BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


Монголоор ярилцъя!
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5 ... 19, 20, 21, 22, 23  След.
 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
Zorigoo
ахамад


Зарегистрирован: Jul 8, 2003
Сообщения: 502
Откуда: Mongolia
СообщениеДобавлено: 09.10.03, 03:00 +0000     Ответить с цитатой

[quote]Энд зосоогоо гэдэг vгийг буруу ойлгосон байж магадгvй[/quot]

Дотроо гэсэн уг
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
жаргалмаахан
Гость




СообщениеДобавлено: 10.10.03, 05:13 +0000     Ответить с цитатой

Сайн байнуу!
О, мушэднай мичид юм бы!?
"Мичид маарал гудайх шуниин..." гээд нэгэ монгол дуун соо дууладагынь муноол hанабаб. Удхыень ойлгодоггуй байгааб, маарал гудайх гэдэг нугоо хоер угэниинь юу гэнэ юм?
Улзытын Дондогой шулэг монголоор бас сайхан!

Танай бичсэн хоер шулэгэй туруушэнхииень хуу ойлгомоор байн, хоердохииень уншахада хаа яахана толи хэрэгтэй ...
Монголой яруу найрагчид урилдаанд орохоо бэлэдхэл хииж байн гээд хутэлбэрилэгшэдтэнь мэдээсэл ябуулбаб. Яарагты, арв сарын 29 болотор урдихэ хэрэгтэй гэлдэнэ.
Тэр буряад залуугай шулэгынь уншажа болоно гу? Буряад монголшууд ехэнхидээ орон нютагаал магтажа бэшэдэг, илангаяа буряадууд, юундэ тиимэ хаб?
Вернуться к началу
Гость





СообщениеДобавлено: 10.10.03, 12:03 +0000     Ответить с цитатой

За би дээр хэлснээрээ Бямбын Ренчингийн нэг зохиолыг сонирхуулъя.

Бямбын Ренчин(1905-1977)
1905 онд Хиагтын <Бул Сарай> гэдэг газар тєржээ. Уран бvтээлээ 1923 оноос эхлэн <Yvрийн туяа> гурамсан роман, <Заан залуудай> балар эртний сэдэвт роман, <Гvнж>, <Бэр цэцэг> зэрэг шvлэг єгvvлэгийн ном, <Цогт тайж> тvvхэн сэдэвт кино кохиол бvтээжээ. 1944 онд БНМАУ-ын тєрийн шагнал хvртжээ.

Нууцыг задруулсан захиа
Монгол улсын арван таван онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримтлуулсан ховор нандин бичиг, судар vзэж, <тод монгол> хуучин захидалд амар мэндийг асуун "хэлэх vг элчийн аманд бий" гэсэн vг цєєн, утга битvvлэг байдагт нь их гайхдаг билээ. Тэр дээр цагт захидалд гагцхvv тийм хvнээр явууллаа гэж уг мэдэгдэх зvйлээ элчид итгэмжилдэгт нэг учир байсан байх гэж миний багш, академч Владимарцов хэлдэг байлаа.

Хожим Xовдын хязгаарт ардын аман зохиол, нутгийн аялгa тэмдэглэж, эртний бичиг vсэгтэй хєшєє чулуу сураглаж, єртєє уургын улаагаар явж байхдаа, Цорос овогтой, авдраараа дvvрэн хуучин тод монгол ном судартай халтар євгєнийд єнжин хонон саатаж, бичиг судры нь шохоорхон vзэхдээ "захих vг элчийн аманд бий" гэсний учрыг тэр хєдєєний тvvхч євгєнєєс олж сонссоноо гуч шахам жил цээжиндээ хадгалж яваад одоо vс буурал зохиолч болсон хойно эвлvvлэн бичиж vзэгч олондоо уламжлах хvсэл тєрлєє.

Арван долдугаар зууны vеийн манай ард тvмний тvvх эмгэнэлт явдал олонтой бєгєєд сударчин хvн судлан гvйцээгээгvйн учир "балар vе" гэдэг тэр эрин цагийн гунигт домгийн тоймыг нь найруулан єгvvлбээс ийн буюу:

Баруун Mонголын Галдан Бошготын цэрэг Манжын Энх-Aмгалан хааны цэрэгт Туулын <Зуун мод>-ны газар ихэд дарагдаад Зvvн гар хэмээх монголын хvчин мохож Орхон голын vерт авахуулан сарниж дутаасанд Цорос овгийн Гєлєгдэй баатар цэрэг, єрхийн хамтаар баруун зvг тэмцэн, говьд Mанжийн цэрэгт гvйцэгдэж, дийлсэн цэргийн хурц сvрт автагдан, арга буюу дагасан билээ. Дайнд дарагдсан цэргийн Туулын <Зуун мод>-ны тэнд олсон шарх гvйцэд эдгээгvй, сэтгэлд тvмэн гашуудал зангирсан нь алдраагvй, манж хаaны цэрэгт єнгєндєє дагавч, єшєє хорсол хєндий цээжээр дvvрэн байжээ.

