BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


Стихи на бурятском и монгольском
На страницу 1, 2  След.
 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Урашуул
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
Batmangaadai
баймга ороошо


Зарегистрирован: Jul 22, 2003
Сообщения: 212
СообщениеДобавлено: 23.07.03, 11:12 +0000     Стихи на бурятском и монгольском Ответить с цитатой

Би монгол хvн (Ч.Чимид)

Аргалын утаа боргилсон
Малчны гэрт тєрсєн би
Атар хээр нутгаа
Єлгий минь гэж боддог

Цэнхэр манан суунагласан
Алсын бараа ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад

Yлээж байгаа салхи нь
Yнсээд байгаа ч юм шиг
Єршєєлт ээжийн минь гар
Илээд байгаа ч юм шиг

Энэрэнгvй сайхан санагдахад
Элэг зvрх минь догдолж
Хосгvй баярын нулимс
Хоёр нvдий минь бvрхдэг


Залуу нас (Р.Чойном)

Херстийн амьдралд хел алдсан
Хелчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад енгерсен
Шунхан улаан залуу нас мину!

Амттан бvхний амтыг мэдэлгvй
Асгаж явсан залуу нас минь,
енгетен бvхний енгийг бодолгvй
vрж явсан залуу нас минь.

Зуны шенийн нойрыг тоолгvй
Зуун гурван учралыг мереесеж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

евлийн есийн жаврыг тоолгvй
еер хvний авгайд сэтгэп хаяж
ерхний vзvvр шиг дэрвэж явсан
елчирхен тэнэг залуу нас минь.

Туулын урсгал шєнєдєє сайхан ( Б.Явуухулан )

Туулын урсгал шєнєдєє сайхансан
Торгон долгио хаялан мяралздагсан,
Хоёр ангир дандаа л хєвдєгсєн
Холын анир авангаа л дуугардагсан

Урсгалд нь умбагч сарыг ажин
Усанд нь хєвєгч оддыг тоолон,
Бvvр тvvрхэн тохиолдлоо дурсан
Vvр цайлгах би дуртайсан.

Шивнэн шивнэх залуу навчис
Шєнийн дуу над аялдагсан,
Сєєг моддын нь нэгийг тvшин
Шєнєжин сууж би сонсдогсон.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Batmangaadai
баймга ороошо


Зарегистрирован: Jul 22, 2003
Сообщения: 212
СообщениеДобавлено: 23.07.03, 12:11 +0000     Ответить с цитатой

Би чамд хайртай (Б.Явуухулан)

Холоос гvйдэлтэй борлог минь
Сулдаа ганхам жороо доо
Голоос хайртай амраг минь
Шєнєдєє гэрэлтэм царайлаг даа

Сэрvvн булгийн усанд
Цэлмэг тэнгэр гэрэлтэх шиг
Ариун зvрхний гvнд
Цэвэрхэн дvр чинь тодорно

Атар хээрийг чимэглэсэн
Алаг цэцгэнд би дуртай
Ариун хайрыг минь булаасан
Амраг чамдаа би хайртай

Жороо борлогоо тэшvvлсээр
Жороо тавьсгээд очно доо
Жаалхан чи минь инээсээр
Баахан гэрэвшисгээд золгоно доо


МИНИЙ ЭЭЖ (Д.Нацагдорж)
Монгол vзэсгэлэнт саран гуа, намайг тєрvvлсэн ээж
Яруу сайхан эгшгээрээ бєн бєн бvvвэйлсэн ээж
Зєєлєн цагаан гараараа хєдєлгєн єсгєсєн ээж
Зvйтэй уран vгсээрээ сурган хvмvvжvvлсэн ээж

Нас тогтох сайхан (З.Дорж)

Сайхан ээжийн минь хэлдэг vгнvvд
Санах бvрий орой уруу ороод
Намайг зовоодог тvргэн уур
Намрын тэнгэрийн дуу шиг холдоод
Нас тогтох сайхан

