BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


"Монгол улсын ерєнхийлєгч Н.Багабандийн хэлсэн vг"

 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
mangalai
ходо байгша


Зарегистрирован: Apr 26, 2004
Сообщения: 358
Откуда: UB-MGL
СообщениеДобавлено: 09.02.05, 01:54 +0000     "Монгол улсын ерєнхийлєгч Н.Багабандийн хэлсэн vг" Ответить с цитатой

Шашин ариун байх нь нийгэм ариусахын vvдДаваа, 2–р сарын 07

Сар шинийн ємнєх уламжлалт уулзалтандаа морилон ирсэн номын авшигт, буяны садан Та бvхнийхээ амрыг айлтгая.

Эцэг тэнгэр нараа наашлаан, эх дэлхий vндэс тєлжєєн, шим ертєнцийн тvмэн бодис дэлгэрэх урин цагийн эхлэл Цагаан сарын их баяраа Монгол тvмэн сvсэг бэлгэ дvvрэн угтаж байна.
Учрах чєлєє бvрдсэн энэ завшаанд би ємнєх жилvvдэд ярьснаа хойшид санасантайгаа нийтгэн хэлхэж Бурханы шашнаа хєгжvvлэх тухай бодол, саналаа хэлье, болгоож Та бvхэн тунгаагаарай, бодитой агаад тустай аваас vйлдэж мєрдєєрэй.

Нэг. Шашин номын vйл сэргэж тогтох нь сайн хэрэг, харин тvvнийг ариунаар vйлдэж, хєгжєєн дэвжээх нь бvр чухаг агаад эрхэм дээдийн vйл. Бурханы шашны хєгжил эдvгээ Монгол оронд умартсаныг сануулж, унтарсныг сэргээх vеэ туулж, бvтээх туурвих, номлох vйлдэх шинэ шатандаа оржээ. Энэ л vед цалгардал хэтийдэл, манайрхал хvнийрхэл, талцал толхилцол гарваас ариун ном, дээдийн шашны vйлд халтай болно. Аливаа vйлийн тотгор саад дотоод гадаад олон шалтгаантай ч хамгийн аюул дотроосоо буй гэх Гэгээрсэн Бурханы айлдлыг ямагт санаж vйлдвэл зохиолтой. Шашин ариун байх нь нийгэм ариусахын vvд. Бурханы шашны номлол нь vнэн, суртахуун нь дээдийн, ёс нь ариун буйд хvний сэтгэлийг эзэмдэх, сvсгийг татах хvч, шид увидас оршдог хэмээдэг.

Хоёр. Шашны нэр хvнд, сvр хvч нь номын чанартаа буй. Бурханы шашны уг чанар нь мухар сvсэг бус гэгээрсэн сэтгэл болой. Иймийн тул Бурханы номын гvн утгыг дэлгэр тайлбарла, мухар сvсгийн адис, муу сэтгэлийн єргєлєєс татгалз. Бурханы сургаал, тэнгэрийн ёс, улсын хууль, vйлийн vрийн учир шалтгааныг олон хvмvvний оюуны сав хэмжээ, тєрєлхийтний тєрєл бvрд таацуулан одоо цагийн эрхээр vйлдэж, сохроор сvслэх дагах биш шалгадаг ухаанаар мэдэж vйлдэхэд олныг хєтєл. Номыг шvтэх дээдлэх гэдэг ном хэмээх бодтод мєргєж, шvтэж, тахиж залж дээдлэхийн сацуу номын утгад суралцаж, номын ухаанд гэгээрч, номын ёсоор хэлж vйлдэх, хийж бvтээхийг хэлмv. Номт хуврагууд олныг тєрvvлэгтvн.

