BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


Эх хэлээрэй өөр хоорондоо, гэртээ ч болов ярьж бай

 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
lordsky
заримдаа ороошо


Зарегистрирован: May 30, 2007
Сообщения: 31
СообщениеДобавлено: 29.04.08, 12:10 +0000     Эх хэлээрэй өөр хоорондоо, гэртээ ч болов ярьж бай Ответить с цитатой

Монгол Улсад 80,000 орчим одоо бараг 100,000 орчим хасгууд (казак) амьдардаг. Энэ бол маш цөөн гэсэн үг гэхдээ тэд өөр хоорондоо дандаа хасгаараа л ярьж, хасагтайгаа л суудаг.
Гэртээ орос хэлийг бүү оруул тэгвэл бидний монголчуудыг тэнгэр гэвээнэ ээ.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
MOBU
зайгуул дуушан


Зарегистрирован: Jul 18, 2003
Сообщения: 3674
Откуда: Урда зvгэй дулаан орон...
СообщениеДобавлено: 30.04.08, 01:12 +0000     Ответить с цитатой

Zail!!!
_________________
Гэжэ байжа... Гэдэhээ маажажа байжа...
http://buryat-mongolia.info/mobu/
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail ICQ Number
lordsky
заримдаа ороошо


Зарегистрирован: May 30, 2007
Сообщения: 31
СообщениеДобавлено: 10.05.08, 09:50 +0000     мммм Ответить с цитатой

MOBU писал(а):
Zail!!!

Мобу би чамайг сайн ойлгохгүй л байна. Би хэлэхгүй бол хэн хэлэх юм бэ? Хэн нэгэн америк, орос, хятад энэ тухай ярихгүй шүү дээ.
Намайг ингэж бичээд огцом өөрчлөлт гарахгүй л байх л даа.
Гэхдээ ганц ч гэсэн буриад монгол хүн ойлгоож дэмжээсээ л гэж хүссэндээ энэ бүхнийг бичсэн юм аа.
Энэ миний бичсэн зүйл өрийн чинь ямар дүргүйг нэг байдлаар хүргэж байгаа бол учрыг нь хэлнэ үү?
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
songool
соохор адуу


Зарегистрирован: May 21, 2004
Сообщения: 2359
Откуда: Ургэн Сухын хойноос бэшэ Хабтагай Туулын хаяанаас
СообщениеДобавлено: 11.05.08, 08:57 +0000     Re: мммм Ответить с цитатой

lordsky писал(а):
MOBU писал(а):
Zail!!!

Мобу би чамайг сайн ойлгохгүй л байна. Би хэлэхгүй бол хэн хэлэх юм бэ? Хэн нэгэн америк, орос, хятад энэ тухай ярихгүй шүү дээ.
Намайг ингэж бичээд огцом өөрчлөлт гарахгүй л байх л даа.
Гэхдээ ганц ч гэсэн буриад монгол хүн ойлгоож дэмжээсээ л гэж хүссэндээ энэ бүхнийг бичсэн юм аа.
Энэ миний бичсэн зүйл өрийн чинь ямар дүргүйг нэг байдлаар хүргэж байгаа бол учрыг нь хэлнэ үү?


ухаантай юм хэлж байна гэж бодож байгаа бол, аль болохоор эвтэйхэн харилцах хэрэгтэй. чи өөрөө шинэ монгол үсэгийн дүрэмдээ сайн биш л юм байна, бичсэнээс чинь харахад, тийм байж бусдыг зааж сургах гэдэг чинь нэг тиймхэн санагдаж байна шүү. чи гэж нэг сүрхий ленин багш гарч ирээд зааж зааварлахаас өмнө буриад монголчууд маань ухаарч сэхээрэхгүй юм байна л даа. чамтай ямар янзын хүмүүс тааралдсаныг хэлж мэдэхгүй юм, тэгэхдээ чи ганц нэг хүнээр бүх л ард түмнийг дүгнэж болохгүй. дээр нь нэмж хэлэхэд буриад хэл гэж байхгүй бол халх хэл ч гэж байхгүй монгол хэл л гэж бий. чамайг монголоор ярь гэхдээ халх аялгуугаар зөв ярь гэж хэлээгүй байгаасай гэж найдая.
_________________
миний блогто айлчалаарай!!!
http://songolia.blogspot.com
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Yahoo Messenger ICQ Number
aquila
ороошо


