахайны амбаар таарахаар нь vзсэн чинь армийн цэрэг гахай болчихсон "Хри хри" гэж байна гэнэ. Нохойны амбаарт очсон чинь агаарын цэрэг ємнєєс нь "хов хов" гээд хуцаж байна гэнэ. Тэгээд Иракууд гайхаж гэнэ дээ. Яг л дєрвєн америк цэрэг ийшээ зугтаасан юм даа. Хааччихав аа гэлцээд, тал дээр нэг шуудайтай юм байхаар нь дээр нь сандайлаад сууж гэнэ. Тэгсэн нєгєє маринэ "Тємс" гэж дуу гаргаад баригдаж гэнэ.

Ийм нэгэн онигоо манай цэргvvдийн дунд нэлээд яригддаж байлаа. Иракууд ямар зэвсэгтэй байх юм?

Иракууд оросын хуучин зэвсэгтэй. АКА-47 барьдаг. Хvчин чадлын хувьд манай монголын армийнханы барьдагийн л адил даа. Гэхдээ тэр нь Египэд, хятадад vйлдвэрлэсэн АКА-47. Энэ бууны найдвартай тусгал нь 300 метр. Тvvнээс цааш онохгvй. Харин одоо Оросын армийнханы барьдаг сvvл vеийн АКА-74 нь америк автоматтай адил 800 метрт ононо.

Сумны хэмжээ жижгэрч, тийрэлт нь багассан. Дэлхийд Оросын АКА-г хамгийн сайн гэдэг юм биш vv?


Орос АКА нь хэзээ ч гацдаггvй гэдэг vvднээсээ сайн талтай. Гэхдээ л Америк АКА-г сайн эзэмших юм бол гацахгvй. Иракт барьж байсан миний хєнгєн пулемот, АКА хоёр хэзээ ч гацаж байгаагvй.

Одоо хэрвээ Иракт байдал хvндэрвэл таныг эргээд дуудах болов уу?

Цэргээс халагдсан хойно бол дуудахгvй. Харин ємнє нь бол дуудаж болно.

Таны цаашдын зорилт..?

Цэргээс халагдчихаад сургуулиа тєгсгєнє. Тэгээд цагдаа болно. Америкийн анхны Монгол цагдаа болох гээд байна. Єчигдєр Конгрессийн гишvvд ирчихээд намайг "цэргээс халагдсаны дараа чи юу хийх гэж байна вэ?" гэж асууж байна билээ. Та ямар чиглэлээр сурч байв? Бизнес эдийн засаг. Одоо тєгсгєхєд хоёр жил vлдсэн. Биенес - эдийн засгийн чиглэлээр 4 жил сурсан, дээр нь маринед 4 жил цэргийн алба хаасан хvн америкийн тєрийн ч, хувийн ч, ямар ч салбарт наанадаж хэлэхэд менежерийн ажил хийнэ. Маринэ-д 4 жил алба хаана гэдэг маань єєрєє их vнэлэмж, нэлээд олон шалгуур давсаны баталгаа болдог.

Та тvрvvн марине болохын ємнє маш том даваа давсан гэсэн. Тvvнээсээ зарим нэгийг сонирхуулаач?