Айлчин ирсэн ч нvvр улаймгvй
Аж амьдралын бэл зузаараад
Аливаа юманд хєл алдамгvй
Ажил бvтээлийн бvл суугаад
Нас тогтох сайхан

Болчимгvй омголон зангийнхаа ширvvнд
Боломжгvй vгийг хэлчихдэг минь цєєрєєд
Болгоомжгvй гэнэхэн сэтгэлийнхээ хєнгєнд
Боломжгvй юмыг мєрєєддєг минь багасаад
Нас тогтох сайхан

Ачаа татсан ч замдаа сулрамгvй
Арван хурууны тамир гvйцээд
Айлд уригдсан ч хожмоо гутрамгvй
Айраг найрын хэмжээ тааруулаад
Нас тогтох сайхан

Гэнэн насныхаа алдаа оноог
Гэмшин баясан шvvн тунгаагаад
Алдаандаа ухаажиж,оноондоо урамшин
Ашдынхаа тавиланд хоёрдолгvй шамдаад
Нас тогтох сайхан
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
HAPAH
Гость




СообщениеДобавлено: 25.07.03, 10:56 +0000     BURYATS Ответить с цитатой

КАВКАЗhАА ДУТУУГУИ,ХАРИН МАГАД УЛУУ...
КАРЕЛИhАА УЛООГУИ ХАРИН МАГАД БУЛЮЮ...
УУЛЕДhЕЕ ТЕЕ ДООГУУР УРГЕН БУРЯАД ХИЗААР,ЕМТЕИ ДОМТОИ ТУНГАЛАГ БУРЯАД АГААР!
Вернуться к началу
MOBU
зайгуул дуушан


Зарегистрирован: Jul 18, 2003
Сообщения: 3674
Откуда: Урда зvгэй дулаан орон...
СообщениеДобавлено: 30.07.03, 09:34 +0000     Ответить с цитатой

Радна! Хе-хе... =)))) Кавказhаа оорэгуй гэжэ гуу??? Кавказда ороходоо hурагуй дээрэ байха... Тиимэ бэзэ??? :lol:
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail ICQ Number
Булат
ходо байгша


Зарегистрирован: Jul 18, 2003
Сообщения: 352
Откуда: Чита
СообщениеДобавлено: 12.08.03, 12:07 +0000     Ответить с цитатой

Зай битнэй эхи татаhуу ...


Урдын урда сагта
Саян ундэр уулын добохон байхада
Байгал далайн шальбааг байхада
Бургэд ехэ шубуунай дальбараа байхада
Абарга могойн утэн байхада , болоhон ушар гэhэн бэлэй ...
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение ICQ Number
MOBU
зайгуул дуушан


Зарегистрирован: Jul 18, 2003
Сообщения: 3674
Откуда: Урда зvгэй дулаан орон...
СообщениеДобавлено: 12.08.03, 14:58 +0000     Ответить с цитатой

hugtuu Badma tamkhyaa ahaagaad
Sol'dol al'ganuudaa kharmaan soogoo khezhe
hemeekhen huni gertehee garaad
Medsestra Pylmaada turgekhenoor oshobo
]
hara tengeri deere under baygaa
Talaar sahan sagaan yalarna
Badmyn shekheniin khuldekhoo hanaad
Durezhe bayhan narhandal tas-tas gene...
]
...
Xe-xe... :wink:
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail ICQ Number
Булат
ходо байгша


Зарегистрирован: Jul 18, 2003
Сообщения: 352
Откуда: Чита
СообщениеДобавлено: 13.08.03, 05:17 +0000     Ответить с цитатой

Тэрэ урда сагта ,
Тээхэлжээхэн хубуун ажаhуудаг байгаа ха

Уhанай урдахань хабатай
hалхинай улеэхэнь шууяатай
уурэй одон боро хараантай hэлгэнэ
сагай гуйдэл тогтомо угы.