Зарегистрирован: Mar 14, 2005
Сообщения: 139
СообщениеДобавлено: 13.05.08, 15:39 +0000     Ответить с цитатой

Songool-н зөв.
Халх хэл,буриад хэл,баяд хэл гэж бие даасан хэл байхгүй.Харин халх аялга,буриад аялга,дөрвөд аялга барга аялга гэж бий монгол хэлэнд. :lol: :lol:
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Mongol_Ard
ахамад


Зарегистрирован: Jul 28, 2006
Сообщения: 946
СообщениеДобавлено: 13.05.08, 16:14 +0000     Re: Эх хэлээрэй өөр хоорондоо, гэртээ ч болов ярьж бай Ответить с цитатой

lordsky писал(а):
Гэртээ орос хэлийг бүү оруул тэгвэл бидний монголчуудыг тэнгэр гэвээнэ ээ.

+1
зев бичсэн байна. еериийн гэр- гол голомтондоо терелх хэлээрээ хадгалж улдэхгуй юм бол еер хаана эх хэлээ хамгаалах тухай ярих юм бол.
Энэ буриад халимагууд еерсдее сайн дураараа (эсвэл хоногын хоол ашиг тус хайж , оросоор сайн байвал сайн хоолонд хvрнээ гэж, монголчууд ч тийм байсан цаг саяхан) терсен гэрээсээ терелх хэлээ хеегеед гаргачихсан учраас ингэж ийм байдалтай байгаа.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
mongol_hun
хүндэтэ айлшан


Зарегистрирован: May 17, 2008
Сообщения: 4
СообщениеДобавлено: 17.05.08, 18:18 +0000     sain uu/hain gu/ Ответить с цитатой

Mend amur.
Mongol hele geeh n olol ayalgatai ti.
Halha, buryad, baruun mongol geh.
Bi neg l undesten gem

Neg undesten olon tansag ayalgaar yarih goyo shuu dee.
Bi hedii Halh-Buryad bolovch Torguud ayalgaar yarih durtai.
Busad hun hedii namaig shoolno, tedniig ter heveer n bi shooloj Torguudaar yarih durtai.

"Chiddag yum da nadm da yarish, chidagui bolda bu yarish"

Yaadag yum Bi Mongol hun Mongolin alich ayalgaar yarisan yaadag yum.
Mongol bol negdmel neg undesten.
Mongol Undesten dahin negdeh boltugai.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
HORIDOIMERGEN_2
ахамад


Зарегистрирован: Jul 11, 2007
Сообщения: 502
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 17.05.08, 22:06 +0000     Re: sain uu/hain gu/ Ответить с цитатой

mongol_hun писал(а):


Yaadag yum Bi Mongol hun Mongolin alich ayalgaar yarisan yaadag yum.
Mongol bol negdmel neg undesten.
Mongol Undesten dahin negdeh boltugai.


Tiimee. Mongol hun yum bol yamar ch mongol helnii turul buriin ayalgiig huleen zuvshuurch tuuniig oilgoh setgeltei baih heregtei. gudamjind buryadaar yarisan ch halh humuus hachin muuhai hardagaa bolih heregtei.