Гєлєгдэй баатрын єргєєнєєс єртєє хиртэй газар манж цэрэг хуарагнаж <сvрийг бадруулагч> гэдэг цолтой манж жанжны луут туг жанжны єргєєний ємнє хээрийн салхинаа намиран, манж цэргийн эргvvл, харуул хамаагvй хvнийг хуарандаа ойртуулдаггvй байлаа. <Сvрийг бадруулагч> жанжин Фv гэдэг бие єндєр, туранхай, чийрэг євгєн єглєє бvр цэргээ сургууль хийлгэж, хахир дуут цэргийн бvрээ vлээж, манж цэрэг <саран бай> харвах, морин сургууль хийхийг хоньчин хvvхэд холоос сонирхон хардаг байлаа. Гєлєгдэй баатар Фv жанжныд хааяа ирдэг болж манж цэргийн ноён євгєн баатрыг ирэх бvр єргєєнєєсєє гарч угтан улам дотно байдалтай болсон мэт саяхан дайсагнан байлдаж байсан хоёр цэргийн жанжин бие биедээ ижилсэн дасаж манж ноён монгол шатар сураад Гєлєгдэй заримдаа єнжин шатар нvvдэг боллоо.

Отог цэргээ удирдсан євгєн Гєлєгдэй баатар манжийн <сvрийг бадруулагч> Фv жанжинтай гэнэт дотно найртай болж байн байн манж жанжны єргєєнд айлчлан очдог болсонд хєгшин залуугvй гайхавч євгєн баатар маань арай ч дайсанд зусардамгvй, шударга журамт хvн тул лав нэг учир бий гэж хэлцдэг болжээ. Тэгтэл євгєн баатар Фv жанжинг тєрсєн єдрийнхєє найрт урин хуримлах чимээ гарч зуутын тушаалаар аравны дарга нар найрын хэрэгсэл, айраг цэгээ, цагаан идээ, сархад бэлдvvлжээ. Ийм цагт найр цэнгэл хийх гэдэг юу билээ гэж євгєд эмгэд идэр цэргийн эрс бие биеэс асуун арван зуун цэргийн даргаас лавлацгаавал "Євгєн баатрын захиа элчийн vг" гэж зууны дарга битvvлэг инэмсэглэн илvv дутуу vг хэлэхгvй ажээ.

Болзсон єдєр тэнгэр цэлмэг, маш сайхан байжээ. Манж цэрэг туг далбаа барьцгаан євч зэвсэглэж <сvрийг бадруулагч> Фv жанжин хуарандаа буу талбин торгон цэргээрээ хvрээлvvлж Гєлєгдэй баатрын хvрээнд хvрэлцэн ирээд євгєн баатар идэр залуугийн жавхлан бvрдсэн ганц хvvгээ дагуулан хатантайгаа гарч хvндэт зочинг холоос угтав. Манж жанжин мориноос бууж найрсаг байдлаар євгєн баатaрт ёслон арван ханатай,улаан халзан хєлтрєгтэй єргєєнд нь оржээ. Жанжины цэрэг баг багаараа жагсан цэргийн дохионы бvрээ хангинаж дарга нарын єндєр дуугаар тушаах манж vг євгєн баатрын хvрээнд дуурсаж манж жанжны торгон цэрэг єргєєний дєрвєн этгээдэд хvндэт харуул зогсов. Гєлєгдэй баатрын тугийн дэргэд манжийн луут тугийг зоож євч хуягт цэрэг тойрон жагсав. Фv жанжны шадар бие хамгаалагч єндєр чийрэг хэдэн солоон цэрэг жанжнаа дагаж євгєн баатрын єргєєнд бэлгийн зvйлс барин орцгоож удалгvй гаднаас сонсвол сархад барин хєгжим єргєх чимээ сонсогдлоо.

Гєлєгдэй баатрын єргєєнєс зайдуухан саахалт хэрд нийтийн найр зарласан газар найр хуримын гоёл чимэгтэй, сайхан хувцастай хvмvvc цуглан єргєн талын тэр хэсэгт нь эмээл хазаартай хэдэн мянган морь хад мэт хантайраастай,хайpцаг мэт тушаатай, хоймор талын асраар євгєн баатар ба манж ноёдын суудал засаатай, баруун талд отгийн євгєд хєгшид, эхнэр, охид талын цэцэг мэт эрээн мяраан, цєм Гєлєгдэй баатрыг Фv жанжны хамт ирэхийг хvлээжээ.

Тэр завсар євгєн баатрын єргєє гэрт эгшигт сайхан хоолойт эмэгтэйчvvд хундага барихад єргєх хуримын ая гvйцээгээд, зочныг хvндэтгэн сархад сєгнєж байсан євгєн баатрын ганц хvv нvдэндээ галтай нvvртээ цогтой Шуну хаш хундаганд дахин архи дvvргэж, євгєн баатар хундага тосон жанжинд єргєх гэтэл Фv жанжин нvд ирмэсхийв. Тэр дохиогоор хацавчийн хоёр талд жанжнаас нvд шилжvvлэлгvй зогсож байсан солоон баатарууд гэнэт ухасхийж Шуну Гєлєгдэй хоёрыг даран унаж хаш хундага няц гишгэн хурамхан зуур хvлж орхив. Кєк тэнгэр гэж цочин хэлмэгдсэн эмэгтэйчvvдийн уулга алдахад чийрэг манж цэрэг эгшин зуур аманд нь таглаа хийж гары нь хvлээд том гэрт чив чимээгvй болж гагцхvv ноцолдож амьсгал давхацсан хvний уухилах нь сонсдох ажээ.Фv жанжныг толгой дохимогц нэг баатар нь гадагш гарч цэрэгтээ ямархан нэгэн тушаал єгєєд эргэж єргєєнєє оров. Фv жанжин инээмсэглэн хvлээстэй, амандаа таглаатай Гєлєгдэй, Шуну, євгєн баатрын хатан охидын зvг хандаж:

<Эрхэм гэрийн эзэн уучлах ажаамуу. Таны нууц аргад vл автагдахын учир жанжин миний бие урьдчилсан сэргийлэх арга хэрэглэсэн билээ. Эс чингэбэл, миний цэрэг даруй толгойгvй чєтгєр болох юмсанж. Би ч таны далд хорт арганд орж болзошгvй байлаа. Гагцхvv Энх амгалан хааны догшин сахиус Гэсэр Гуаньлооеэ ивээж таны явуулсан захиа бичгийн нэгийг єгvvлсэн нь задран мэдэгдэж, би хариу арга хэрэглэлээ!

Xараат тугаа сачану би
Xар бухын арьсаар бvрсэн
Бvрхсэн бvхvй дуут хэнгэргээ
Бvгдийн дунд дэлдvvлнэ би
Xарь манж цэргийг тэр дохиогоор
Xавчин хядаж хуримлана бид

Урт хараат тугаа сачуна би
Їхрийн хараат тугаа сачуна би
Yй олны дунд дэлдvvлнэ би
Єстэй манж цэргийг тэр дохиогоор
Єрлєн хядаж хуримлая бид

гэж нууц захиа явуулсаныг манай цэрэг элчийг барьж жанжны хамт над хvргэж билээ.
Tєрсєн єдрийн найр хэмээн манай манж цэргийн жанжин, дарга нарыг урин ирvvлж сархадаар согтоон хvйс тэмтрэх хэмээн сэм хуйвалдсан хорт хэргийн баримт энэ гэж єврєєсєє зурвас бичиг гаргаад хvйтнээр инээмсэглэн цагаас ємнє сэжиг vл авахуулахын учир энэ бичгийг vлдээн vсэг дуурайн хуулсан бичгийг шаламгайлан элчид єгч явуулсан билээ>

гэхэд Гєлєгдэй баатрын хvрэн царай барайж Шунын зvг харав. Шуну тvмэн буруутайн шинж илэрч толгой даран гагцхvv шvvрс алдав. Манж жанжныг дохимогц баатар нь Гєлєгдэй Шуну хоёрын амнаас таглаагий нь сугалаад:

<Та нар хашгираад дэмий, манай цэрэг байлдахад бэлэн, та нарыг хашгирвал тэр чимээгээр танай энд цугласан бvгдийг дайран орж хядан ална. Та нар хамгийн тvрvvнд гэр хотлоороо алуулна>

гээд Гєлєгдэй баатрын хатан, охид хvvхдийн амны таглааг суга татаад, хатны хvлээстэй гар чинэрснийг ажиглан хvлээсий нь тайлжээ.Євгєн баатар, хvvгийн єєдєєс хараад гунихарсан сул дуугаар:

<Xvv минь яав даа чи! Дайн, их хєлийн цагт элчдээ итгэхгvй бичиг захидалд юунд итгэв дээ чи!> гэвэл Шуну эцгийн єєдєєс харж чадалгvй толгойгоо дотогш даран:

<Миний тvмэн буруу. Очиж очиж, тэр захидал буруу гарт орно гэж мэдсэнгvй!> гэж шивнэн хэллээ. Гєлєгдэй баатрын єргєєнд ийм явдал гарч байх завсар гадна байсан манж цэрэг євгєн баатрын ойр шадар хvний гэрт орж нумны хєвч, сэлэм хураан авч <Дуу тавьсан хvнийг ална, гэрээс гарсан хvнийг ална!> гэж чангалан тушаагаад зэвсгийн сан, найрлах асрыг морьтон цэрэг бvслэн тэнд байсан хvмvvcийг <Cууцгаа! Босвол харвана!> гэж хотон дахь хонь шиг хашин хvрээлжээ.

Yл мэдэх манж тvшмэлийн vг чимээгvй хэлмэгдсэн олны чихэнд харилхаг сонсдож нэгэн хэсэг манж цэрэг мориноос буугаад монгол аравтын, зуутны сэлэм хурааж авахад єндєр биетэй, єргєн цээжтэй, урт соёо сахалт нэг євгєн мянгатан
<Гэнэн залуу Шунын захианаас боллоо!> гэж гашуудан хэлээд есєн vеийн мисир болд илдийг ингэж хураалгахыг vзлээ гээд мєнгєн хуйд нь нал эрдэнэ шигтгэсэн илдээсээ адис авч манж цэргийн аравны даргад єглєє.

<Закаанд илvv vг vгvй гэж бодоод манж цэрэгт зам зуур баригдсанаа эс хэлсэн миний буруу боллоо гээд нэг залуу чийрэг цэрэг эр хутгаа сага татан євгєн Эргилийн илдийг авч сонирхон vзэж байсан манж аравтны хоолойн тус бариулд нь тултал шаагаад мисир болд илдийг шvvрэн авч хуйнаас суга татан зэвсэг хурааж байсан манж цэргийг дайран орж агшин зуур хэдэн хvнийг цавчин унагав. Цоохор царайтай нэг солоон цэрэг морин дээрээсээ яаран эрээн нумаа шvvрч сумаа булцуунд нь хvртэл татаад харвамагц хар хийж хавирга яс нэвт цохих чимээ сонсдон араас нь туссан сумын зэв залуу эрийн цээжнээс гялсхийн гарч хєєрхий залуу илдээ атган далайсаар ойчлоо.
Цочсон олон уулга алдаж манж цэргvvд харвахад бэлдэн, манж цэргийн дарга <Гар хєдєлбєл цємийг харван ална!> гэж хахир дуугаар хашгиран тушаав. Чингээд Гєлєгдэй баатрын єргєєний зvг нэг цэргийг давхиулж бас найрын талбайгаас vхэгсдийг зайлуулах тушаал єгчээ.

