dGalsan (2009-09-10) | а они просто так, отдыхать в берлин ездили или с какой-то целью? |
songool (2009-09-11) | Угы лдаа. Отдыхать гэжэ байжа гоёор хэлэнэш.)))) Сампилон тогда работал торговым представителем МНР в Западной Европе. |
dGalsan (2009-09-11) | зай элгостэбии )) просто про сампилона вообще мало что знаю. |
Unkas (2009-09-12) | Это сенсационное фото! Второе фото Сампилона, которое стало известным. |
horidoimergen (2009-10-28) | Английн монголч эрдэмтэн С.М.Вольфийн "Монголын төлөөлөгчид баруун Европт. 1925-1929" хэмээсэн сонирхолтой дурсамж тэмдэглэл бий.
Тэрбээр уг дурсамждаа "...Миний бие 1925-1929 онд Герман, Францад айлчилсан Монголын худалдааны төлөөлөгчид, боловсролын баг хүмүүст хэлмэрч, нарийн бичгийн үүргийг гүйцэтгэсэн. Тэр хүмүүст герман, орос, англи хэлтэй хүн хэрэгтэй байжээ.
...Миний шинэ дарга надад нэрээ Сампилон гэж хэлсэн ба Орост байх хугацаандаа Иван Иванович гэж дуудуулан сурсан байжээ. /хож |
horidoimergen (2009-10-28) | /хожуу миний мэдсэнээр түүний жинхэнэ монгол нэр Даш/ Хөдөө аж ахуйн академи төгссөн түүний нүднээс сонор сэрэмжтэй, гярхай, боловсон хүн болохыг хэн ч харж чадна. Тэрээр маш сайхан яриатай. Өргөн шанаатай, арьсны өнгө нь азийн шар арьстан гэхээсээ илүү хойд Европын, эсвэл наранд шарсан уу гэмээр бор өнгөтэй... Тэр мөчид би Сампилоны эхнэр Раднаа, 2 нас гарантай, зүүний орны хүүхэлдэйтэй адилхан, германаар бага зэрэг ярьдаг жаахан охин Нямаатай танилцсан" хэмээн тэмдэглэжээ. |
horidoimergen (2009-10-28) | Энд нэр нь дурьдагдаж буй Даш Сампилон/Арын эгнээнд зогсож байгаа өндөр хүн/, түүний эхнэр Раднаа, охин Нямаа болон тухайн үед Германд ажиллаж байсан .../энэ хүний талаар мэдээлэл олдсонгүй/ нарын 1926 онд Берлинд авахуулсан гэрэл зураг энэ ээ. |
horidoimergen (2009-10-28) | Судар бичгийн хүрээлэнд уригдан ирж, ажиллаж байсан сургагч Цыбиков "Би 1927 онд Монголд ажиллаж байхдаа Даш Сампилийнд очиж байлаа. Их соёлтой айл байсан. Таван настай охин нь германаар ярьж байлаа. Даш хэлэхдээ бид охиныхоо герман хэлийг зүгшрүүлэхийн тулд гэртээ германаар ярьдаг гэж байлаа" хэмээн бичсэн байдаг юм.