Harin gantshan unen yum gevel bid hichneen olon aviagar yaridag bailaa ch gesen Negdmel neg bichig (Mongol bichig) bichig usgiin neg duremtei baih heregtei. Yaridag uyedee hussen yalgaaraa yarina biz!
_________________
http://horidoimergen.blog.gogo.mn/
ХОРИДOЙМЭРГЭН
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
lordsky
заримдаа ороошо


Зарегистрирован: May 30, 2007
Сообщения: 31
СообщениеДобавлено: 19.05.08, 11:19 +0000     Re: мммм Ответить с цитатой

ухаантай юм хэлж байна гэж бодож байгаа бол, аль болохоор эвтэйхэн харилцах хэрэгтэй. чи өөрөө шинэ монгол үсэгийн дүрэмдээ сайн биш л юм байна, бичсэнээс чинь харахад, тийм байж бусдыг зааж сургах гэдэг чинь нэг тиймхэн санагдаж байна шүү. чи гэж нэг сүрхий ленин багш гарч ирээд зааж зааварлахаас өмнө буриад монголчууд маань ухаарч сэхээрэхгүй юм байна л даа. чамтай ямар янзын хүмүүс тааралдсаныг хэлж мэдэхгүй юм, тэгэхдээ чи ганц нэг хүнээр бүх л ард түмнийг дүгнэж болохгүй. дээр нь нэмж хэлэхэд буриад хэл гэж байхгүй бол халх хэл ч гэж байхгүй монгол хэл л гэж бий. чамайг монголоор ярь гэхдээ халх аялгуугаар зөв ярь гэж хэлээгүй байгаасай гэж найдая.[/quote]

Та энд улсын иргэн монголчууд бисэнийг уншаад үздээ дандаа л аргадсан байна. Ухаараад ойлгоод гэртээ монголоор (бүх монгол аялгыг хэлж байна) ярьдаг ар буриад хэд байгаа бол.
Энэ дунд нэг удаа тоншоод авбал яах бол гэж үзсийн даанч харамсалтай нь бидний бичиснийг бид л өөрсдөө уншдаг бололтой. Энэ нь та бид элээд ч тоншоод ч тэдэнд хамаагүй бололтой ёстой л нөгөө жингийн цуваа явж л байдаг жингэр нохой хуцаж л байдаг гэдэг болж байх шивдээ.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
bushido
ахамад


Зарегистрирован: Dec 12, 2007
Сообщения: 592
Откуда: Нармай Монгол Улас
СообщениеДобавлено: 06.06.08, 11:17 +0000     Ответить с цитатой

Эх хэлээ алдвал хэрээг ч танихгvй

БНХАУ-н Тєвдийн єєртєє засах орны Хєхнуур мужийн Алшаа аймгийн vндэсний дунд сургуулийн багш Дондовцэрэн бээр єєрийн тєрєлх Монгол хэлний талаар ийн бичжээ. Ухаарал тєрvvлж, нэг бусыг бодогдуулах нэн чухал єгvvллийг хуучин Монгол бичгийн хэлнээс буулгав.

Хэл гэдэг мєнх бусын тавилантай ажээ. Єсєх хєгжихийн хувь зохиол байсан гэхэд уусч мєхєхийн бараан сvvдэр тvvнийг ямагт ад чєтгєр лугаа гэтэн дагаж, отон хvлээж байдаг бєлгєє. “Ариун ном”-нд ийм нэг vлгэр байх юм: Эрт цагт Вавилончууд тэнгэрт нэвтрэх нэгэн цамхаг босгох гэжээ. Бурхан тэнгэр энэ тєлєвлєгєєнд нь машид дургvй байсан бєгєєд тvvнийг саатуулахаар шийджээ. Ингээд тэр бvх барилгачдыг єєр єєр хэлтэй болгож орхисноос тvvний vр дагавар нь их vймээн vvсгэжээ. Єнєєх цамхаг босгох нь ум хум болж хоцров.






Тэгээд бурхан багш vймсэн олныг яах учраа олж ядан байгаад нэг мэргэн санаа олсон нь тэдгээр єєр єєр хэлтнvvдийг дэлхийн энд тэнд тараан суулгасан гэдэг. Энэ нь“Ариун ном”-нд хvн тєрєлхтний vг хэлний ялгаа хэрхэн бий болсон тухай тайлбар хийсэн хэрэг юм.