Нэгэн харанхуй шєнє майхан барих бэлтгэл хийж байлаа. Миний хажууд байсан нэг нєхєр маань хvрзээрээ гадас цохиж байгаад гараа цохичихоод ёоёолсон байгаа юм. Гэтэл манай жа намайг ёолсон гэж бодоод, хvрч ирээд миний хvрзийг авсанаа нуруу, нvvрэн дээгvvр хоёр цохидог байгаа. Ирээр нь татсан. Тэгээд нуруу, нvvрэндээ оёо тавиулсан. Офицер ирээд "Яагаад нvvрнээс чинь цус гарсан бэ" гэхээр "Юу ч болоогvй ээ, сэр" гэж хариуллаа. "Яасан" гэхээр "Би уначихсаан. Ноёнтоон" гэлээ. Хэрвээ би жаахан л баашилсан бол тэд намайг дараа нь зvгээр байлгахгvй. Тvvнээс ч улам хатуу дэглэлтийг, хатуу шалгуурыг тулгах болно. Алуулна л гэсэн vг. Тэгэхээр яаж ч байсан таг дуугvй, юу ч болоогvй юм шиг л байх хэрэгтэй. Тэнд бэлтгэл хийж байх vед долоо хоног бvр цэрэг халагддаг, долоо хоног бvр шинэ цэрэг ирдэг. Миний татагдаж орсон группынханаас хоёр нь амиа хорлосон. Хvнийг дарамтлаад бvvр амьтан шиг болгодог. Тэгэж л тэвчээрийг нь харж, шалгадаг. Тэнд дарамтнаас хvнийхээ ухааныг авч гарч байж цэрэг болдог. Зарим нь бvvр манай Шар хадны галзуугаас долоон дор юм болоод шvлсээ гоожуулж, салганаад хачин болчихдог. Єєрийнхєє хурууг ясыг нь гартал идэж байсан тохиолдол бий. Тэгээд Жа ирээд тvvнд "Нэгд, чи хvн биш єєрийгєє иддэг адгийн муу араатан, хоёрт чи єєрийгєє алж ч чадахгvй, тийм зvрх зориггvй хулчгар амьтан. Гуравт намайг алаад єгєєч гэж чи наад зах нь хvн шиг хэлж чадахгvй" гэдэг. Тэгээд цэргээс халаад хєєгєєд явуулж байсан. Энэ бол ерєнхий бэлтгэлд шvv дээ. Зvvд, нойр ч хvртэл мэдэгдэхгvй. Там болдог. Би ємнє нь сэтгэлзvйн бэлтгэлтэй л ирсэн. Вьетнамын дайнд байлдаж байсан ахмад марине надад "Vнэхээр чи итгэлтэй байна уу. Хэцvv шvv. Би ийм арга зааж єгєе. Тэр дэглэж байгаа хvмvvсийг хэзээ ч vнэн санаанаасаа намайг хvнийг харгислаж байна гэж бvv бодож бай, ЗVгээр л тэднийг ажлаа хийж байна гэж бодож байгаарай" гэж зааж єгсєн. Гэсэн ч хэцvv л байсан. Яагаад намайг дэглээд, доромжлоод байгаа юм болоо гэж эрхгvй бодогддог. Хажуудах цэргийг нам цохиод унагаж байхад дараа нь єєрийнхєє ээлжийг хvлээгээд юу ч болоогvй юм шиг номхон зогсож байх ёстой. Уушиг нь устах, нуруу тархины гэмтэлтэй болоод халагдах нь энvvхэнд Тэгээд гэмтэхгvйхэн шиг хvний уур, дургvйг хvргэчихгvйхэн шиг байж байгаад л vvнийг нь дуусгая гэж бодож байгаа юм. Аймаар даваа давдаг. Сvvлчийн даваагаа давж, сvvлчийнхээ шалгалтаа єгч байхад миний ээж, аав намайг хардаг ч болоосой. Намайг ямар хvнд юм давж туулсаныг vздэг ч болоосой гэж єєрийн эрхгvй бодогддог. Хvн амьддаа vзэж болох там. Эхэлж цэрэгт орсоноос ойролцоогоор 50 хувь нь тэсч, тєгсдєг. Салаа номхон гэж командлаад бvргэдтэй тэмдэгийг малгайнд зvvж єгєєд анх удаа марине гэсэн vг сонсоход сая л нэг єєрсдийгєє хvн гэдгээ мэдрэх шиг болж байсан. Тvvнээс ємнє бол тийм vг сонсож байсангvй. Шаар, єт, эрлийз, хурлийз, баас гээд л тvмэн янзаар дуудуулна. Ерєєсєє хvнтэй холбоотой нэр сонсогдохгvй. Тэмдэгээ аваад малгайндаа хадаж, жинхэнэ марине болтолоо бид хvн биш. Энэ хугацаа хэдий хэр vргэлжилж байна вэ? 3 сар хагас. Ямар улиралд вэ гэдгээс бас шалтгаална. Манай шинэ цэргийн каренти гэдэг шиг л юм аа даа. Ойролцоо. Ер нь цэргийн бэлтгэл, цэргийн амьдралтай л танилцуулж єгч байгаа юм. Ямар ч утас, захиа байгvй, холбоогvй ертєнцєєс нь салгана. Цэргийн байрыг бид єдєрт дєч, тавин удаа угаадаг. Зvгээр ч угаахгvй шалны мод тvрж угаахгvй. Галуун цуваагаар явж угаана. Армид бол пицца захиалж болдог бол манай маринед тийм юм байхгvй. Жа нар орж ирээд л Освинцемийн шоронг нээлээ гэж хэлдэг. Тэгээд зогсоогоод vзлэг хийнэ. Алгадаад авна. Нvднийх нь харц нь єєрчлєгдсєн бол тэр хvмvvжилгvй хvн. Ємнєєс нь хэлэх ёстой vгээ хэлээд л, гэхдээ тэр дуугаа зєєлрvvлж болохгvй, зэрлэг болгож болохгvй. Єглєє унтаж байхад жа орж ирээд хоёр давхар оруудыг татаад унагаана. Унахдаа гэмтчихгvйн тулд сvvлдээ унаж сурсан. "3 секундын дотор оймсоо ємсєєд. Гурав, Хоёр, Нэг" гээд тоолно. Тэр 100 гаруй хvн бvгдээрээ гуравхан секундэд оймсоо ємсєж чадахгvй. Тэгээд "гурав, хоёр, нэг нойл, Зогс" гэнэ. Тэгэхэд хvн хєлдсєн юм шиг зогсох ёстой. Оймсоо ємсєж дуусаагvй хvн яг л тэр хєдєлгєєнєєрєє таг зонсох ёстой. Хэрвээ жаахан л vргэлжлvvлэн хєдєлгєєн хийх юм бол алуулна. Бvх л салаа тvvний тєлєє тамлуулж байгаа юм даа. Дайнд нэг л хvн буруу хєдєлгєєн хийх юм бол салаагаараа алуулдаг. Тийм учраас тэгэж сургадаг. Орой унтахаар дэрэн дээр толгой тавиад л унтана. Єглєє зvгээр л босох дохио хангинахгvй. Гэрэл асаагаад л, хогийн сав єшиглєєд л, давхар оруудыг босгосон даалууд шиг нураагаад л. Тэгээд "Бvх юмыг арван секундын дотор эмхэл, арав, ёс, найм, долоо..." гээд л тоолж эхэлнэ. Бид амжихгvй. Тоолж дуусаад зогс гэнэ. Та нар охидууд шиг маягламаар байна уу? Доош суу, суниа. Гар, далай руу гvйгээд марш гэнэ. Далайн ус их хvйтэн. Хєлдєж vхчих гээд, дээр нь далайн давстай ус чинь хатаад ирэхээрээ хєлний бvх vеvvд салтаа суга хагараад хєдлєх болгонд цус гоожоод ирнэ. Тэгэхэд л хvмvvс шантарч эхэлдэг. 60-70 кг ачаа vvрvvлээд нисдэг тэргэнд суулгаад ниснэ. Нисдэг тэрэгний ар тал онгойлгоод эхний хоёр тийшээ очоод зогс, буугаа доош нь харуулж зvv гэнэ. Улаан гэрэл ногоон болж асна. Зогсоход Хєлєє ач гэнэ. Тэгээд бурхандаа мєргє гэнэ. Тонгойход л хойноос амбаардаад єшиглєчихнє. Тэгэж тонгойсон байдалтай усруу ороход буцаад толгой нь эргэж хєвж гарч ирдэг юм. Тэгээд харанхуй шєнє далайн усанд хамаг хувцас, хэрэглэл, буу зэвсэгтэйгээ хаягдаж байгаа юм. Ус хvйтэн гэж жигтэйхэн. Эрэг хаана байгаа нь мэдэгдэхгvй. Буугаа хаяж болохгvй. Ардаа байгаа vvргэвч маань дарж живvvлчих гээд болохгvй болохоор нь євєртєє гаргана. Тэгээд л сэлнэ дээ. Эргэн тойрон цэргvvд, тэдний хєвж байгаа чигт л хєвнє.