Удалгvй єргєєний зvгээс нэг манж баатар давхин ирээд єндєр дуугaaр <Гєлєгдэй баатар сvр бадруулагч жанжин Fv болон тэнгэрийн цэрэг сэлтийг хорлох муу санаа євєрлєн сэм хуйвалджээ. Эзний сvлд харж буруу санаат муу хулгай Гєлєгдэй жанжныг тушаан єгчээ. Муу хулгайн хорхой мэт амь хэрхэн болохыг аюун эмээн хvлээ, хєдєлбєл харвана!> гээд манж цэргийн дарга нарт тушаал єгч даруй єргєєний зvг довтлон одов.
<Кєк тэнгэр тэнэг муу би баатар ноёноон дайсантай элкэ нэгдлээ гэж килэнц хурааж явлаа. Кєєркий баатар ноён минь, кєєркий баатар ноён минь!> гэж нэг євгєн vнэн сэтгэлээс гаслан олон хvний гашуудах чимээ зєєлєн салхинд хулс, зэгсний шуугиан мэт, зарим гашуудан шагширч, зарим хvн гашуунаа шvvрс алдав.

Гєлєгдэй баатрын гэрт хойморт нь эрхэмсэг сvр vзvvлэн лаглайж суусан манж жанжин найрын талбайд будлиан гарсныг сонсож дотор эмээсэн боловч цэргийн дарга хvрч ирэн сэтгэл тайтгарах мэдээ сонсгосонд баруун хацартаа сэлмийн сорвитой хvрэн царайд нь ялсан баяр тодорч соёо хар сахал дорхи уруулын завжинд бахархах мишээл нуугдан Гєлєгдэй баатрын зvг ширтэс хийж
<Таны хар санаа євєрлєснєєс болж миний хэдэн цэрэг эвтэй сайханаар найрсан найрамдах гэж ирээд одоо амиа алдсанд vнэхээр гашуудалтай. Энэ цєм таны ял. Хэлтрvvлж vл болно. Самуун цагийн цэргийн цаазаар гvйцэтгэвээс таны харъяат олны арван хvн дутмаас нэгийг цаазаар аваачин сvрдvvлж хойчийн цээрлэл болговоос зохих билээ. Эх булингар ахул адаг тунгалаг байх ёсонгvй тул таны гэр хотлоор ял шийтгэл хvлээж есєн vе хvртэл албанаа зvтгэх хэрэг. Энэрэлт богд эзэн Энх-Aмгалан хуандий хааны єршєєлт зарлигт тэрслvvг цээрлvvлэн номхон иргэнийг илбин тахинуул хэмээсэн учир таны цэрэг ардаас ял vл асууна. Гагцхvv таны нэгэн гэрийн тєдийхнийг цэргийн цаазаар аваачиж ялсан баатартай тvмэн vед зvрхэлж тэмцэлдэх санаа сэдэхгvй болгохын тулд эхнэр хvvхдий нь нvдний ємнє, xoрон санаат хэргийн гол эзэн эцэг хvv хоёрыг зоосны нvхээр сvвлэн цаазлаад дараа нь хайртынхаа зовохыг vзэж сэтгэлээр тарчилсаны нь бодож vлдсэн хvмvvсийг нь зvгээр сэлэмдэн цаазлaна!> гэхэд Гєлєгдэй болон Шуну сэтгэл тvмэн тvгшvvртэй боловч харь хvнд муугаа vзvvлэхгvй гэж хоёр бага хvvхдээ тэврэн хатуужиж суусан хатны царайг ажин суув.

<Уг хэргийг vvсгэн сэдэвчилсэн эзэн би билээ. Зvvн гар улсын цэргийг дарсан та нарыг хєгшин цэргийн эр би яахан боол мэт дагаж зарц мэт сєгдєх билээ. Эр хvн гэрт тєрєєд эрэлхэг баатраар дайсантай тулалдаж хээр vхэхэд гомдолгvй хэрэг. Харийн халдан тvрэмгийлсэн этгээдтэй зэвсэг барин тулалдахаас vл эмээх миний бие таны гарт ороод толгой авахуулахаас єчvvхэн ч vл зовно. Гуйх vг амнаас гарах нь тvмэн бэрх боловч vхлийн ємнє vг хэлж миний євгєд дээдсийн гал голомт залгамжлах ганц хvv Шуну баатрын амь хэлтрvvлмуу!> гээд євгєн Гєлєгдэй баатар Фv жанжны єєдєєс хариу юу хэлэхийг ширтэн хvлээв.