Vг хэл бол хvн тєрєлхтний vзэл бодлоо харилцан солилцох багаж тєдийгvй vндэстний соёл, байгаль орчин, тvvх, уламжлал, ухаан сэтгэхvй болон цусан удамшлын тод илэрхийлэл ажээ. Америкийн хэл судлаач Чиёомскийн хэлснээр бол хэлний тодорхой нэг хэсэг нь тєрєлхийн, бvхий л хvн хvн тєрєлхтєнд нийтлэг байдаг удамшил болоод хувьслын vр єгєєж юм гэжээ. Гэхдээ урт хугацааны тvvхийн урсгал дунд vндэстэн угсаатны харилцан нэвтрэлцэл болон нийллэгээс болж тєдий гэхийн аргагvй маш олон хэл харилцан уусалдан шингэж “манай” гэхийн аргагvй устан алга болж байна. Єнєє цагт vг хэлний мєхлийн vзэгдэл улам тvргэсч, тvvний усдалтын хэмжээгээр авч хэлсэн ч дэлхий дээр урь хожид хэзээ ч байгаагvй тvгшvvрт байдал ажиглагдаж байна. Хэдэн тоо баримт єгvvлье. Жил бvрийн 2-р сарын 21-ний єдрийг дэлхийн эх хэлний єдрєєр батлан тогтоосон билээ. 2003 оны энэ єдєр НVБ-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагаас хамгийн шинэ хэвлэл “Дэлхийн мєхлийн ирмэгт тулсан хэлнvvд” гэсэн зурагт дэвтэр нийтэлсэн. Уг судалгааны мэдээлэлд єнгєрсєн 300 жилийн турш манай цэнхэр гариг дээрх хэлний усдалтын хурдац ямагт нэмэгдсээр єнєє болоход дэлхий дээрх 7000 тєрлийн хэлний дотроос хамгийн наад зах нь хагасаас илvv хувь нь мєхлийн ирмэгт тулсан буюу бvрмєсєн устах аюул нvvрлэсэн байна.

Английн шинжлэх ухааны нэрт сэтгvvл “Байгаль” -д мэдээлснээр, дэлхий дээр 46 vндэстний нийт 46 хvн єєрийн эх хэлээ мэддэг хамгийн сvvлчийн “амьд хэлний чулуужмал” болоод байгаа ажээ. Єєрєєр хэлбэл 46 vндэстэн авсныхаа аман дээр зогсож байна гэсэн vг. Бvртгэлийг vндэслэвэл, дэлхий дээр одоо байгаа 6500 гаруй тєрлийн хэлнээс хагас нь XXI-р зууны сvvл гэхэд галт уул мэт сєнєх юм гэнэ. Энэ нь 2 долоо хоног тутамд нэг хэл баларч алга болж байгаа гэсэн vг юм байна. Америкийн нэгэн хэл шинжлэлийн судалгааны газраас 1999 оны 2-р сард гаргасан судалгаанд: бvх дэлхийн 500 орчим тєрлийн хэлийг хэрэглэж байгаа хvн 100 хvрэхтээ vгvйтэй… 1500 орчим тєрлийн хэлийг хэрэглэж байгаа хvн 1000 хvрэхтээ vгvйтэй… 3000 орчим тєрлийн хэлийг хэрэглэж байгаа хvн 10000 хvрэхтээ vгvйтэй… 5000 орчим тєрлийн хэлийг хэрэглэж байгаа хvн дєнгєж 100000 хvрч байгаа юм байна. Одоохондоо мєхєл сєнєлийн хутганы ирэн дээр байгаа хэлэнд Сибирийн Vдини(Udine) хэл, Амазоны шугуйн Арикапу(Arikapu) хэл болон Америкийн Аляска мужийн Ияак(Eyak) хэл бvртгэлтэй байгаа бєгєєд тус бvр 100; 6; 1 л хvн хэрэглэж байгаа болно.
Хэдийгээр хvн тєрєлхтний тvvх эхэлснээс єнєєг хvртэл маш олон хэл vvсэн бий болж эргэн устан vгvй болсон болов ч хэлний мєхлийн тvвшин єнєєдрийнх шиг ийм єндєрт хvрсэн нь vгvй гэж олон олон эртэмтэн мэргэд дуу алдаж, халаглахад хvрч байна. 10000 жилийн ємнє бvх дэлхийн сая орчим хvн 15000 тєрлийн хэлтэй байжээ. Гэтэл одоо хvн ам нь 5000 дахин нэмэгдсэн атал хэлний тєрєл нь 2 дахин цєєрсєн байна.
XXI зуунд “хагасаар устах” хувь тавилангийн жагсаалд манай Монгол хэл минь бvртгэгдчихсэн яваа юм биш биз гэж бодохоос яс хавтайх юм. Нэг хэлний амьдран оршиж, vеийн vед уламжлагдаж чадах тэргvvн нєхцєл нь тэр хэлээр хамгийн наад зах нь 100000 хvн ус цас шиг чадамгай хэрэглэж чадаж байна уу, vгvй юу гэдгээр тогтоогдоно гэж хамаа бvхий эрдэмтэн дvгнэжээ. Энэ нь бидэнд тvр ч гэсэн гvн амьсгал авахуулж чадах болов ч цєєхєн буурай vндэстэн болсны хувьд юм бvхний хурдац тvргэдсэн энэ эринд нэг л тайтгарч болохгvй шиг санагдана.