|
horidoimergen (2009-10-28) | Даш Сампилон нь 1891 онд одоогийн ОХУ-ын Агын буриад үндэсний тойргийн Аршаант гэдэг газар төржээ. 1898 онд Агад шаталсан сургалттай сургуульд суралцаж онц төгссөн байна. Москвагийн газар тариалангийн сургуулийг төгссөн тэрбээр 1913 онд Тимирязевын академид суралцахын зэрэгцээ хоёр жил хичээлийн бус цагаар Шанявскийн их сургуульд гүн ухаан, түүх, улс төр, нийгмийн ухаан, угсаатны зүй, археологи, хүн судлалын хичээлээр лекц сонссон байна. |
horidoimergen (2009-10-28) | 1917 оны хувьсгал түүний суралцахыг тасалдуулсан бөгөөд 1918 оны хоёрдугаар сард Буриад Монголын үндэсний хорооны Эрхүүгийн салбарын даргаар, тэр ондоо Буриадын үндэсний хорооны/ДУМ/ даргаар сонгогдож байжээ. Тухайн үедээ тэрбээр Буриад Монголыг Халх Монголтой нэгтгэх талаар санаачилга гаргаж хоёр удаа хүмүүс томилон илгээж байсан гэдэг. |
horidoimergen (2009-10-28) | Даш Сампилон нь 1921-1925 онд Москва дахь Монголын Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга-зөвлөхөөр, 1926-1929 онд БНМАУ-ын Аж ахуйн яаманд зөвлөх, Баруун Европ дахь Монголын худалдааны төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж байжээ. Тэрбээр Берлин, Парис, Лондон, Брюссель, Прага, Вена хотуудаар орж сонин хэвлэлд Монголын тухай ярилцлага өгч, тусгаар тогтносон шинэ Монгол Улсыг дэлхий дахинд сурталчилж байсны зэрэгцээ Европын хөгжилтэй орнуудаас машин, тоног төхөөрөмж, өргөн хэрэгцээний бараа худалд |
horidoimergen (2009-10-28) | худалдан авч байсан гэдэг. Түүнчлэн Швейцарь, Герман улсын мэргэжилтнүүдтэй гэрээ хийж, Монголд ирүүлэн барилга бариулж байжээ.
|
horidoimergen (2009-10-28) | Даш Сампилон нь Холбоот Оростой хийх худалдааг эсэргүүцэн тэмцсэн хэргээр буруутгагдан 1929 онд баривчлагдсан бөгөөд 10 жилийн хорих ялаар шийтгэгдэн Соловенцийн хорих газарт ял эдэлжээ. Тэрбээр Цагаан далайн суваг дахь туслах аж ахуйн даргаар ажиллаж байгаад хугацаанаас өмнө суллагдаж, Ленинградад амьдарч байсан аж. Гэтэл түүнийг дахин баривчилсан агаад зарим баримтаар бол 1938 онд Зөвлөлтийн ГУЛАГ-т нас барсан гэдэг аж. |
horidoimergen (2009-10-28) | Шинэ Монгол Улсын гадаад худалдааг эрхлэн баруун Европын орнуудтай харилцах харилцааг анх үүсгэгчдийн нэгэн гэж хэлж болох энэ хүний нэр, намтар түүх, ажил үйлс нь цагийн эрхээр бүдгэрэн мартагдсан нь тоогүй. |
horidoimergen (2009-10-28) | Монголч эрдэмтэн С.М.Вольф дээрх дурсамжийнхаа төгсгөлд "Хамтын дөрвөн жилийнхээ хугацаанд би Монголыг сайн мэддэг болсон. Би тэдний төрөлхийн төлөв даруу зан, гайхамшигтай удам угсаа, эелдэг боловсон занг бишрэх болсон. Хувь хүнийхээ үүднээс тэднийг хэрхэн хайрлахаа сурсан. Тэдний оюун ухаан ихэнх европ хүмүүсийнхээс ялгаатай санагдсан. Монголчуудыг заль, ухаан хосолсон ухаант хүмүүс гэж хэлж болно. Үнэхээр тэд бол баруун Европт илгээсэн Монгол Улсын цэцэг байсан" гэж бичжээ. |
aquila (2011-01-23) | Sonirholtoi yum baina shuu.Tulgar Mongol ulsiig hogjuulhed oruulsan ter ih huvi nemriig odoogiin mongolchuud martdag ni daanch harmasaltai ya.1 talaas iim bolovch nogoo talaas ni orchin tsagiin mongoliin tuuhiig mangaduud zohioj(Tuuhiig hen ch zohiodoggui yum.Tuuhiig bolson yavdalaar,uil ornoloor ni bichdeg yu,) osgon bolhoor zaluu ue yach ch medhev dee?????????????????????????????? |