BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


ДАЯАР МОНГОЛЧУУД АА...

 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
Chinzorig
хүндэтэ айлшан


Зарегистрирован: Feb 20, 2009
Сообщения: 1
СообщениеДобавлено: 19.02.09, 23:35 +0000     ДАЯАР МОНГОЛЧУУД АА... Ответить с цитатой

Буриад монгол, Ойрд монгол , Өмнө монгол, Халимаг монгол, Тува монгол, Шинжаан монгол, Хазара монгол гээд Дээд тэнгэрээс зяат өвгөдийн байлдан дагуулллын түүхийн гэрч, золиос, шийтгэл болж ази, дундад азийн нутгаар түгэн байршсан найман зүйлийн монголчууд “Гал голомт” болсон Монгол түмэн биднийгээ алсаас нүд чилээн харж, холоос чих эцээн сонсож суугаа даа.
Манай Монгол улс нь машид эртийн түүхтэй мандах наранг жаргах хязгаар хүртэл морин төвөргөөн, ирт илдээр дэлхийг зайдалсан түүхтэй.
Туурга тусгаар улсын голомт юугаа бадрааж, тулгар төрийн голомтоо тулгын чулуу шиг түшсэн өвөг, эмэг элэнцийн минь суу алдар дэлхийн түүхийн хэлхээнд далайд тунах сувд, тэнгэрт гэрэлтэх “Долоон бурхан”-лугаа гэрэлтэн байна.
“Шанага долоо”, “Эмгэн долоо”, “Долоон бурхан” хэмээн нэршсэн энэ л оддын доор туурга тусгаар Монгол хэмээх их улс үүсэн бүрэлджээ.
Богд Чингисийн харилцдаг, ярилцдаг, өршөөлд нь багтдаг од “Долоон бурхан” байсан гэж үзэх нь олонтой.
“Долоон бурхан” одны хоёр захаас тоолоход аль ч талаасаа дөрөв дэх одыг гол тэнхлэг гэж үзээд нар зөв эргүүлэн үзэхэд хос “Долоон бурхан” одны давхацал “Хас” тэмдэгийн үүсэл хэмээн түүхчид болоод дүрс судлаачид үздэг юм байна.
“Хас” хэмээх тэмдэг монгол түмний их шүтээн билээ.
Монголчууд “Хас” тэмдгээ хийморь зоригтоо тахьж, харах өндрийн хязгаарт хар сүлдэндээ өргөж, хархираа ихт сумны саадаг хоромсогонд урлаж байх даа бүл бүрэн, өнөр өтгөн байсан.
Тэр цагт өмнөд хөрш өвсний толгойноос дээш гардаггүй, хойд хөрш хормой түрийнээс өндөрт гардаггүй тийм л эрэмгий үе байсан юм.
Дорнын яруу сэтгэгч Дэндэвийн Пүрэвдоржийн шүлгийн хэлхээг харах, ойлгох, унших тусам юутай гүн утга, юутай их ухаан бэ?
Тэрээр
“Чингисийн үед Монгол Ялсан, Мандсан Тогтсон
Чингисийн дараа Монгол Задарсан, Бутарсан, Зүдэрсэн хэмээн өгүүлжээ.
Морин довтолгоог жолоодож дэлхийг зайдалсан Монгол их сүр хүч, мохошгүй зориг бүхэн сүлд тахилга, суу алдар, нэгэн гарын удирдлага доор тогтож байсан билээ.
“Овтой манж шиг охидоо худалдаж,
Орос орон шиг нийслэлээ шатаалгаж
Тэртээх Америк шиг тэнэгүүд тэрхэрч
Тэсэртэлээ баяжиж тэнэж үзээгүй”-ээ миний монгол
Далайн давалгаа шуугих Японы эргээс дэлхийн соёлын оргил Хорезмын Шахыг эзлэхдээ өөрсдийн удам үр хойчоо үеийн үед зоригжуулж миний монголын бахархал хараа бардам амьдрахыгсургасан юм.
Тиймдээ ч монголчууд цөс, гал, зориг ихтэй омгорхуу ард түмэн билээ.
Дэлхийн алаг бөөрөнд дээвэр туургаа өргөж нэгэн цагт байлдан дагуулж явсан ард түмэн энэ цагт эглийн эгэл амьдарч байна.
Хөрст дэлхийн түмнийг хөлийн доор хөглөрүүлсэн хүч их, зориг төгөлдөр Монголчуудаа
Хятад Оросын хооронд мэргийн чулуу шиг цацагдаж,
Хөл ихтэй хэлмэгдлийн жилүүдэд цусан үерт будуулж
Хөвчийн их ойдоо хөрөө сүхээ хангинуулсан
Хөндий талаар дүүрэн Ёохор юугаа хатарсан Буриад монгол зон мину
Галдан бошигт ын гардаж өсгөсөн,