Манай Монгол хэлний хэрэглэгч нилээд олон байгаа. Тэгсэн атал юундаа гутарч гуниад, царай алдаад байгаа юм бэ гэж хялбархан тайвширч чаддаг буюу ерєєс юманд дэндvv амгалан тайван ханддаг зарим Монгол нєхєд минь намайг зэмлэх вий. Хэлж ирдэггvй хийсч ирдэг хvмvvний тавилан юм хойно. Хэзээ ч учир битvvлэг нууцлаг хорвоод мандал мєхєл хоёр ихэр заяатай байдаг. Та нар Манж vндэстнийг мэднэ биз. Нэг vе хvчирхэгжин мандаж, бvхэл бvтэн Хятадын нутаг дэвсгэр, Монголын єндєрлєгийг эрхшээн захирахыг бvv хэл, 200 гаруй жил Мин улсад єчvvхэн ч мєчєєгєє єгєлгvй, Монголчуудыг минь элдэв эрээн арга мэхээр хавчин задрааж, эцэст нь гартаа оруулж аваад зогсохгvй бvр єндийж чадахгvй болтол нь доройтуулж чадсан Манжууд одоо хаана байна аа? Нэр нь байв ч нидэр нь алга болжээ. Vг хэл, vсэг бичиг, уугуул нутаг, унаган заншлаа удирдсан тєртэйгээ хамт голомтоор нь хємрvvлсэн.