<Аав, яаж болох вэ? Эртний мэргэн ёс алдаж элчдээ итгэлгvй эрээн захидалд итгэж нууцаа задруулснаараа хамаг ялыг би ганцаар эдлэх ёстой. Эцэг, эх гэгч биеий нь тєрvvлэхээс биш санаагий нь тєрvvлэх ёсгvй. Зоосны нvхээр сvвлэж хэрчин тамлах битгий хэл хvний ухаан хvрч бодож сэдэж олж чадах ахул тэрнээс илvv ялаар ганцхан намайг л цаазалж эцэг, эх дvv нарын амийг хэлтрvvл!> гэж Шуну манж жанжны зvг мэхийн хэлэв.

<Тєрсєн ганц хvvгийнхээ мууг vзсэнээс тvрvvлж би vхье, vр хvvхдийнхээ мууг бvv vзье. Эх хvн гэж байхгvй бол энэ ертєнцєд хvv хаанаас тєрєх вэ. Гэнэн болгоомжгvй єсгєсєн нь эх миний л мянган буруу. Yр хvvхдийн минь оронд зоосны нvхээр намайг л сvвэлж цаазал, vр хvvхдий минь єршєє! Xєєрхий тэр минь алтан нарны гэрлийг ханатлаа vзэж амжаагvй яваа юм шvv!> гэж Гєлєгдэйн хатан уярангvй дуугаар хэлэв.

Манж жанжин тав ханасан байдалтай гэдийн сууж, баригдан олзлогдсон тэдний сэтгэлийн зовлонд бахархан харж нэгэн хэсэг дуу чимээгvй байснаа
<Эр хvн нэгэн сэтгэл, нэгэн амтай байвал зохино. Улс тєрийн хvнд ял хэлтрvvлж vл болно. Гагцхvv Гєлєгдэй баатрын євгєд дээдсийн тахилга тасарч гал голомт балрахын гашууныг бодон, нэгэн болзол тавьж, гуйн хvссэн ёсоор Шунын амийг хэлтрvvлье! Шуну чи эцэг эх, дvv нарын толгойг єєрийн гараар авбал тэнгэрийн хишиг хvртэж эцэг хvv хоёрыг зоосны нvхээр сvвлэх ялыг єєрчлєхєєр барахгvй чамайг амьд vлдээж Гєлєгдэйн гал голомт залгамжлуулъя. Миний санал нэгэнт тогтов. Yvнээс єчvvхэн ч єєрчлєх ёсгvй. Бvгдээр цаазаар авахуулах, Шуныг амьд vлдээхийг та нар зєвлєн тогт!> гээд цаазаар аваачихын бэлтгэл хийх тушаал єгсєнд шадар баатрын нэг нь гадагш гарч, тєдхєн манж цэргийн бvрээ хангинах чимээ гарав.

<Хэрэг нэгэнт ийм болсноос хойш хvv минь зориг хатуужин бидний толгойг ав! Эр хvний жолоо урт. Чи амьд явбал нэг учир бий. Битгий гутар! Сэтгэлээ хатамжил!> гэж Гєлєгдэй баатар Шуну хvvдээ зоригжуулж хэлэв.

<Би та нарын тvрvvнд толгойгоо авахуулъя!> гэж Шуну намхан дуугаар хэллээ.

<Тугалган жад мэт битгий зориг шантар! Yхлээс зайлсан хvн энэ ертєнцєд байдаггvй. Чамайг амьд явбал нэг учир бий гэсэн аавынхаа сургамжийг дага! Хvний гарт эцэг хvv хоёроо зvрх хагарам тамлуулахыг vзсэнээс хvvгийнхээ гарт vхье гэж бид санал тогтлоо. Эцгийнхээ тамлуулах эсэхийг vрийн минь зориг л мэдэх нь байна. Жанжин та хэлсэн vгэндээ эзэн болдог юм бол Шунын биед гар vл хvрэхийг цэрэг олны ємнє амладаа. Биднийг цаазаар аваачин, Шуныг vлдээ!> гэж сэтгэл хатамжилсан дуугаар хатны хэлмэгц Шуну эцэг эхийн ємнє сєгдєн мєргєж

<Эртний бичгийн ёс алдсанаас би та бvхэнд ийм гамшиг зовлон даллан ирvvлсэн болохоор би амьд явсны хэрэг алга. Энэ дэлхийд хvн болгосон хэмжээгvй ачтаныхаа єєдєєс илд яаж далайх вэ? Яалаа ч сэтгэл тєвдєхгvй нь!> гэж Шуну хэлэхэд

<Yрийн сэтгэлээр тєрvvлж єсгєсний минь ачийг санаж мэдэж яваа бол vхэхийнхээ ємнє эцэг эхийнхээ захисан сургаалыг дагах нь ёстой дээд элбэрэл гэгч тэр шvv! За хvv минь зориг хатамжил! Энэнийг давж гvйцээж чадвал ёстой хvv тєрvvлсэндээ ээж аав нь бахадсаар vхнэ.> гэж эх нь хэлэв.

<Аав ээжийн алтан сургаалыг єгvvлшгvй бэрх ч гэсэн чин их хайрлан сэтгэлээсээ хvндэтгэж яая гэх вэ дагая даа!> гэж зvрх алдан байж хэлээд манж жанжны зvг эргэж <би бэлэн!> гэж сэтгэл хатуужиж хэлсэнд <Ингэвээс та нар харилцан хагацах ёс хийтvгэй!
Цаазын газар хvргэхэд жvй нь та нарын гарыг хvлвээс зохих бvлгээ. Зоригт баатрын гэр бvлийг хvндэтгэж гар хvлээсгvй явуулна!> гээд гарахад нь vvдний хацавчийн тэнд хоёр манж баатар, гэрийн гадна харуулын цэрэг vлдэн сvрийг бадруулагч жанжин Фv найрын талбайд шадар цэргээр хvрээлvvлэн очиж Гєлєгдэй баатрын асарт цэргийн ноёдын хамт суув.