Зунай арюухан саг унгэржэ
Убэлэй бэлдэлгэ дутэлбэ гэлэй ...

Тээхэлжээхэн хубуун
барзагар томо хутаяа гаргаад
урээ бурээ булюугээ малтаад
ахяа томо хутагаяа бэлдэhэн ушартай

уданшье болоо угы
хулhэ дуурэн адхаржа
горхон мэтэ урдуулжа
толгойнь ганса уhэнэй
хутагынь эридэ унахада
хоёр болоод унаhан гэдэг бэлэй ...
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение ICQ Number
MOBU
зайгуул дуушан


Зарегистрирован: Jul 18, 2003
Сообщения: 3674
Откуда: Урда зvгэй дулаан орон...
СообщениеДобавлено: 17.08.03, 09:17 +0000     Ответить с цитатой

]
Nangin, uurikhan nyutagaa hanaad
Urda zugruu dukharyaa baryaad
Chalsaana buural baabaydaa zal'baraad
Maani tatan serzhemee urgebe
]
Pylma shene khubsahaa umdezhe
Nyuur garaa goyoor zurazha
Magnitofondoo shangaar "Accept" tabizha
Badmayaa hanan sonkhodoo huuna
]
Xe-xe...
p.s: Bulad, common!!!
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail ICQ Number
Булат
ходо байгша


Зарегистрирован: Jul 18, 2003
Сообщения: 352
Откуда: Чита
СообщениеДобавлено: 20.08.03, 05:41 +0000     Ответить с цитатой

Унишье удааншье болоhыень хэн мэдэхэб
Ушар ухаангуй бэлэдхэлээ дуургээд
Тээхэлжээхэн хубуун тээг дээрээ гаража ерээд
Тэхэ малаан сараа тэхэрсэ мухирса сохижорхиба ха

Тогооноор дуурэтэр мяха бухэлеэр шанаад
Газаашаа гаража орон дэлхэй огторгойдоо
hайса зальбаржа мургоод , ургэбэ
Орон гэхэдээ охор hуулын баража ядаад
Гаран гэхэдээ ганса хабын баража ядаад
Эдилсэхэ нухэры бэдэрхэеэ гараhан гэхэ

Ябаhан хун ябаhан газартаа хурэхэ
Ургаhан юумэн ургаха адагтаа хурэхэ
Тэнэ тэнэhээр лэ , яба ябаhаар лэ
Абарга сэсэн Мангадхайтай уулзашаба гэhэн туухэтэй ...
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение ICQ Number
Batmangaadai
баймга ороошо


Зарегистрирован: Jul 22, 2003
Сообщения: 212
СообщениеДобавлено: 21.08.03, 11:48 +0000     Ответить с цитатой

Миний нутаг (Д.Нацагдорж)

Хэнтий, Хангай, Саяаны єндєр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хєвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины єргєн их говиуд
Ємнє зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мєрнvvд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хєвсгєл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойром бvрд уснууд
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хєхvйн онц сайхан голууд
Уурхай баялгын охь олон уул даваанууд
Хуучин хєшєє дурсгал хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст єндєр хайрханууд
Хєх тэнгэр цэлмийсэн хєдєє хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон

Хангай говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хєндлєн гулд давхисан газар
Гєрєєс араатан авласан урт урт шилvvд
Хvлэг морин уралдсан хєндий сайхан хоолойнууд
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон

Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоонууд
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугларсан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон

Нарийн євс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нуруутай
Дєрвєн цагийн улиралд дураараа нvvх газартай
Таван зvйлийн тарианы хєрс шороот газартай
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон

Єлгий сайхан ууланд євгєдийг тавьсан газар
Vр ач хvvхдийн vржиж єссєн орон
Таван хошуу малууд дvvрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон нутаг
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон

Євлийн тасхийм цагт цасан мєсєн бvрхээд
Болор шилийн єнгєн гилтэгнэж гялалзсан орно
Зуны нартай улиралд цэцэг навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон

Алтай Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтносон орон
Мєнгєн сарны гэрэлд мєнхжин гялалзсан газар
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон

Хvннv Сvннvгийн vеэс хєгшид євгєдийн минь нутаг
Хєх монголын цагт хvчирхэг боссон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн орон
Энэ бол миний тєрсєн нутаг,
Монголын сайхан орон

Єссєн тєрсєн бидний vндэсний хайртай нутаг
Єнгєлзєгч дайсан ирвэл vтэр єшиглєн хєєнє
Хувьтай эх орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертєнц дээр хvндтэй гавъяаг байгуулъя

1931-1933
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Batmangaadai
баймга ороошо


Зарегистрирован: Jul 22, 2003
Сообщения: 212
СообщениеДобавлено: 21.08.03, 11:57 +0000     Ответить с цитатой

АЛС ГАЗАР СУРАХААР ЯВАГЧ (Д.Нацагдорж)

Алс газар сурахаар очих замд
Намрын салхи ємнєєс сэржигнэнэ
Євсний толгой намилзан халиурахын дундуур
Тvvний гэрийн утаа цэнхэрлэн холдоно

Зуун уул, мянган голыг нєхєрлєхєд
Vдэн єнгєрєх гацаа, хот цугаар хvний
Залуу хvv зочдын гэрийн цонхыг тvшиж
Дэмий л vvнийг гайхан, тvvнийг сонирхоно

Алжаалыг єєрийн сэтгэлд бясалгаж
Баяслыг харийн хэлээр уламжлаад
Шинэ vзэгдэл єєр амтанд умбахад
Тvvний далайгаас сувд, тана шvvрдэнэ

Єнгєрсєн ирээдvйг шvvмжлэх зуур
Олон одон жарав, жирэв
Хээрийн галуу нисэн vл хvрэх газраас
Хvний хvv тэгж эрдэм євєртєлж ирнэ
1927
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Batmangaadai
баймга ороошо


Зарегистрирован: Jul 22, 2003
Сообщения: 212
СообщениеДобавлено: 21.08.03, 12:08 +0000     Ответить с цитатой

Буурал ижий минь (Ц.Дамдинсvрэн)

Халх Монголын малчин
Хатгин овгийн нvvдэлчин
Харц язгуурт Дамдинсvрэн
Харь газар суухдаа
Эх нутгаа эрмэлзэж
Элгэн саднаа дурдаж
Эцэг эхээ санагалзаж
Эгшиглэж шvлэглэсэн нь энэ байна.

Энэ бие єсч
Эрийн цээнд хvрлээ
Эр бие чангарч
Хvний зэрэг боллоо
Энд тэнд явж
Юм vзмээр бодогдлоо
Эргvvлж тойруулж бодвол
Хол явмаар санагдлаа.

Сав шимийн номд
Санаа зоригоо хандуулаад
Сайхан тєрvvлсэн эхдээ
Салахын ёсыг гvйцэтгээд
Сайн мориндоо мордож билээ
Салж мордсон тэр цаг
Санааны дотор илхэн
Сац бас бодоход

Хєрст дэлхийн хєвєєнд
Хєх тэнгэрийн хормойд
Гадаад далайн эрэгт
Гайхамшигт Лениний хотод
Шинэ цагийн сониныг vзэж
Шинжлэх ухааны шимийг хvртэж
Ертєнцийн чанарыг ойлгож авах
Ердийн боловсролыг оролдоно.