Гарсан дайсантай эрсэлж тулсан,
Цөс ихт зориг төгөлдөр түмэн үеийн баатрууд мэндэлсэн,
Манжийн дарлалаас монголоо зайлуулах гэж мах цусаа урсган дайтсан,
Догшин төрхөт омог бүрэн Ойрд монголын зон мину
Түмэн улсын цагаан хэрмээс нааш төө газар ч монголынх гэж
Тарсан монголын хязгаараа эзэнтэй байлгах гэсэндээ,
Тасарсан цусан холбоогоо утгатай байлгах гэсэндээ тэнгэрийн луу газрын гамшиг Хятад их түмэнтэй тэнхээ мэдэн тэмцэж тусгаар оршисоор байгаа Өмнө монголын зон мину
Волга мөрний эрэгт эзэн суусан түүхтэй
Монгол зондоо зүтгэж хүйс тэмтрүүлсэн домогтой
Идшийн голын хөндийд эсэн ирэгсэд суурьшсаар
Дөрвөн зууны тэрэтээгээс дөрөө харшуулан санаашрах
Санах санааны үзүүр, бодох бодлын хэлхээс Халимаг монгол зон мину
Чингис богд эзний чин шударга баатар
Чигч үнэний гэрч Сүбээдэй баатрын удам
Хойд хилийн хязгаарыг үе дамжин хамгаалсан
Хориннэгдүгээр онд хошлон гэрээ хуралгасан
Хотол зон олноороо Хамар ихтийн зарц болсон
Урианхайн их баатруудын маргаш үгүй үрс
Ухаан төгөлдөр, удам тунгалаг Тува монгол зон мину
Урвая гэсэндээ урваагүй
Үлдье гэсэндээ үлдээгүй
Хэлье гэсэнч хэлээ мартсан
Дурсая гэсэн ч өвгөдөө хядуулсан
Дэлхийн газрын зурагт дүрс нь үгүй болсон
Дээлтэй хатаж, нартай хатаагдсан Шинжаан монгол зон мину
Адгийн Афганд адлагдаж байгаа
Иран Пакистанд тарж суурьшсан
Арван гурав дахь зууны түүх
Алсад томилогдсон хүлэг их баатрууд
Одоо цагт ч өглөө болгон
Монголынхоо зүг залбирч
“Омог их баатрууд минь
Нэгэн өдөр ирж биднийг чөлөөлнө”- хэмээн
Үрс ач, дүү нараа зоригжуулдаг
Элэг эмтрэм түүх, найман зууны ганцаардал
“Үхэж л эс болно” гэсэн үнэн ганцыг харуулсан Хазара монгол зон мину
Та бүхэндээ
Бэл нимгэн ч түүх арвин, бэлчээр жижиг ч сана уудам өргөн дэлгэр Азийн зүрхэн дэх
Бүрэн эрхэт, тусгаар тогтносон, Монгол улсын иргэд мэндчилж байна...
Улиран байгаа цаг бүхэн угтах баярыг тээж ирнэ гэдэгт итгээрэй үдэн буй эрин бүхэн ухаарал үлдээж одсон гэдэгт найдаарай.
Хаврын урь орох тэргүүн сарын шинийн нэгэнд Хамаг монгол цэцэглэх өлзий учрал бүрэлдэг
Халх, ойрад, буриад, дүрвэдээрээ талцах хагарлын үрийг таригч Өмнө их хөршийн санааг Халх монгол хамаг монгол зон хан буурал өвгөдийнхөө гүн их ухаанаар ялах болтугай.
Ирж буй ам цагаан хулгана жилд элгээрээ энх бүрэн байж төрлөөрөө түвшин амгалан амьдарч дотоодын зөрчил, төрийн хямрал ястан гарлын зөрөлдөөн үгүй болж дэлхий цэнхэр өрөнд долоон зүгт тарсан цусны минь тасархай элэгний минь эмтэрхий МОНГОЛ зоноо баярлуулахсан
Бид хүчирхэг байх аваас Монгол зон омогшин баярлана
Бид хүчгүй байх аваас Монгол зон уусан устана
Үрт хүн үрээрээ, үндэст мод жимсээрээ дэлгэрэхийн адилаар бид, өнөөгийн монголчууд, бүрэн эрхэт тусгаар тогносон Монгол улсын иргэн бүр долоон зууны тэртээх Монгол их зоны түүхийн хэлхээ амьд гэрч гэдгээ үргэлж санаж, дэлхийг будсан Монгол эрсийн цус багадах учиргүйг дээд тэнгэр гэрчилнэ гэдэгт итгэж яг энэ өдрөөс Монгол хүн бүр ястан гарал үл хамааран ахан дүүсийн сэтгэлээр эвлэлдэн нэгдэх болтугай...
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн Часовой пояс: GMT - 3
Страница 1 из 1

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
burweb - бурятские книги




Рейтинг@Mail.ru