Манжийн мєхлийг дооглож тавлахын хэрэггvй. Бид ч хичээхгvй бол тэдний араас мєрийг нь мєшгєєд хиарч байж мэднэ шvv. Тvvхийг vргэлжлvvлэн хэлвээс, Баруун Саяныын Тангад(Тєвд) хэл, Льяо улсын Хятан хэл, Умард Вей улсын Сьямби хэл … гэх мэтийн биеэ даасан догшин хvчирхэг улсуудын vг хэл нэг л мэдэхэд нурам болон арчигдан алга болсон гашуун сургамжийг хэн бvхэн мэдэх биз ээ. Юмыг хэлж мэдэхгvй, тvvх заримдаа давтагддаг учир бий. Vнэндээ хvн тєрєлхтний соёл тvvхэнд тэнгэрлэг хариуцлагатай, уужим бодлоготой, хvмvvнлэг ухаантай хvн л ямар ч vндэстэн, тэр бvр манай дайсан байсан ч хамаагvй тvvнийг устан алга болоход баярлан бахдаж, доромжлон тохуурхах ёс vгvй юм.
Хэл соёл хоёр бол нягт уялдаатай бєгєєд нэг хэл бvрэлдэхэд 500-1000 жилийн хугацаа зарцуулагддаг.
Хэл бол соёлын ачаалагч билээ. Хэлээ алдвал соёлоо алдна гэсэн vг. Иймээс “нэг зvйлийн vг хэлний мєхєл нь манай хvн тєрєлхтєн тvvхийн урт удаан хугацаанд хамтран зvтгэж єдийг хvрсэн vнэн ч анд нєхрєє итгэлийг нь алдсанаар мєхєл рvv нь илгээж байгаа хэрэг юм… Ялангуяа тэдгээр судлагдаагvй, тэмдэглэгдээгvй vг хэлнvvд” гэж Америкийн нэгэн эрдэмтэн цохон тэмдэглэсэн байдаг нь учиртай.
Vг хэл бол нэгэн vндэстний амьд мэнд байгаагийн илрэл. Соёл иргэншлийн тvvхэн тунадас юм. Хэл уствал тэр хэлээр дамжин vеийн vед, ургийн урагт уламжлагдан ирсэн соёл тvvх, оюуны хvрээ ч тvvнтэй цуг эцэслэдэг. Амьд бодисын олон янз чанар байгаль ертєнцийн мєнх амьдралын дэвсгэр болдогтой адил vг хэлний олон талт чанар нь хvн тєрєлхтний олон талт чанар, vндэстний євєрмєгц онцлог ба тэдний соёл, зан заншлын дахин давтагдашгvй чанарын суурь чулуу юм.

Vг хэлний амьд оршихуйн “улаан гэрэл” арайхийн ноцож, аймшигт дохио зарласан цаг хугацаа, орон зайд бид багтанхан амьдарч байна. Манай Монгол хэлний амьд оршихуй ч байгаль дэлхийн тэнцвэргvй байдалтай цуг ноцтой аюултай тулгарч байгаад оюун хийсвэр ухамсар єндєр хvн болгон сэрж мэдэн, сэртхийн цочмоор байгаа юм. Сvvлийн vед манай Монгол хэл соёлдоо тэнгэрлэг хариуцлагатай эрдэмтэн мэргэдээс эхлээд эгэл хvмvvс хvртэл Монголчууд бидний ярьдаг, бичдэг vгсийн тоо цєєрч, хэрэглээний vгсийн сан тарчиг болж байгаа тухай мєн аман болон бичгийн хэлний ёс горим, хэв хэмжээ эвдэрч байгаа тухай сэтгэл эмзэглэн бичиж байна. Мєн гадаад vгийг хамаа намаагvй хэтэрхий их хэрэглэж байгаагаас эх хэл минь бохирдож, цэвэр ариун чанараа алдахад хvрч байгааг сэрэмжлvvлж байна. Ихэнх Монгол vгсийн сан ядуурвал сэтгэлгээ ядуурах нь ойлгомжтой. Тэр ч байтугай эх хэлнийхээ vгийг харь хэлний найруулгаар ярьдаг, бичдэг нь гэм биш зан болоход хvрчээ. Ер нь эх хэлээ эрдэнэ шигээ нандигнадаг сэтгэлийн єгєєж дутаж, яруу тансаг Монгол хэлээ vл тоомсорлож гишгэчин баллагсад олширох хандлагатай болжээ. Манай нилээд Монгол, ялангуяа єндєр боловсролтой сэхээтэн буюу хот бараадагсад єєрсдєє Монгол соёлдоо гутранга vзэл євєрлєж, ажил олох энэ тэр ахуй байдлын шаардлагын ємнє євдєг сєхрєн, гар сарвайн бууж єгчхєєд “хил манах хvv, гал манах охин”-оо хятад сургуульд албадан сургаж байна.
Францын их зохиолч А. Даутай: “Тєр улс нь мєхєєд бусдад боолчлогдсон ард тvмэн хэрэв тєрєлх хэлээ мартаагvй бат цээжилж байгаа цагт шоронгийн vvдний тvлхvvрийг атгаж байгаатай адил юм шvv” гэж гайхалтай онож хэлжээ.