Саваагvй холыг зорьсон тул
Сааралгvй эрдмийг хичээх чухал
Аюулгvй алсыг давсан тул
Алжаалгvй номыг vзэх чухал
Эрдмийн хичээлийг эрхэмлэвэл зvй
Энэнийг ганц чухал болгоод
Эхийн сэтгэлийг мартвал буруу
Энхрийлж санах эх минь

Хєвєєрєн харагдах хєндийн амаар
Хєхрєн бvрэлзэх мананы дундуур
Хєндєлсєн байх уулын хєтлєєр
Хєвєлзєн нvvх vvлний доогуур
Єглєє vдэш саравчлан харж
Єдєр шєнє санаашран шаналж
Унтах бvр уулзан зvvдэлж
Сэрэх бvр дурсан ярьж

Арай гэж энэ єдрийг єнгєрєєвєл
Асар удалгvй шєнє хэтрээд
Алтан наран зvvн зvгээс мандаж
Аливааг гийгvvлээд маргааш болно.
Маргаашийн цаана бас маргааш
Єдєр шєнє ээлжилсээр л байна.
Явчсан хvv бас ирээгvй
Буурал ижий минь дурссаар л байна

Байлаа гээд илvvдэх нь бараг
Vгvй гээд дутагдах нь бараг
Ийм л нэг хvн
Энд явж байна.
Хєєрхий зайлуул ижий минь
Хєєршєєж намайг харахлаар
Муу бvгдийг сайн болгож
Муухай бvгдийг сайхан болгож

Эхийн сэтгэлийг мэдсэн юм бол
Эргэж хардаггvй, учир юу вэ?
Эхээ очиж єргєхгvй
Дэмий чалчаад юу хийнэ.
Гэнгэнэж гунганаж суухын оронд
Гэртээ харивал барлаа биз
Эхийгээ очиж єргєвєл
Элбэрэл гэдэг нь тэр шvv>>

Энэ ертєнцєд хvн гэж тєрєєд
Эрдэм сурахгvй тэнэгээр єтлєх vv
Энэ цагт эр гэж єсєєд
Гэрийг сахиж насыг барах уу?
Яршиг тєвєг хоёроор
Єєрийн биеийг эрхшvvлж
Мэдэхгvй чадахгvй хоёроор
Хамаг хэргийг мухарлаж

Унтаж идэх хоёрыг
Жаргал болгон эрхэлж
Нvд нуух анилдан
Гэдэс гvзээ цvрдийн
Ууж идэхдээ уургын морь
Урагшаа гишгэхдээ ургаа хад
Ухарч гэдрэгээ уллаж
Улбайж балбайж хэвтэх нэг муухай.

Айл зэргэлдээ олон улсаас хоцрохгvй
Ах дvv тvмэн vндэстнээс гээгдэхгvй
Бохир бvдvvлэг ёсоо халахын тєлєє
Боловсон чийрэг байдалд дэвшихийн тєлєє
Єєрийн биеийг гололгvй
Єчvvхэн чадлыг чамлалгvй
Алд биеийг гамналгvй
Алхайж суун залхууралгvй

Энэ миний хvv гэж
Олны сvрэгт оруулаад
Энхрий миний vр гэж
Улсын зэрэгт явуулаад
Хaйрлах гэж тэвэрч суулгvй
Халдаж чангалж сургаад
Хал vзvvлж хашир болгох
Харьд явуулж догь болгох нэг чухал.

Зуун уулыг давж
Мянган усыг гатлаад
Энэ газар суухдаа
Эхээ дурсан санагалзахыг
Буруу гэж хэлэх vv та?
Буц харь гэж болох уу та?
Ахин дахин бодохлоор
Аргагvй учир ийм шvv нєхєр минь!

Ачит буурал ижий минь
Амраг vрээ дурсан байж
Амьсгал санаагаа алдан байж
Алаг нvдээ анин харан байж
Ариун тунгалаг нулимсаа унагаадаг бол
Алимд тvvний дусал бvр
Алсад суугаа миний зvг
Аршаан болон цацраг даа.

Хайрт буурал ижий минь
Харьд яваа хvv чинь
Хамаг сайхан юмыг
Ханатал vзэж явна даа.
Энэ газар над
Элдэв зовлон байхгvй
Энхрий хvvгийн тєлєє
Эх минь битгий зов доо.