Найрын газар цугласан олныг манж цэрэг гоё эрээн асрын ємнє этгээдэд нум мэт тойруулан суулгаад Фv жанжны тушаалаар манж цэргийн ноён асрын ємнє гарч ирэн Гєлєгдэй баатрын ял тоочин тэнгэрийн хишиг хvртээн хvv Шунын гараар дайчин улсын Богд эзэн хааны дайсан Гєлєгдэйн гэр бvлийг цаазаар аваачих жанжны тушаал сонсгов. Олон цєм хирдхийн цочиж сvрт тушаалын vгийг чив чимээгvй сонслоо. Манж ноён нэгэн хэсэг дуугvй зогсоод дахин єндєр дуугаар сонсгон євгєн баатар Гєлєгдэй хатны хамтаар гуйж, хvvгийнхаа амь хэлтрvvлэхийг хvсэн илэрхийлснийг тогтоож Шуну хvv, эцэг эх, дvv нарын толгойг єєрийн гараар авбал амь хэлтрvvлэх зєвшєєрєл олгосныг мэдэгдсэнд олон цєм цочин санаа алдав.Тэгтэл, єргєєний зvгээс манж цэргээр туулгасан Гєлєгдэй баатар , хатан хоёр бага охины хамт хvрч ирсэнд асрын ємнє манж цэрэг тушааж тэднийг сєгтгєн суулгажээ. Цэргийн бvрээ татаж нам гvм болсон олон хvний нvд баярт зориулж барьсан гоё эрээн асрын ємнє сєгдєн дєрвєн хvний зvг ширтэн манж цэргийн дарга цаазын сумаар дохио єгмєгц Шуну эцгийн ємнє сєгдєн мєргєєд євдєгнєєс нь мєлхєн адис аваад босож сэлмээ далайн гялсхиймэгц євгєн Гєлєгдэй баатрын толгой єнхрєн унав. Олон мянган хvний хєндий цээжнээс ганц хvн шиг санаа алдах чимээ сонсдож эмэгтэйчvvд ханцуйгаараа нvvрээ халхалцгаав. Шунын єргєн цээжин дотор нь хорслын гал бадарч байгаа боловч утаагий нь хамрынхаа нvхээр гаргалгvй царай нь чулуун хvний царай шиг огт хєдєлбєргvй гагцхvv нvдний харц туйлын хачин болжээ.
Эхийн ємнє сєгдєн хормойноос нь адис аваад доголон нулимс хацарт тогтсоны нь хараад сэтгэл vл тvвдэх мэт байдал царайд мэдэгдснийг эх нь vзээд <Харьтанд муугаа бvv vзvvл! Хатуужин, тvргэл!> гэж зоригтой дуугарсныг нь асрын ємнє чимээгvй хvрээлэн суусан олон элэг эмтрэн сонслоо. Жаргал зовлон хамтатгасан буурал Гєлєгдэй баатрынхаа амьгvй биеийг нэг хараад хатан хvзvv сунган огцом дуугаар <за> гэж дуугармагц сэлмийн <жур> хийх чимээ гарч хатны толгой дэргэд нь єнхрєн ойчоод чихэнд нь нэг юм хэлж байгаа юм шиг наалдан тогтов. Шунын дvv, vг дуугvй нарийхан хvvхэд, хvзvvгээ сунгаж, хонгор vстэй толгой нь бага дvvгийн хормойн ємнє нvдээ харан ойчиход тав зургаан настай отгон бага охин эгчийнхээ толгойг нvд цавчилгvй харан хvзvvгээ сунгаад хvvхэд хоолойгоор
<Ах аа, миний энд хатиг гарсан юм. Хєндвєл их євддєг. Энvvгээр цавчаарай! Хатиг битгий хєндєєрэй!> гэж гараараа зааж хэлсэн нь амьсгаагаа дарж чимээ аниргvй байгаа олонд тов тод сонсдон зvрхийг шєвгєєр чичих шиг болов. Отгон охины толгой ойчмогц манж цэргийн бvрээ хангинаж Шуныг манж цэрэг, дарга нар дундаа авч єглєєний мандах улаан нарнаар элэг бvтэн айл байсан бага vдийн нарнаар єнчирсєн гэр єргєєнд нь хvргэж єгсєн билээ. Нууцыг задруулсан захидлын гайгаар Цорос Гєлєгдэй баатрын нэгэн гэрийг хvйс тэмтрэн хядсан тэр явдлаас хойш євгєд эмгэд <хvйсийн говь> гэж тэр нутгийг нэрлэдэг болсон гэдэг хуучны vг бий.