Ийм байдлаас хvний амь эрсдэх тохиолдол гардаг уу?

Гаралгvй яах вэ. Эндээс цєєнгvй хvн живж vхдэг. Ер нь маринууд дотроос аваар, бэлтгэлийн vед сард 60 хvн vрэгдэхийг жирийн vзэгдэл гэдэг. Жараас илvv гарвал хэтэрлээ гэдэг. Живбэл цvнх буугаа хаядаг. Тэгээд хаявал єрєнд орчих гээд байдаг. Тэгээд цагийн дараа далайн эрэгт арай гэж нэг хvрнэ дээ. Десант буулаа гэхэд цэргvvд ямар ч чимээ гаргахгvй, зєвхєн толгой нь харагдахгvй хєвсєєр яваад очдог. Мєн гvйдэл дундуу буудлага хийнэ. 1-2 метрийн зайтай амьд гал буудаж байхад бид дундын зайгаар нь гvйж явах ёстой. рд байгаа цэрэг нь манийгаа оночихгvйгээр буудаж байх ёстой. Сугандаа бууныхаа бєгсийг хийчихээд гvйж явахдаа бууддаг. Хажууд дахь хvнээ буудчих гээд байдаг. Зvvн эргээс нэг цэрэг тэгэж гvйлтэн дундаа арынхаа хvний суманд оногдож алуулсан. Нэг удаа би тэгээд гvйж яваад эргээд харсан чинь манай салааны хамгийн мангар нь миний ард зогсож байдаг байна шvv дээ. Энэ ч манийгаа буудчих байх даа гэж бодоод, жа-даа би vvний ард гаръяа гэж хэлсэн чинь "Дайны vед чи нєхєртєє итгэхгvй гэж vv, урдаа хуцалгvй гараад гvй" гэж байгаа юм. Тэгээд хавчиганаад, бие барьчихаад гvйж байгаа юм даа. Дайны талбарт хvмvvс єєрийнхєє галд их єртдєг.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Yahoo Messenger ICQ Number
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Ниигэм улас түрын шуулган Часовой пояс: GMT - 3
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7
Страница 7 из 7

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
soyol.ru - всё о культуре и искусстве Бурятии




Рейтинг@Mail.ru