Vсний єнгє ялгавартай боловч
Vйлс явдал ялгаваргvй
Vг хэл ялгавартай боловч
Vзэл зорилго ялгаваргvй.
Энэ их оронд
Элдэв vндсэний хvмvvс
Эзэн хvн мэт алхалж
Эрх жаргалаар амьдарна.

Олны гяндан болсон
Орос орныг хувилгаж
Ард тvмний эзэмших
Ажлын ордон болгожээ.
Жаргалын энэ ордонд
Соёлын наран мандаж
Уужим болоод гэрэлтэй
Улам хєгжих замтай.

Эдний хийсэн юмыг
Эзэрхэг ноёд булаахгvй
Хийсэн ажилд тохируулан
Хэмжээ зvйгээр хувиарлана.
Энэ сайхан газарт
Эрдэм сурч яваа минь
Эрхэм дээд аз гэж
Эх минь анхаарч мэд дээ.

Ах дvv минь хvндэлнэ
Амраг нєхєд минь асарна
Хєнжлий чинь дэлгэнэ, дvv минь
Хєлий чинь хучна, бэргэн минь
Єнєє маргааш гэж яаралгvй
Єег тавтайгаар бодож
Санаа амар сэтгэл тэнийж
Бие амар хєл жийж

Тал сайхан нутагтай билээ
Тамсаг сайхан устай билээ
Таван хошуу малтай билээ
Тараг айраг элбэгтэй билээ
Євгєн настан эцгийнхээ
Ємєг тvшигт єссєн би
Єнєр буурал ижийнхээ
Єршєєл хайрд хvмvvжсэн би

Залгамж хойд vе байна
Залуу халуун нас байна
Хуучин балраа орхиё гэж
Хувьсгалт ажилд оролцъё гэж
Зориг бvхнээ шийдээд
Жолоо юугаа атгаад
Агуу санаа сэдээд
Алсын моринд дєрєєлєєд

Саран мэт тодхон
Саяхан мэт санагдавч
Сар єдєр єнгєрсєєр
Санамсаргvй жил боллоо
Єргєн талд єссєн би
Vдшийн гэгээг чиглээд
Ази тивд тєрсєн би
Алс хойтод зориод

Наргvй єдєр бvрэнхий
Саргvй шєнє харанхуй
Эегvй нєхєр яг
Эрдэмгvй хvн таг
Эцгийн минь сургаал тэр
Євгийн минь гэрээс тэр
Эрхэм сургаал vvнийг
Эндэлгvй дагахаар

Vр нь гэсэн намайгаа
Vнэн сэтгэлийн vvднээс
Vргэлж санадаг байдлыг
Vлгэрлэж гаргаж хэлэхэд
Хєвvvн болон заяасан
Хєєрхий тэр vр минь
Хvрээд ирэх болов уу гэж
Хvсэн санаж эрмэлзэж

Зажилсан хоол шимтэй болбол
Тавагтаа vлдээж
Балгасан цай амттай болбол
Данхандаа хоцроож
Санан санан сар єдрийг тоолж
Бодон бодон болзоо хугацааг хэмжиж
Уулзсан бvгдээс сураглан асууж
Учирсан бvгдэд хvсэмжлэн ярьж

Ингэж ихээр санадаг
Тэгж ихээр хvсдэг
Тэр хvн нь аль вэ?
Аваад vзье, хар даа
Алд хvрэхгvй хэмжээтэй
Атигар бага биетэй
Суу залиар сулхан
Сурсан эрдмээр дульхан

Тагжгар туранхай биеий минь
Тантайчсан тарган гэх
Дахлай хєх нvvрий минь
Мантайчсан цагаан гэх
Задгай vгийг ингээд нурштал
Зарим таньдаг нєхдийн хэлэх нь:
<<За яршиг нєхєр гуай
Завхай vгийг бvv донгос!