Шуну яасан бэ гэвэл, тэр шєнєдєє хэдэн цэргийн хамт оргон босож манж цэргvvдийг ганц нэгбvлгээр явахад нь хядан устгаж сvрийг бадруулагч Фv жанжин ч хамгаалах баатар цэрэггvй гарахаа байж Шуныг уулын хулгайч гэж амьд барьсан хvнд тvмэн лан толгойгий нь хvргэж ирсэн хvнд таван мянган лан шагнана гэж зарлавч амьсгал тасартлаа єшєє зангирсан Шуныг барьж санаа амарч чадсангvй єдєр бvрийн цэргийн мэдээнд хэд хэдэн амь хохирсныг хємсєг зангидан сонсож, "уулын хулгай" хэзээ надаас хариу авах бол гэж манж нутаг эгэх зєвшєєрлийн бичиг алс Бээжингээс хvлээсээр байсан гэж урьдын гунигт домгийн vг сонссоноо энд чадан ядан эвлvvлэн бичлээ.
Вернуться к началу
Batmangaadai.
Гость




СообщениеДобавлено: 10.10.03, 12:05 +0000     Ответить с цитатой

Би нэрээ бичихээ мартаж!
Вернуться к началу
Zorigoo
ахамад


Зарегистрирован: Jul 8, 2003
Сообщения: 502
Откуда: Mongolia
СообщениеДобавлено: 11.10.03, 19:12 +0000     Ответить с цитатой

Цитата:
Мичид маарал гудайх шуниин..." гээд нэгэ монгол дуун соо дууладагынь муноол hанабаб. Удхыень ойлгодоггуй байгааб, маарал гудайх гэдэг нугоо хоер угэниинь юу гэнэ юм?

Марал - 1. олень 2. названия звезд
гудайх- сгибаться что ли по русский
Типа
звезда марал уходящий ночное... :)
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
Zorigoo
ахамад


Зарегистрирован: Jul 8, 2003
Сообщения: 502
Откуда: Mongolia
СообщениеДобавлено: 11.10.03, 19:28 +0000     Ответить с цитатой

Цитата:
Тэр буряад залуугай шулэгынь уншажа болоно гу? Буряад монголшууд ехэнхидээ орон нютагаал магтажа бэшэдэг, илангаяа буряадууд, юундэ тиимэ хаб?

№:96
Название: ОРЧЛОН

Орчлонгийн гоел магнайдаан байдаг
Одод тэнд л чуулдаг
Орчлонгийн зуусгэл олмийдоон байдаг
Онон тэнд л урсдаг
Орчлонгийн гуниг завсарт нь байдаг
Тэнд би уйлдаг
Ертонцийн мэлмий тэнгэртээн байдаг
Тэнд нар байдаг
Ертонцийн амьсгал хэвлийдэн байдаг
Тэнд Хэрлэн урсдаг
Ер булын юм бухэн завсарт нь байдаг
Тэнд би инээдэг
Ертонцийн зууд дээхнээн байдаг
Уулс тэнд л нуудэг
Ертонцийн зовлон хормойдоон байдаг
Уулс тэнд л суудаг
Ероол хараал хоер завсартнь байдаг
Тэнд хумууний урс байдаг
Ертонц над дээр байдаг
Ертонц дээр би байдаг аа.

Кто это Батхуу? Наверное из Хэнтий ?
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
Зочин
Гость




СообщениеДобавлено: 12.10.03, 06:34 +0000     Ответить с цитатой

Мичид гэдэг нь оросоор плеяда гэдэг байх, харин марал гэдэг нь гурван марал гэдэг цуварсан 3 одны нэр. Энэ хоёр од тохиох гэдэг нь хоорондоо их ойртоно гэсэн утгатай. Их ховор тохиолдол байх ёстой.
Вернуться к началу
жаргалмаахан
Гость




СообщениеДобавлено: 12.10.03, 22:29 +0000     Ответить с цитатой

Орчлон гэдэг шулэг бэшээшэ Болдын Батхуу.Улаан-Удэдэ муноо худэлнэ, ород хэлэтэй байбал Москвада ажаллаха байгааб гэжэ хоороо бэлэй. Хаанахиень мэдэнэгуйб.Улаанбаатарай сонинуудта олон жэл худэлсэн, бараг-бараг яруу найрагчидын бага ехэ урилдаануудта оросон юм би гэж хэлээ бэдэй.
Угы, хаанаб тэрэ Гансух гэдэг хунэй шулэгууд?
Вернуться к началу
AMAP
Гость




СообщениеДобавлено: 14.10.03, 01:45 +0000     Ответить с цитатой

Bi taanadaingaa uran zoxiooldo shunaltai baixad exebayrlaja ,dagan bayasaja bainab.Ii ne saixan shuleguudei daraa ondoo shene zoxioolnuudy sonsoxoo guimaar baina...
Вернуться к началу
жаргалмаахан
Гость




СообщениеДобавлено: 17.10.03, 01:34 +0000     Ответить с цитатой

Монгол шулэг хайшан гэхэдээд ород хэлэн дээрэ Н.Нимбуев оршуулдаг байгааб гээд нэгэ хэды жэшээ харуулая:
Поэт С.Буяннэмэх
Навч шарлаж намар болж
Нас хэлбийх уед
Тайван гэртээ санаа амар
Яахин шатар наадна
Юрын оршуулга
Листья пожелтели, осень наступила,
Время увядания жизни.
В спокойном доме ни о чем не беспокоясь,
Тихо в шахматы играют...
Нимбуевай оршуулга
И за шахматной мирной доской
под осенней звездой мирозданья
Изгоняется грустная мысль
о крадущихся днях увяданья

С.Дашдоров
-Дээшээ тийшээ оргосон
Эжий минь сууний дусал юм уу?
Н.Нимбуев
-Не брызги ль молока, которым
освятила
Сыновний трудный путь седая мать моя?
-Аавын гэрийн тоноор
Бударч цацарсан очис юм уу?
- Не искры ль это вдруг из дымного тооно
Отцовской ветхой юрты взлетели от Земли?