Гурав. Шашин ариунаар хєгжихийн нэгээхэн учиг нь сvм хийдийн vйл ажиллагаанд бий. Хийд орон бол хэл ам, хилэнц нvгэлээс ангид, орсон хvн ухаан цэлмэж, сэтгэл ариусах, чин сvсэг, гvн бясалгал тєрєх ариун дагшин газар байгууштай. Орон хийд, дуган сvмийн тоо цєєдєєгvй байна. Орчин цагийн соёл, боловсон иргэний сэтгэлд нийцэж, сvсгийг татахуйц сэтгэл шингэсэн vйлчилгээ, vзэмж тєгс ариун орчин, vнэн бат ёс журамтай нь аль хэр олон бэ? Олз горилсон, орлого хєєсєн орон хийд нь тvр ашиг оловч, vvрд оршихын vндэсгvй. Сvм хийдийн тэргvvнvvдийн зан суртахууны vлгэрлэл, цэгцтэй бодлого, зєв удирдлага, ажлын эв, аливаа бvхэн энд бас чухал. “Шашныг эвдэгчин шашныг бариад, тєрийг самууруулагчид тєрийг авбаас ертєнцийн зовлон ихдэх”, “Тєрийг эвдэн, шашныг сэвтээхийн гэм унал их” гэх эндэл ослоос сэргэмжлvvлэн захисан эртний мэргэдийн гэрээслэлийг хэн хэн нь сэтгэлийн гvндээ ямагт шингээгvvштэй.

Дєрєв. Шашин дэлгэрэхэд чухаг дээд гурвын нэгэн хуудуугvй явдалт хуврагийн vvрэг нэн чухал. Хувраг дор мєргємv гэх хуучны ёс vvний гэрч. Хуврагийн явдал дотроос шагшаабадыг эрхэмлэж, санваар сахилыг баримтлах нь нэн эрхэм. Санваар сахидаггvй ламаас сvсэг ихтэй жир иргэн дээр гэх vг ч бий. Єнєєгийн лам санваартнууд ёс суртахууны vлгэрлэгчид байвал зохино. Уур хилэн, урин мунхаг, унал шунал гэх дотоод сэтгэлийн гурван хорлолоос єєрсдєє ангижирч, єрєєлийн зєв vйлд тос нэмж, буруу vйлд хаалт болж, бусдыг буяны ариун зам мєрт хєтлєх нь бурханы хуврагийн андгай тангараг. Yvнийг шавь нартаа vргэлж сануулж бай.

Тав. Хувраг хvн санваар сахилаас гадна энэрэх, нигvvлсэхvйн сэтгэлээр дvvрэн байх учиртай. Энэрэхvй сэтгэл дутмаг бєгєєс буяны vр боловсрох нь бага. Єршєєл нигvvсэл, хайр энэрэл, хvний мєс нимгэрсэн энэ цагийн гэмийг арилгахад ариун явдалт хуврагуудын vvрэг их байна. Гэхдээ энэ бол бурууд чих дvлий, мууд нvдэн балай, шудрага бусыг тэвчин єнгєрєє гэсэн хэрэг бус. Энэрэл, нигvvсэл нь vнэн ба шудрага ариун явдалд нийцэх авч буруу vйлээс бусдыг аврахын сэтгэлээр бас илэрнэ. Єєрийн тусд бус єрєєлийн тусд бие сэтгэлээ єргєж, ямагт нийтэд тустайг хэлж, нийгэмд хэрэгтэйг сэдэж, биеэр vлгэрлэх, бусдыг дагуулахын жишээг та бvгдээс, та нарын залгамж шавь нараас нийгэм олон хvлээсээр, харсаар байх болно.

Зургаа. Санваартан хуврагууд шашны болоод иргэний эрдэмд тєгс боловсорч, номын гэгээн гэрлээр нийгэм олноо ариусгалтай. Шашны боловсрол чухал авч иргэний мэдлэгээр эс сэлбэгдвэл єрєєсгєл дутмаг. Монголын номт хутагтууд хийгээд єнєє цагийн эрдэм чадалт лам нар цєм л шашин иргэний боловсролд тэгш суралцсан, саруул ухаант номын мэргэд билээ. Зул ганц боловч гэр доторхийг гэрэлтvvлэх лvгээ номт хувраг нэг байсан ч олон хvнийг сэхээрvvлнэ. Єнєє цагийн хуврагууд Бурханы шашны гурван их аймаг савын болоод их, бага арван ухааны эш, онолын номд нэвтэрхий байхаас гадна орчин цагийн шинжлэх ухаан, мэдээлэл технологийн мэдлэг эрдэмд хичээн шамдалтай. Эрдэмт хvмvvн тєрд хэрэгтэй, номт хувраг шашинд тустай.