Vгvй! Нєхєр, учир байна.
Vнэнийг хэлэлцье нягтаар
Vнэмшиж чагнавал над хэрэг
Vргэлжлvvлж бодвол хэнд ч хэрэг,
Аавын бийд хvнтэй танилцах
Агтны бийд газар vзэх
Эд хураахаар эрдэм сурах
Эртний мэргэдийн сургаал биш vv.

Эхнэрээсээ ондоо хvнтэй танилцалгvй
Эмээлээсээ єндєр даваа давалгvй
Айлаасаа бусдын vvдийг таталгvй
Ахаасаа бусдын занг мэдэлгvй
Гэдийж суун хэлхийж
Хойшоо суун холхойж
Хуучнаа баримтлан vхширч
Яг баримтлан ягширч

Эхээс vр хvvхэд тєрсєєр
Vрээс vvд єрх vvссээр
Хvн нь зон болж яваа
Хvлэг нь сvрэг болж яваа
Єнєр сайхан монгол vндсээ хєгжvvлж
Єргєн сайхан эрх чєлєєгєє бадруулж
Єтгєн сайхан мал сvргээ єсгєж
Єн сайхан нутаг усаа эзэмшиж

Аль байдаг чадлаар чармайж
Арга ухаан бvгдээ нэмэгдvvлж
Олон нєхдєє хєгжєєн уриалж
Олон тvмний тєлєє зvтгэх нэг чухал.
Vрийг хvмvvжvvлэх ачит эхээ
Vvрдийг уламжлах алтан хэлхээ!
Тvмд тєлєє нэмээд
Тєрд vрээ нэмээд

Ийм ийм учруудыг
Илэрхийлж бvгдийг хянавал
Ингэж миний яваа нь
Илvv ч биш зєвтэй.
Эхийн санаа vрд
Vрийн санаа ууланд
Уулын цаана ус
Усны цаана уул

Элдэв газар тэнэсэн
Элбэрэлт багат миний хvv
Энэ мэт гайхаш тасарч
Эхээ дурссан санаа
Цал буурал ижийгийн минь
Цаглашгvй мэнэрсэн сэтгэлийг
Цайг сvvгээр сvлэх мэт
Цаг зуурам ч баярлуулах болоосой.

Асралт ижий минь ээ, хvv чинь
Аль нэгний зарц болж яваа биш
Арван шар цай олж ядаж яваа биш
Ардын тєлєє чин санал барьж
Амгалант сайн цагийн босгыг алхаж
Алдарт гэгээн оронд эрдмийг суралцаж
Амар мэнд яваа учрыг минь мэдээд
Ай хєєрхий ижийн минь гуниг арилах биз.

Эндхийн хvн намайг
Эцэг эхийн адил
Элдэв зvйлд тэтгэж
Эрдэм номд сургана.
Vзэх сургууль сонин
Vеийн нєхєд олон
Vндэс бvрийн хvний
Vр хvvхэд бидний

Харгис хуучны ёс бол
Хайлах цас мэт устаж байна.
Хамгаар эрхт ёс бол
Хаврын цэцэг мэт дэлгэрч байна
Ачит Ленин багшийн
Асар мэргэн удирдлагаар
Ажилчин тариачин нэгдэж
Арга хvчийг хавсарч

Нийт хvн бvгдээр
Нэг гэрийн ах дvv мэт
Нийлж ажлаа бvтээх
Нийгэм журам тогтжээ.
Идэвх зоригт баатрууд
Их ажлыг бvтээгээд
Илтэд vрийг vзэж
Инээх баясах хосолно.