Д.Нямаа
Оргогч цамхаг
Оглоо буриин
Тунгалаг нарыг
Оод нь тэр
Олгож авчирна
(Подстрочный перевод)
Подъемный кран
Каждое утро
Ясное солнце
Вверх,
Подцепив, поднимает.
Н.Нимбуев
Подъемный кран
Утром улыбчивым
Удит у кромки рассвета
Уснувшее солнце.

Арван долоон Монголой яруу найрагчидын шулэгууд Намжилын шэнэ номдо гараха бэлдэгдэжэ байна.
Вернуться к началу
Batmangaadai
баймга ороошо


Зарегистрирован: Jul 22, 2003
Сообщения: 212
СообщениеДобавлено: 17.10.03, 07:51 +0000     Ответить с цитатой

Т.АЛТАНГЭРЭЛ(Бонн, ХБНГУ)

ХАЙРЫН ШЇЛЭГ

Би урсгал бас чиний бодол
Би харц тулгарсан мєч
Дууны єнгє бас давалгаа
Даяанчлах єдєр, би

Эр хїн танаас
Эгэл хэрнээ их далай шиг давалгаалах
Нулимстай бас нууцтай
Намар шиг сэтгэлийг хайнам...

Эр хїн танаас
Эрчтэй хэрнээ эрхлїїлж тоглодог
Цэнгэг бас цахилгаантай
Цастай євєл шиг хатан зоригийг хїлээнэм...

Эр хїн танаас
Эхэлдэг хэрнээ дуусдаггїй
Їдшийн бас їїрийн цолмонтой
Уран хавар шиг ухааныг эрнэм...

Эр хїн танаас
Эрхгїй нарыг санагдуулах
Илчтэй бас илбэтэй
Ээж зун шиг инээдийг хїснэм...

Намайг бодсон мєч бїрт чинь
Би чамайг бас санасан
Намайг їгїйлсэн агшин бїрт чинь
Чамайг би дуудсан

Шивнэсэн їг чинь цас
Цас бударна, бударна...
Харсан харц чинь бороо
Бороо асгарна, асгарна...

Асаасан гал чинь шїлэг
Чи явж, шїлэг їлдэнэ
Алгассан нас чинь би
Чи їлдэж, би намаржина

Їгийг чинь чимээгїй сонсмоор байна
Їйлийн чинь сайхныг биширмээр байна
Чин зїрхийг чинь мэдмээр байна
Чамайгаа гэсээр намрыг їдмээр байна

Хїйтэн чулуунд хїрч, алгандаа атгамаар
Хїлээс бїхнийг тайлж, хажууд чинь дулаацмаар
Хэн ч юм би байсан байх,
Харин одоо – ганцхан чиний харц! ...

2002
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Гость





СообщениеДобавлено: 18.10.03, 04:05 +0000     Ответить с цитатой

Жаргалмаахан, Галсансvхийн шvлгийг олж чадсангvй ээ, уучлаарай. Би Японд байгаа болохоор ямар хаяган дээр байгааг нь олох боломж бага байна. Гэхдээ хvнээр дамжуулж Нямбуев гуайн сайтад орохыг гуйсан. Нeгee буриад шvлгийн уралдаанд монгол хvмvvс орж ирж байна уу?
Вернуться к началу
жаргалмаахан
Гость




СообщениеДобавлено: 20.10.03, 22:43 +0000     Ответить с цитатой

Галсансухийн гар утас надад Батхуу одоо угэбэ.Би муноо хонходоно.
Батхууhаа ондоо монгол яруу найрагчид угы байн.Энэ долоон хоног соо олон зон урилдаанда орохол байха гэжэ сананаб.Баярлаа.
Вернуться к началу
Batmangaadai
баймга ороошо


Зарегистрирован: Jul 22, 2003
Сообщения: 212
СообщениеДобавлено: 23.10.03, 12:01 +0000     Ответить с цитатой

Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгїй
Олзлон булаалдаж байв.
Хєрст дэлхий хєрвєж
Хєвчин улс хямралдаж
Хєнжилдєє унтах завгїй
Хєнєєлдєн тэмцэж байв
(<Нууц товчоо>-ны 254 дїгээр зїйл)


<Монголын нууц товчоо> монгол хэлээр: http://jagdag.freeyellow.com/zev/eBooks/MNT/index.htm



Хєх мєнх тэнгэрээс заяагаар тєрсєн
Хєлєг богд эзэн минь
Хїр их улсаа орхиж
Хїрвээ чи дээд тєрєлдєє
(<Алтан товч>-ooc)


<Алтан товч> монгол хэлээр: http://jagdag.freeyellow.com/zev/eBooks/AT/index.htm
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
jirgal
Гость




СообщениеДобавлено: 03.11.03, 22:49 +0000     Ответить с цитатой

buriad aialguu ehe goio iumaa. ingeel bie biee oilgoj boljiisht. busad aialguu ch gesen dajgui sht.
Вернуться к началу
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн Часовой пояс: GMT - 3
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5 ... 19, 20, 21, 22, 23  След.
Страница 3 из 23

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
buryad.fm - бурятское интернет-радио




Рейтинг@Mail.ru