Долоо. Шашин хийгээд шашинтны нийгмийн vvрэг нь хvний тєлєє vйлчлэхэд оршимой. Ийм л шашныг тєр хvндэтгэнэ, дэмжинэ, хамтран ажиллана. Бурханы шашныг дэмжиж ажиллахыг эрмэлзсэн миний зорилго ч энэ. Буруу vзэл, бусармаг явдлаас энэ нийгмийг ангижруулах, ёс суртахууны доройтлоос аварч, бие хэл сэтгэлийн гэмээ таних ухаарлын vрийг хvмvvсийн сэтгэлд vрслvvлж, ард тvмний ариун ёсон, дээдсийн номын гvн утгаар хvн ардыг сэхээрvvлэхэд л Монголын Бурханы шашин хийгээд шашинтнуудын одоо ба цаашдын эрхэм зорилго оршино хэмээн би vзэж байна. Хvvхэд залуучуудыг сургах, хvмvvжvvлэх, хvн болж тєлєвшихєд буддизмын баялаг уламжлалын бvхий л боломжийг дvvрэн ашиглаж ажиллахыг сануулъя.

Найм. Тєрєєс Бурханы шашинд даатгаж буй олон зvйлийн нэг бол байгаль дэлхий, эх нутгаа хайрлан хамгаалах, зєв зохистой харьцах vзэл ёсыг нийгэмд тvгээх vvрэг юм. Бидний оршихуйн эх vндэс болсон байгаль орчны асуудал єнєєдєр vнэхээр сэтгэл зовоосон асуудлын нэг. Би олон удаа ярьж сануулж байгаа. Уул овоогоо тахиж тайх уламжлалт ёс заншлыг сэргээсэн зарлигуудаа гаргалаа. Сав ертєнцийн эвдрэл, шим ертєнцийн туйлдал эцсийн эцэст хvний буруутай vйлдлээр нєхцєлдєж буй. Иймээс байгаль хамгаалах нь тvvнийг хvний шунал, сvйтгэлээс хамгаалахад оршимуй. Хvний шунал сэдэл, ухвар мєчид vйлдлийн гэмийг арилгах ерєндєг нь шашны номлол сургаал, ёс заншилд арвин бий.

Ес. Монголын ард тvмэн бид тєрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан євлєж, хєгжvvлэхийг нэг эрхэм зорилго болгоно хэмээн Yндсэн хуулийнхаа оршилд тунхагласан.

Тийм нандигнан євлєх зvйлийн нэг нь ард тvмний ариун ёсон болсон бурханы шашны уламжлал заншил. Улс vндэстэн оршин тогтох, нийгмийн нэгдлийг хангах, улс гэрийн тусгаар байдлын тулгын чулуу, тулах баганы нэг болсон энэ эрхэм ёс заншлыг бататган тэтгэвээс vндэсний сvлд ухамсар, сvсэг оюун сэргэн мандана хэмээн би итгэнэ. Иймийн тул та бvхэн шашин номоо цэвэр ариунаар хєгжvvлэн бадраах нь гэм бvхнээ бvрэн арилгаж, эрдэм бvгдийг тєгсгєн туулсан Бурхан багшийнхаа ємнє тєдийгvй эх орон, vндэстнийхээ ємнє хvлээсэн онцгой vvрэг хариуцлага болохыг сануулъя. Ерєєл хvслийн бэлгэдэл есєн цацлаар би санаагаа товч илэрхийллээ.

Судар тарнийн шашны дээдийн номын хурыг ивэлгэгч, сvvн сэтгэлт монгол тvмнийхээ сvсэг итгэлийн оньсыг атгагч санваартан хувраг, настан буурлууд та бvхэндээ сар шинэдээ сайхан шинэлж, тvмэн єлзий, тvгээмэл учрал, тєвшин баяр, тєгс жаргалын ерєєл дэвшvvлье.
Тєр тvвшин, тvмэн амгалан, шашин ариунаар орших болтугай.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн Часовой пояс: GMT - 3
Страница 1 из 1

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
burweb - бурятские книги




Рейтинг@Mail.ru