Азтай хvv би чинь
Алс газар сууж байна
Ах дvv хоёр минь
Амраг эхээ єргєж байг
Миний бие эзгvй ч болов
Миний нєхєд vлдсэн
Эрвэй би эзгvй ч болов
Эх янаг чамайгаа

Жаргал эдэлж амар суу даа
Жирийн янзаар тайван бай даа
Жил болж чєлєє тавих цагт
Жиг нэг болж би нэг харих шvv, ижий минь.
Цаг улирлын дулаарахад
Цас мєсний хайлахад
Харьсан шувуу ирдэг
Явсан хvн эргэдэг

Хатаж хоцорсон євс ногоо
Нар чийгээс амьдран ургана
Хагацаж явсан эх хvv
Баяр цэнгэлээр уулзан золгоно.
Санасан хэрэг сэтгэлчлэн бvтээд
Хэлсэн vг ёсчлон болоод
Уулзсан цагт єлзийтэй болтугай!
Учирсан хойно жаргалтай болтугай!
1934
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Batmangaadai
баймга ороошо


Зарегистрирован: Jul 22, 2003
Сообщения: 212
СообщениеДобавлено: 21.08.03, 12:15 +0000     Ответить с цитатой

Мартагдашгvй хайр (Ш.Бадарч)

Эрдэнийн тансаг Юмдуужин цэцгvvд
Ишин дээрээ найгавч элэгдэнэ шvvдээ
Энгэр зеелен хайрыг сэмрээх Оюуннанаа бvсгvй
Элэг дэвтээх аашаараа эргэж дахин терехгvй шvvдээ

Сартай менгерех Хонгорзул цэцгvvд
Салхиндаа ганхав чиг гандана шvvдээ
Унаган хайрын дурсамж задлах Оюуннанаа бvсгvй
Уяхан зvрхний аалиараа ухаан бодлоос гарахгvй шvvдээ

Хорвоод менхийн Вансэмбэрvv цэцгvvд
Хосоороо дэлгэрсэн чиг хонгортоно шvvдээ
Ховорхон заяаг минь тэгшлэх Оюуннанаа бvсгvй
Хонгор багын зангаараа хайранд минь эргэж менхрехгvй шvvдээ

Хатан дэлбээт Дvнжингарав цэцгvvд
Харзны усанд есийн жавраар ч цэцэглэнэ шvv дээ
Хайрыг бадраах насны дуртгал Оюуннанаа бvсгvй
Халуун цээжээ эгшээсэн ч хайрлахын заяа дуусахгvй шvvдээ.

1992 он
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Batmangaadai
баймга ороошо


Зарегистрирован: Jul 22, 2003
Сообщения: 212
СообщениеДобавлено: 21.08.03, 12:36 +0000     Ответить с цитатой

Нутгийн хеерхен бvсгvй (Ш.Жамлийхаа)

Ботгон нvдтэй, нутгийн хеерхен бvсгvй
Бодсоор яваад учрахгvй нь ээ би
Уулсынхаа цэцэгнээс мэндэлсэн гэмээр
Уран гоо цогцсыг орчлонд олжээ чи
Оюун бодолдоо чамдаа хvрэвч
Од шиг чи хол байна даа, хол байна

Хархан нvдтэй, нутгийн уяхан бvсгvй
Харсаар яваад насаа vдэх нь ээ би
Хvн ардынхаа хvслээр мэндэлсэн гэмээр
Хvндэтгэл хайрын дээдийг олжээ чи
Оюун бодолдоо чамдаа хvрэвч
Од шиг чи хол байна даа, хол байна

Алаг нvдтэй, нутгийн хеерхен бvсгvй ээ хе
Амьдралын турш чамайгаа мереедэх нь ээ би
Цэл залуу насныхаа торомгорхон дvрээр
Сэтгэл зvрхэнд минь менхрех нь ээ чи
Оюун бодолдоо чамдаа хvрэвч
Од шиг чи хол байна даа, хол байна
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Гыук
*


Зарегистрирован: Jul 5, 2003
Сообщения: 4694
СообщениеДобавлено: 01.09.03, 00:23 +0000     Ответить с цитатой

Энэш буряад хэлэн бэшэ, монгол бэшаал даа??
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Урашуул Часовой пояс: GMT - 3
На страницу 1, 2  След.
Страница 1 из 2

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
Книга Зүрхэ сэдьхэлэй оëорhоо. Гармаева С. Д.




Рейтинг@Mail.ru