Монгол vндэстний хэл соёлын vндэс суурь болвоос бидний євєрмєгц аж ахуй, Монголын єндєрлєг байлаа. Эрс тэс дєрвєн улирлын уур амьсгал, энгvй єргєн уудам Монголын єндєрлєгт таван хошуу малаа хариулж, танан цагаан гэрээ босгож, цагийн цагт нvvдэл суудал хийж явахдаа дэлхийд ижилгvй нэгэн нvvдлийн соёл иргэншлийг vvсгэн цогцлоож, баян тансаг, цэцэн цэлмэг vг хэлний тогтолцоотой болж чадсан билээ. Тийм болохоор байгаль дэлхий, амьтан ургамал, мал аж ахуйтай холбогдсон далай баян vгсийн санг бvтээсэн нь ертєнцийн хосгvй нэгэн гайхамшиг гэхээс єєр яахав. Гэвч одоо тариалан, аж vйлдвэрийн эсвэл дээд зэргийн шинэ мэдээллийн технологийн нєлєє тvрэн орж ирсний дээр хvн байгаль хоёрын хосолмол гай гамшгаас болж жил ирэх тутам унаган тєрхєє угаар нь алдаж, тачирдан хувхайрч газар нутгийнхаа эрхээр унъяа гэвч морьгvй, тохъёо гэвч эмээлгvй болоод хэдэн мянган жилийн шvтэн барилдлагатай Монголчуудын амьдралын хэв маяг болсон нvvдлийн аж ахуй, ёсноосоо албадлага шахалтын доор гаслантайяа аяарлан салж, тариалан болон бусад туслах аж ахуйд шилжсэн буюу шилжсээр байна. Аж ахуйн энэхvv єєрчлєлтийг даган маш олон зvйл хувирч шилждэг билээ. Vvний дотор хэл бол нэг эмзэг жишээ мєн.

Тvvнтэй холбогдсон єчнєєн тєчнєєн Монгол vгсийн сан хэрэглэх зарах газаргvй болохоор мартагдан алга болж эхэллээ. Шинээр ундран буй болж байгаа шинэ шинэ нээлт, мэргэжил, техник, машин тоног тєхєєрємж, тээврийн vйлчилгээний нэр томъёонуудыг орчуулж “єєрийн болгож” амжихгvйгээс болж хэлний захад “улаан зvс”-ээрээ тvрэн орж ирээд, тvvнийг сvvлд нь чадан ядан орчуулдаг болов ч нэг л хэрэглээ муутай, явц барагтай байдаг нь худал биш.

“Єнєєдєр эх хэл минь мєхвєл маргааш нь би vхнэ” гэсэн том яруу найрагч Р. Гамзатовын алтан бадгийг хэн бvхэн санаж явалтай байнам.
Хэлээ алдвал хэрээг ч танихгvй. Харин тvvнийг гуагалахаар нь бид хэрээ байна гэж танина. Гэтэл хэл соёлоо алдчихаад ямар онцлог шинжээрээ бусдад танигдах юм бэ? Манай Монголын юм болгон тvvх дурсгалын музей уруу цангасан адуу шиг цувж эхэллээ. Хувь тавилантай нь “Улаан ном”-нд нэрээ бvртгvvлээд, цаашид хэрхэхийг мэдэлгvй байсаар гээгдэн орхигдох болж байна уу? Хэлний цэнхэр агаарт хар совин татаж байна! Аюул айдас гэж энэ болой. Яруу найрагч З.Дорж “хэл, хил, мал гурав vгvй бол хэн эмгэнэлтэй вэ? Монгол эмгэнэлтэй!” гэж хєх тэнгэрийн одод уйлтал хашгирсан. Хэл бол vнэлэхийн аргагvй эрдэнэ.

МУИС-ийн нийгэм соёлын хvн судлалын II ангийн оюутан Г. Нармандах

http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=105729&catid=2268[/b]
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн Часовой пояс: GMT - 3
Страница 1 из 1

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
электронный учебник бурятского языка




Рейтинг@Mail.ru